НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ | News.MN

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан. Энэ дагуу 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэн баталсан. Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.

Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал дэгдэн эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авсан байна. Хуулийн төсөл санаачлагчид УИХ-аар нэн яаралтай горимоо хэлэлцүүлэх саналаа УИХ-ын даргад уламжиллаа.

Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахаар тусгасан байна. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах улмаар нэмэгдүүлэн тэр хэмжээгээр иргэдийн амьдрал дээшлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар жил тутам ажил олгогч болон ажилтны төлдөг шимтгэлийн ачаалал 190 гаруй тэрбум төгрөгөөр буурах боломжтой болох юм. Хуулийн төслийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөс нэмэгдэх бөгөөд үүнийг Засгийн газар төсөвт тодотгол хийх, бусад сангийн чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой юм байна.

Ковид-19 цар тахлын улмаас ажил олгогч, ажилтны хувьд ачаалал ихэссэн тул Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ковид-19 цар тахалтай холбогдуулаад нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 960 орчим тэрбум төгрөгийг хөнгөлжээ.

Иргэн та дээрх хуулийн төсөлд тусгах саналаа www.lawforum.parliament.mn хаягаар орж өгөх боломжтой  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-05-04 124.158.83.184

Юун 2 хувь бээ,Та нар сонгуульд хуурч гардаг шигээ юм бодоод байна уу?

Avatar

Хятад нам 2021-05-04 202.21.108.11

МАН ард иргэдийг яг Хятад аргаар шулж дарангуйлж байна. Төө давшиж сөөм ухарсан ХКН ын салбар МАН уг татан буулга.

Avatar

Зочин 2021-05-04 139.5.217.217

Нийгэмийн даатгалын шимтгэл нь тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлтийн үед тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал багтатдаг. Гэтэл сүүлийн 3 жилд тэтгэвэр тэтгэмжийг огт нэмэгдүүлээгүйгээс тэтгэвэр, тэтгэмжийнхэн сөхөрч байна. Насныхаа эцсийн үлдсэн хэдхэн жилд өлөн зэлмүүн байж турайлаар амьсгаа хураамааргүй байна, Төр засгаас тогтоосон хэмжээгээр нь хэл амгүй шимтгэлээ төлж байсан учраас амжиргааны түвшинд нийцсэн тэтгэвэр тэтгэмж авах эрхийг хангаж өгөөчээ. НДШ нь татвар биш үү

Avatar

Зочин 2021-05-04 66.181.183.27

МАН нөгөө алдарт ямхын онолоор ард түмэн ээ мэхэлдэг болжээ. Урд хөршийн маань хэдэн мянган жил хөршүүддээ хэрэглэсэн "чухал, бас нарийн чимхлүүр" бодлого доо. Хөршийнхээ хилийн зурвасруу 3н алхам цөмрөөд хашаагаа хатгачихна. Нөгөөдүүл нь хэнэггүй гарууд бол нилээн хожуу, харин сортоотой бол тэр даруй мэдээд уурлана. Морио унаад ташуураа бариад ирцгээнэ. "Хай миний буруу байв аа. Хөгширөөд нүд муудсан байв аа…" гэхчилэн буулт хийгээд, нүдэн дээр нь 2 алхам хойш нь татаад шонгоо зоочихно.

Avatar

Зочин 2021-05-04 202.9.46.193

Маш зөв хууль санаачилсан байна. Одоо НДШ-ийн өр, бүх төрлийн татварын өрийг хүчингүй болговол МАН-ын дарга ялна шүү

Avatar

Зочин 2021-05-04 103.26.193.83

МАНгар 2016 онд сонгуульд аливаа татвар үнэ нэмэхгүй гээд гараа биз дээ.

Avatar

Хорлоо 2021-05-04 202.9.46.45

Яаралтай горимоор батлаад.ҮЭ-үүдийн тэмцэл шаардлага үр дүнд хүрчээ, их ч шаардсан даа.Арай толгой сийрэг УИХ гишүүд нь оруулж дээ гэж…

Avatar

Түргэлж үз 2021-05-04 64.119.26.52

Зайлшгүй гаргах ёстой шийдвэр. Харин цаг хугацааны хувьд оройтсон үйл хөдлөл санаачлага байна. Хэн гээч ямар гишүүд байх нь хамаагүй, хурдхан хэлэлцүүлж шийдвэрийг түргэн гарга

Avatar

Зочин 2021-05-04 103.26.193.41

songuulid zoriulsan huuli yum bnadaa,mandaa sanalaa ugnuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж