“Чадварлаг залуус дэвждэг компани”

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

“Чадварлаг залуус дэвждэг компани”

Намайг төгсөх курсийн оюутан байхад Миний дэлгүүрээс ажлын санал тавин уулзалт хийж байсан. Төгсөх курсийн оюутнуудын хувьд сургуулиа төгсөөд ажилд орно гэдэг бас л санасныг бодоход хүндхэн даваа, тийм болохоор сургууль дээр минь ирсэн энэ боломжийг би алдахыг хүсэлгүй, төгсөөд шууд л очиж анкетаа өгч байсан. Ийнхүү ажлын анхны гараагаа “Мерчиндайзер” буюу барааны өрөлтийн ажилтнаар эхлүүлж байлаа.

Шинэхэн төгсөгч надад шантрах няцах зүйл олон гарч байсан. Гэвч ажлаа чин сэтгэлээсээ, хурдтай хийж, үр шимийг нь хүртэхийн тулд илүү их хичээж байсан.Удалгүй Махны салбарын үйл ажиллагаатай танилцаж, махны бэлтгэгчийн ажлыг сураад явж байтал нэгэн орой Хүний нөөцийн албанаас Махны татан авалтын менежерийн ажлын санал ирсэн юм. Би дотроо маш их баярлаж байсан, мэдээж хэцүү зүйлийн дараах даваа амттай, сайхан байдаг шүү дээ. Ингээд бас дахин шинэ сорилтуудтай нүүр тулсан минь энэ…

Одоо би Үйл ажиллагааны албанд “Бүсийн менежер” албан тушаалд ажиллаж байна. Бид нэгнээ “Хамтрагч”-аа гэж дууддаг, яагаад гэвэл бид бүх л ажилдаа зүрх сэтгэлээ зориулан хамтдаа хийдэг учраас. Бүсийн менежерийн ажлын хамгийн сайхан нь “ХАМТРАГЧ” нартайгаа уулзаж, тэдэнд ажлын чиглүүлэг өгч, ирээдүйн карьер төлөвлөлтийг нь ярилцаж, өөрийн туршлагаасаа хуваалцах нь юм уу даа. Манай компани хурдтай өсөн тэлж байгаатай холбогдуулан Хамтрагч нарт маань маш олон боломж бий болж байгаа, энэхүү ярилцлагыг уншиж байгаа танд ч мөн адил. Хамтрагчийн албан тушаалаас эхлээд салбарын менежер хүртэлх албан тушаалд дэвшиж, цаашлаад шинээр нээгдэх салбарыг ч өөрөө удирдаад, багаа бүрдүүлээд ажиллах бүрэн боломжтой.

Бид өндөр цалин аваад зогсохгүй, багийн бүтээмжийн бонус авдаг, өндөр бүтээмжтэй ажиллавал өндөр бонус авна, тэгэхээр та хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж байнаа гэсэн үг юм. Мэдээж баг хамт олны бүтээмж, борлуулалттай шууд холбоотой.  

Цаг хугацаа харвасан сум шиг л хурдан өнгөрөх юм, би энэ хугацаанд олон салбар, чиглэлийн ажлын туршлага, дадлагатай болсон байна. Мэдээж энэ бүгд намайг сорьсон байгууллагатай минь шууд холбоотой. Залуус бид амархныг нь сонгоод байлгүй шинэ сорилт бүрд өөрийгөө бэлдэж, өсөн дэвжиж байх ёстой гэж би боддог.

БИ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЖ, ТАЛАРХАЖ ЯВДАГ. БАЯРЛАЛАА МИНИЙ ДЭЛГҮҮР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж