Ки Сүн Ён хууль бусаар газар авсан хэрэгт холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Ки Сүн Ён хууль бусаар газар авсан хэрэгт холбогдлоо

Ки Сүн Ён хууль бусаар газар авсан хэрэгт холбогдлоо

Өнөө цагийн Азийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Өмнөд Солонгосын Ки Сүн Ён хууль бусаар Гванжу хотын ойролцоо их хэмжээний газар авсан хэрэгт холбогджээ. Тэрбээр өнгөрөгч Ням гаригт цагдаагийн газар очиж, гурван цагийн турш байцаалт өгсөн тухай өчигдөр/2021.05.03/ албаны хүмүүс мэдээллээ.

Ки Сү Ёний хэлснээр аав нь түүнээс хөлбөмбөгийн академи байгуулах газрын мөнгө гуйсан гэнэ. Тэрбээр аавынхаа хүсэлтийн дагуу академи байгуулахад шаардлагатай газрын мөнгийг л явуулж байсан аж. Түүний аав Ки Ён Ок Гванжу хотын хөлбөмбөгийн багийн захирал бөгөөд өнгөрсөн долоо хоногт байцаалт өгчээ.

Өдгөө Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн дээд лигийн Сөүл багт хүчит зүтгэж буй Ки Сүн Ён болон түүний аав Ки Ён Ок нар хөдөө аж ахуйн газрын тухай хууль, Газар төлөвлөлт, ашиглалтын тухай үндэсний хуулийг зөрчиж, газар эзэмших хүсэлтээ гаргалгүй, Гванжу хотын ойролцоох хэдэн тэрбум воноор үнэлэгдэх 10 газрыг 2015-2016 онуудын хооронд хувьдаа авчээ.

Ки Сүн Ён 2015-2016 онуудын үед Английн Премьер лигийн Суонси багт тоглож байсан юм.

Газар тариалангийн эдгээр газрыг авахдаа хуурамч бичиг баримт үйлдэж, зарим газрыг нь зориулалтын дагуу ашиглалгүй ачааны машин, краны зогсоол болгосон аж. Мөн энэ оны эхээр аялал, жуучлалын төв, орон сууцны хороолол барих гэсэн компаниудад газрынхаа зарим хэсгийг зарсан гэнэ.

Өмнөд Солонгост газар тариалангийн талбай эзэмших хүсэлтэй иргэд хөдөө аж ахуйн газрын тухай хуулийн дагуу газар тариалангийн ажил эрхэлж байсан намтар, тариалангийн газар авах гэсэн зорилго, үйл ажиллагаа явуулах багаж зэвсэг, тоног төхөөрөмжийн бүртгэл болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл, төлөвлөгөөгөө танилцуулах ёстой байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж