"Apple" 2023 онд эвхэгддэг iPhone гаргаж магадгүй | News.MN

"Apple" 2023 онд эвхэгддэг iPhone гаргаж магадгүй

"Apple" 2023 онд эвхэгддэг iPhone гаргаж магадгүй

"Apple" 2023 онд эвхэгддэг iPhone гаргаж магадгүй

“Apple” компани эвхэгддэг iPhone гар утсаа 2023 онд гаргах боломжийг судалж байгаа талаар “CNBC” мэдээлжээ.“TFI Securities” компанийн шинжээч Мин-Чи Куогийн таамаглаж байгаагаар шинэ iPhone нь "QHD+" нягтралтай, найман инчийн дэлгэцтэй байх гэнэ.

Мин-Чи Куо нь “Apple”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний талаарх хамгийн нэр хүндтэй шинжээчдийн нэгд тооцогддог хүн билээ.

Зах зээлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэсэн таамгаар , “Apple” компани 2023 онд эвхэгддэг загвараа 15-20 саяыг үйлдвэрлэж магадгүй гэнэ. Мөн шинэ “iPhone”-ий дэлгэц нь одоогийн “iPad mini”-тэй (7.9 инчийн диагональ) ойролцоо хэмжээтэй болж магадгүй байна.

Одоогийн байдлаар “Samsung”, “Huawei”, “Xiaomi” компаниуд эвхэгддэг загваруудаа гаргасан боловч өндөр үнэтэй тул хэрэглэгчдэд хангалттай хүрч чадахгүй байгаа гэж шинжээчид үздэг.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Betua 2021-05-04 64.119.26.254

Биднийг ч уншихгүй байхдаа. Гэхдээ яахав жижиг эвхэгддэг, тэр нь нүүрээ хамгаалдаг утас бол зүгээр юм байна. Ялангуяа эмэгтэй хүний утас бол жижиг байх тусмаа илүү зохимжтой юм байна. Манай охин ээждээ самсунг аваад бэлэглэсэн ээж нь том юм. Хийх халаасгүй гээд гадуур барихгүй л байна. Санаа өгөх шиг сайхан юм байхгүй гэдэг. Баярлалаа.

Avatar

Зочин 2021-05-04 119.149.97.104

Kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж