Филиппин: Хятадын хөлөг онгоцууд зайлцгаа

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Филиппин: Хятадын хөлөг онгоцууд зайлцгаа

Филиппин: Хятадын хөлөг онгоцууд зайлцгаа

Филиппиний Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Теодоро Локсин хилийн маргаантай асуудлаас болж хилэгнэн Хятадад чиглэсэн албаны бус, ширүүн үгтэй жиргээ бичиж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Тухайлбал, сүүлийн үед Хятадын хөлөг онгоцнууд Филиппиний эзэмшлийн далайд удаа дараа олноороо нэвтэрч, цугларч, өөрсдийн эзэмшил хэмээн зарлаж байгаа билээ. Эл асуудал удаан үргэлжилсэнд Филиппиний Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Теодоро Локсин ихэд бухимдаж өчигдөр/2021.5.3/ хараалын үгтэй жиргээ бичсэн нь олон улсын анхаарлыг татсан байна.

Тэрбээр “Хятадууд аа! Найзууд минь! Би санаагаа яаж эвтэйхэн үгээр илэрхийлэхээ удаан бодлоо… Тэгээд… Манай газраас үтэр зайлцгаа! Та нар нөхөрлөлөө юу болгож хувиргаж байгаагаа мэдэж байна уу? Та нар! Бид биш. Бид бол чадлаараа хичээж байна. Харин та нар, та нар газар нутгийнхаа эзэд шиг биш, яг л нөхөрсөг зантай царайлаг залуугийн дүр эсгэгч адгийн шаар шиг аашилж байна” хэмээн жиргэсэн байна.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн НҮБ-ын Арбитрын шүүхээс 2016 онд гаргасан “Бээжин Өмнөд Хятадын тэнгис дэх орнуудын тусгаар тогтнолд дураараа халдах эрхгүй” хэмээх тогтоолыг онцлон сануулсан байна.

Теодоро Локсин ийн хилэгнэсний шалтгаан нь Филиппиний эдийн засгийн онцгой ач холбогдолтой Скарборо Шоал эргийн ойролцоо цугларч асуудал тарьж буй Хятадын хөлөг онгоцууд юм. Тэд эргийн ойролцоо олноороо зогсч, Филиппиний эргийн харуулын үйл ажиллагаанд саад учруулах, радио долгион тагнах зэрэг асуудал үүсгэж байв.

Эл асуудалд Филиппиний Гадаад хэргийн департмент анхаарлаа хандуулж, хятадын хөлөг онгоцуудыг хууль зөрчин Филиппиний хил зөрчихөө болихыг удаа дараа анхааруулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Хэдийгээр тус хэсгийг Филиппин өөрсдийн эзэмшил хэмээн тууштай зарлаж байгаа ч 2016 оны НҮБ-ын Арбитрын шүүхийн тогтоолоос харахад тус хэсэгт эртнээс филиппин, вьетнам, хятад загасчид ээлжлэн загасчилсаар ирсэн тул хэн нь ч бүрэн эзэмших давуу эрхгүй хэмээжээ. Харин Бээжин дээрх тогтоолыг эсэргүүцэн тус хэсгийг Хятадын газар нутаг хэмээн зүтгэсээр ирсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж