АН-ын тамганы маргаан | News.MN

АН-ын тамганы маргаан

АН-ын тамганы маргаан

АН-ын тамганы маргаан

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль АН-д ээлгүй байна. Арай гэж хоёр нэр дэвшигч тодруултал, одоо хоёр тамганы асуудал маргааны гол бай болж, сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр шүүхээр АН-ын тамганы асуудлыг авч хэлэлцэх нь. АН-ын даргын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн гэж үзээд  С.Эрдэнэ намын даргаа үргэлжлүүлэн хийхээр болсноо зарлаж, АН-ын тамгыг буцааж авах шаардлагыг тавьсан.

Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан байдаг. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд дүгнэлт гаргасан. АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Ингээд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг С.Эрдэнэд олгосон аж. Энэ эрхийн дагуу холбогдох газраар шинэ тамга хийлгэснээр АН-ын үйл ажиллагаа хүчин төгөлдөр болж байгаа талаар олон нийтэд мэдээлж байсан. Тэгэхээр Улсын дээд шүүхэд АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан бүртгэл өнөөдөр хэвээр байгаа. Энэ утгаараа СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг бүртгэх болов уу гэсэн таамаг байгаа.

С.Эрдэнэ “Монгол Улс хуультай улс. Хууль дээдлэх зарчмаар л ажиллана. Би өнөөдөр нэг зүйлийг хэлье.  Хууль ёсны эрх бүхий байгууллагаас олгогдсон тамга тэмдэг бүхий бүртгэл бүхий нам нь өнөөдөр төв байрандаа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Манай намын дүрэмд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өөрийгөө эрхтэй гээд байгаа нөхөр дээр байгаа тамга хүчингүй болсон. Хүчин төгөлдөр тамгыг албан ёсоор хэрэглэж байгаа. Өнөөдөр банк санхүү, татвар, даатгал, шүүх, прокурор гээд бүх байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн ” гэж тайлбарласан.

Улсын дээд шүүх  улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа тухайн улс төрийн намын эрх бүхий байгууллагын шийдвэр, Улсын дээд шүүх хурлаа хийж, шийдвэрээр өөрчлөлт оруулдаг.

Өнөөдөр  Захиргааны хэргийн давж заалдах шүүхээр уг асуудлыг хэлэлцэж, хайнааг нь хагалах учиртай. Шүүх хэний ч талд шийдсэн бай улс төрд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжоор хангах ёстой.

Б.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-05-04 202.126.88.178

Ard tumeen ERDENE dee bish.Hurelsuh.Zandanshatar.Su.Batbold 3 iin hiij bga buzar uildel.УДШ.УХЦ.УИХ.ТАГНУУЛ baij boloh buh huuliig zasaad eersdedee ashigtai bugdiig hiij bn.Engen deeree Erdene baivch tsaana n hulchgar.shunaltnuud bga.TV4 Battulgiin hamaaral gd bh uom.Zandanshatar.Hurelsuh.Battsetseg chin 14 tb hamsaatanguud

Avatar

Зочин 2021-05-04 66.181.161.28

Эрдэнээ чи нүдний булай болжийншдээ…АН ыг шороотой хутгачихаад бас дэвшинэээ адчилал юм даа

Avatar

зочин 2021-05-04 202.9.46.154

Шорон Эрдэнээ ялна

Avatar

ТҮМНИЙ НЭГ 2021-05-04 192.82.73.92

Аль тал нь санхүүгийн дансаа ашиглаж байна.Тэр нь намын жинхэнэ дарга шүү

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн гурван хувилбар 2021-05-04 150.129.143.172

Хувилбар 1:Нэр дэвшсэн 4 хүний байдал, МАХН эвссэн учир Хүрэлсүх эхний санал хураалтаар сонгогдох магадлал өндөр. Хувилбар 2: Хүрэлсүх эхний санал хураалтаар олонхийн санал аваагүй, Эрдэнэ АН-аас дэвшсэн тохиолдолд Энхбат хоёроор гарч, хоёр дахь санал хураалтаар ХҮН, АН хоёр хавсарч Хүрэлсүхийг ялах өчүүхэн боломж байна.3 дахь хувилбар: Алтанхуяг АН-аас нэр дэвшвэл эхний санал хураалтаар хоёроор гарч, Энхбатад санал өгсөн чөлөөт сонгогчдын хагас нь МАН-д санал өгч Хүрэлсүх ялна.

Avatar

Зочин 2021-05-04 202.9.40.118

АН-ыг хууль ёсоор төлөөлөх тэр талын хүн л Ерөнхийлөгчид өрсөлдөх ёстой доо. Аль тамгыг албан ёсны тамга гэж үзэхээс бүх зүйл хамаарна.

Avatar

Зочин 2021-05-04 66.181.161.101

Энэ сайт бол Элбэгдоржийн сайт тэгэхээр буруу ч ба зөв ч ба Эрдэнийг дэмжсэн нийтлэл бичих нь ойлгомжтой

Avatar

Зочин 2021-05-04 192.82.67.179

Энэ удаад бол яалтчгүй Эрдэнээгийн зөв. .

Avatar

Зочин 2021-05-04 202.126.88.136

АН-ын бүртгэлийн гэрчилгээтэй тал нь жинхэнэ шүү дээ.

Avatar

Зочин 2021-05-04 64.119.26.116

Улс дампууруулсан Алтанхуяг, бас хүргэндээ…. яалаа ч гэлээ- энэ зартай луйварчин нэр дэвшсэн нь АН хуулийг гууль болгодгийг дахин нотоллоо

Avatar

omhii 2021-05-04 126.182.181.128

omhii amtaa chi yugaa meddegyee hutsaj suudag bnaa

Avatar

Зочин 2021-05-04 66.181.190.55

БАХ МЭЛХИЙ ЯЛАА ЭДЭЛНЭЭ, НҮГЭЛ НЬ НҮДЭЭР НЬ ЦУВНА.

Avatar

Иргэн 2021-05-04 43.242.243.211

Эрдэнэ гэж нүдний булай луйварчин хорон муугийн дээд МУУХАЙ хүн юм даа, энэ хүний хойч үе үр хүүхдүүд нь энэ гэм нүглий нь эдлэнэ дээ хөөрхий

Avatar

Зочин 2021-05-04 202.21.107.79

кккк НҮДНИЙ БУЛАЙ БАТТУЛГА ,ЭЛБЭГДОРЖ ХОЁР ДОО…БАТТУЛГА НАМЫН АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ГАНЗАГАЧИН ДЭЭРЭМЧИНГ АН ДЭВШҮҮЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН …ЮМЫГ ШИЙДЭХДЭЭ ЯМАР БАРИЛДАЖ БАЙГАА БИШ ДЭЭ..ТЭНЭГ ГЭР ХОРООЛОЛ ЗАНГААРАА ШИЙДЭХ ГЭЭД ӨӨРӨӨ СӨХӨРЛӨӨ..УНАСАН ХҮН УУРТАЙ ГЭЖ…ТЭНЭГТЛЭЭ…НАМАА 2 ХУВААЛАА…ОДОО БУУЖ ӨГ…БҮР ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШИХГҮЙ БОЛГОХНЭЭ..

Avatar

Зочин 2021-05-04 66.181.161.77

МАН-ын сайт МАН-аа л хамгаалж байна. Тэртээ тэргүй хуулийг устгасан МАН шүү дээ , Хулгайч нар

Avatar

Иргэн 2021-05-04 192.82.71.207

Эрдэнэ Хууль дээдлэдэг юм бол Шүүхээс ял авч байсан өөрөө нэр дэвших эрхгүй гэдгээ ойлгохгүй байгаагаа юу гэж тайлбарлах вэ?

Avatar

Иргэн 2021-05-04 64.119.23.121

Намын бүртгэлийн асуудлыг улсын дээд шүүх хариуцдаг болохоос УБЕГ-ын мэргэжилтэн шийддэг асуудал огт биш. Гэтэл яагаад хүчин төгөлдөр тамга нь байсаар байхад тэрнийг хүчингүй болгож, шинэ тамга хийлгэх эрх олгож байгаа юм бэ??? Дээд шүүхийн дээгүүр алхаж байдаг ямар том толгойтой МЭРГЭЖИЛТЭН бэ??? Албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглана гэдэг чинь энэ мөн.

Avatar

РАВСАЛ 2021-05-04 66.181.176.54

ЭРДЭНЭ,АЛТАНХУЯГ 2-ЫН ХЭН Ч БҮРТГЭГДЭХГҮЙ БОЛЛОО.ИЙМ ШИНЭЭР АМАРЖАРГАЛЫГ ДЭВШҮҮЛЭХ ГАРЦ БАЙНА.

Avatar

Зочин 2021-05-04 64.119.27.122

ЧИНГИСИЙН ТАМГА ХАА БАЙНА?????

Avatar

Зочин 2021-05-04 192.82.71.13

Haahaha teneg pisdanuudshuu

Avatar

Зочин 2021-05-04 192.82.80.200

Нүдний булайнууд ингэж амьд явахаар үхэж далд орооч ЗИ, ЖАНХУУ, ЭРДЭНЭ, ЭЛБЭГДОРЖ. Хэнч нэр дэвшээд ялахгүй гэдэг нь тодорхой боллоо, Царцаа нүүлгэсээр байгаад АН-ын нэр хүндийг шавхайтай хутгаж нүүр хийх газаргүй болгож байгаа дээрх 4 этгээдийг АН-аас үтэр түргэн хөөх хөдөлгөөн өрнүүлэхгүй бол бузрын хэрүүл хэзээ ч зогсохгүй. Залуучууд нь намаа аваад ХҮНтэй нэгдсэн нь дээр.

Avatar

Зочин 2021-05-04 202.21.108.30

Энэ жилийн Супер Хошин Шог!

Avatar

С.Темер, 95332040, tom196666@mail.ru " Монголын коммунист нам байгуулах холбоо" НУ ТББ-ын Тэргуун 2021-05-04 192.82.77.215

Авилгачин, гэмт хэрэгтэн Хурэлсухийг эсэргууцэж НЭР ДЭВШУУЛЭХЭЭ ТУР ЗОГСОЁ!!! Туунтэй хамт ерселдеж доошоо орж, нэр терее гутаах хэрэггуй юм. Ийм эрх нэр дэвшигч болгонд бгаа. МАНМАХН СУРСАН ЗАНГААРАА СУ.БАТБОЛДЫНХОО ХУЛГАЙЛСАН МЕНГЕЕРЕЕ СОНГОГЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАН АВЧ , СОНГУУЛИЙН ЛУЙВРААР ЯЛАХ БНО.

ИЙМД МАНЫГ ТАРААЖ, ХУРЭЛСУХ, СУ.БАТБОЛД НАРЫГ БАРИВЧИЛСНЫ ДАРАА Л НЭРЭЭ ДЭВШУУЛЬЕ!!!

Бидэнд шударга сонгууль л хэрэгтэй!!! Су.Батболдын санХуужуулсэн СОНГУУЛИЙН ЛУЙВАРЫГ ЭСЭРГУЙЦЬЕ ЕЕ!!!

Avatar

2589 2021-05-04 66.181.166.134

Erdenee gedeg luivarchind uilchilj tal tohoi tataj bui ene sait sonood ogooch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж