Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр /2021.05.03/ гурван удаагийн давтамжтай хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, эхнийх нь 16.46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ удаагийг газар хөдлөлт Ханх сумын төвөөс баруун урд 34 км-т орших Хороо багийн Адуун гэдэг газарт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 16.51 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдэгджээ.
Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.
Хоёр дахь нь 16.58 цагт 4.3 магнитудын хүчтэй мөн тус газарт болсон байна. Харин сүүлийнх нь 22.11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх сумын төвөөс баруун урагш Хороо багийн Хачим гэдэг газар болсон тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
С.УНДАРМАА
magnitud 2021-05-04 202.126.90.95
shine nuur uuseh geed bainuu
Зочин 2021-05-04 103.26.193.104
moeychuudin uiliin uriin hurd ergeldej eheljee amidraliin hev maygaa uurchluhgui bol gesen dohio uguud baigaa shuu
Зочин 2021-05-04 202.55.188.109
За за бусдыг гоочлох яахав…ингэж байгаад өөрөө тэр тойрогт орчихсон хүн олон байдаг юм шүү…
Зочин 2021-05-04 203.91.118.150
Яанаа. Яах гээд л байн байна гадар хөдлөлт давтагдаад байнаа. Айж байна шүү.
Зочин 2021-05-04 103.26.193.104
undur bair , baishin b** av bair hudaldaj avah gej bgaa bol 2-3 jil hulee