Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр /2021.05.03/ гурван удаагийн давтамжтай хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, эхнийх нь 16.46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ удаагийг газар хөдлөлт Ханх сумын төвөөс баруун урд 34 км-т орших Хороо багийн Адуун гэдэг газарт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 16.51 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдэгджээ.
Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.
Хоёр дахь нь 16.58 цагт 4.3 магнитудын хүчтэй мөн тус газарт болсон байна. Харин сүүлийнх нь 22.11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх сумын төвөөс баруун урагш Хороо багийн Хачим гэдэг газар болсон тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ