Онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрэн хайх яаралтай тусламжийн хоёр нисдэг тэргийг өчигдөр /2021.5.3/ Замын-Үүдийн боомтоор хүлээн авч, оруулж ирснийг албаныхан мэдээлсэн.
Францын төрийн сангийн зээлээр тус улсын "Хэли-Юнион" компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд татан авчээ.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн амжилттай хэрэгжиж байгаа гэлээ.
БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн хүрээнд Монгол Улс түймрийн үеэр агаарын тээвэр ашиглах туршлагагүй учраас нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэж сургах ажлыг мөн тусгажээ.
Уг төслийг нийт 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн, 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон байна.
Тодруулбал, төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, “Airbus EC-145” маркийн гурван нисдэг тэрэг, сургалтын нэг нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нар бэлтгэх ажил үргэлжилж байгаа аж.
Цаашид агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч Мишель Пьер өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажиллажээ.
Франц улсаас гурван нисдэг тэрэг бүхий онгоц хүлээн авснаар Монгол Улс сүүлийн 30 жилд байгаагүй агаарын аврах ангитай болно гэдгийн албаны мэргэжилтнүүд онцолсон. Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах талаар өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, тус ангийг ОБЕГ-ын харьяанд "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн ажиллуулахаар болсон билээ.
С.УНДАРМАА
Зочин 2021-05-04 202.131.225.197
NIslegiin neg tsagiin zardal 6 sayaas 600,000 myanga bolj buurch baigaa
Зочин 2021-05-04 66.181.161.56
Huuk samarsaihan metiihen n ehner huuhdiin hamt zaidlaad duusgana daa. Tatvarin munguur tuilj bgaa arga n iin nariissan shuu
Зочин 2021-05-04 103.26.193.83
дарга генералууд нь онгироод ан ав хийж яваад үхээд улсын хөрөнгө сүйтгээд дуусна. 3 сая иргэний гарын үсэг нотариатаар баталж байж нисгэдэг болгоё.
Кккк 2021-05-04 64.119.26.52
Нисдэг тэрэгтэй болжээ баяр хүргэе. Цаашдаа үнэг чоно хөөхгүй л бол яахав, олон түмэнд тустай байхгүй юу
Зочин 2021-05-04 66.181.191.143
Хамгийн сайн эрэл хайгуулд ашиглах төхөөрөмж бол дрон юм. Гэтэл Монгол улс дрон зохион бүтээх тухай нэгч ажиллахгүй өрөвдөлтэй.
Зочин 2021-05-04 64.119.23.224
Dron buteej yadgiin beleehen dron hiigdeed zaragdaj bhad
Зочин 2021-05-04 66.181.191.143
Тусгай тоноглол, нууц код, сүрэглэн ажиллах чадварыг суулгаж өгөх хэрэгтэй тул удирдлагын хэсгийг өөрсдөө хийдэг юм. Мотор сэнс төдийг гаднаас авна.
зочин 2021-05-04 66.181.184.185
Дарга нөрыг архи уугаад тасархад очиж авч байхаа
Зочин 2021-05-04 203.91.115.55
Манайхан үнэг буудаж байгаад л унагаадаг улс даа. Сайхан амитан байна уг нь. 57 сая еврог манайхан сонгуулийн нэг удаагийн гар цайлгалтаар л ард түмэндээ тараачихна л даа.
Зочин 2021-05-04 66.181.190.231
30 жилийн өина ямар байсан юм вэ? Битгий ингэж сонин бичиж байлдаа
Зочин 2021-05-04 202.179.21.227
songuulid eldej bn daa
Зочин 2021-05-04 192.82.92.191
Үнэг, чоноо аваргууд дээрээс таниасаа.
зочин 2021-05-04 202.9.46.132
Одоо түймэр унтраах хоёр онгоцтой бол боллоо шүү
ZOCHIN 2021-05-04 124.158.120.154
SUULIIN 30 JIL BISHEE UGAASAA MANAID IIM TUSGAI ZORIULALTIIN ABRAH NISEH OTRYAD BAIGAAGUI
Зочин 2021-05-04 66.181.179.163
Сонгуульд явбал зүгээр юм бишүү Хүрэлсүх ээ
С.Темер, 95332040, tom196666@mail.ru " Монголын коммунист нам байгуулх холбоо" НУ ТББ-ын Тэргуун 2021-05-04 192.82.77.215
Манмахны авилгачин Су.Батболд, Хурэлсх, цэцийн бегс базагчид нарын зугаа цэнгэлийг л хангах тэрэг бно!!!
Хайран техникийг эдгээр согтуучууд нь эвдлэж суйтгэнэ!!! ХАРЖ Л БГААРАЙ! Манмахны дарга нарын л унаа бно!!!
Тэрэгтэйгээ унаж угд ухэж далд орно!!! Хараарай! хайран техник !
болдоо 2021-05-04 64.119.18.25
вау, францын нисдэг тэрэг нь их гоё байх юмаа …. амжилт хүсье …. сайн бна
Зочин 2021-05-04 136.52.101.186
Bitgiiii tegeeed durak yum shig chono mono geed soliorooood yavchihaaarari!
Haha 2021-05-04 192.82.69.127
Saikhan angiin unaa bn haha
иргэн 2021-05-04 64.119.24.28
Онцгой байдлын газар гээд нэр нь томдцон газар байнаа хуучнаар нь гамшгийн байгууллага гэж нэрлэмээр юм аа. Үүрэг зорилгоосоо холдоод байх юм.
Оноч 2021-05-04 66.181.161.53
Хэдэн онд гамшгийн газар гэж байлаа. Гал команд гэж бол байсан
Зочин 2021-05-04 202.126.88.46
Түймэр унтраадаг онгоц авхгүй дарга нарийн онгоц бна даа түлшийн дийлахүү мануисын татварын мөнгө л орох байхдаа
Зочин 2021-05-04 103.26.195.249
Олуулаа чононд явхад гайгүй сайхан онгоц байна. Манай банкууд бол сарын 0,8-рч өгөхгүйдээ.
Мөнгө 2021-05-04 202.126.89.91
Төсвийг нь дийлэх үү
Зочин 2021-05-04 119.17.49.85
Zoriulaltaar ni ashiglaj uzeerei dee darga naraa.
zochin 2021-05-04 150.129.140.118
uneg hooj buudaad avaart hiichihgui bol bolj dee.