ХӨСҮТ-д шугам сүлжээний гэмтэл гарсныг засварлажээ

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ-д шугам сүлжээний гэмтэл гарсныг засварлажээ

ХӨСҮТ-д шугам сүлжээний гэмтэл гарсныг засварлажээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдөр /2021.05.03/ шугам сүлжээний гэмтэл гарч найман цаг усгүй болсон байна. Тус төвийн хашаанд "Монкон" барилгын компани газар ухсанаар шугам задарсан гэх мэдээлэл цацагдаад буй.

ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр гэмтэл өчигдөр орой 20.00 цагийн үед гарч, таван цаг засварлаж дуусгажээ. Цэвэр, бохир усны шугамд гэмтэл гарсан нь тухайн компани зураг төслийг буруу гаргасантай холбоотой гэж тус төвийн Ерөнхий захирал Л.Баттөр хэлэв.

Тэрбээр “Дархлаажуулалтын өргөтгөлийн барилгын ажилтай холбогдуулан цэвэр усны шугам задарсан. Тухайн компани зураг төслийнхөө дагуу барилгын ажил явуулаагүй учраас гэмтэл гарсан гэж ойлгож байна. Газар доорх байгууламжийн зураг төсөл нь зөрсөн юм билээ. Эрсдэлээ тооцсон тул халдвар тархах вий гэж айж, санаа зовох асуудал байхгүй. Хэрэв бохирын шугам задарлаа гэхэд шууд халдвар тархана гэж ойлгож болохгүй. Цэвэрлэх байгууламжтай тул ямар нэгэн эрсдэл байхгүй. Тиймээс бохирын шугам биш цэвэр усны шугамд гэмтэл гарсан гэж ойлгож болно.  Гэхдээ цэвэр усны шугамд гэмтэл гарах нь ч бас өөрөө эрсдэл дагуулах учраас шуурхай арга хэмжээ авч зассан. Одоо хэвийн байна. Шуурхай арга хэмжээ авч, одоо хэвийн ажиллаж байна” гэлээ.

 ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 280 гаруй хүн Covid-19 халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж