Агаарын бохирдол ахимаг насныхны сэтгэцэд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол ахимаг насныхны сэтгэцэд нөлөөлдөг

Агаарын бохирдол ахимаг насныхны сэтгэцэд нөлөөлдөг

Колумбын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс үзвэл, агаарын бохирдол ахимаг насныхны сэтгэцийн болон хэл ярианы чадварт сөргөөр нөлөөлдөг гэнэ. Учир нь агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцрууд тархинд хүрч, тархины эсүүдийг гэмтээдэг аж.

Судалгаанд дундажаар 69 настай 1000 орчим хүн оролцсон бөгөөд тэдний сэтгэх чадвар агаарын бохирдолтой орчинд нэг сар амьдрахад л эрс муудаж эхэлжээ. Гэхдээ дээр дурдаж буй агаарын бохирдолтой орчны агаарын чанар хамгийн муу цэгтээ хүртэл ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмээн тодорхойлдог түвшинд үл хүрч байсан юм.

Тухайлбал, судалгаанд РМ2.5 тоосонцрын хэмжээгээрээ бусад хотоос илүү гэгддэг Бостоны 954 хүн хамрагдаж, зураг тогтоох, дугаар санах, тодорхой ярих зэрэг чадварыг үнэлэх шалгалт өгсөн байна.

Судалгааны үр дүн "Nature Aging" сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд тэндээс харвал, тус хотод агаар дахь РМ2.5 тоосонцрын хэмжээ өсч, хамгийн өндөр түвшиндээ хүрсэн дөрвөн долоо хоногийн хугацаанд оролцогчдын шалгалтын дүн мэдэгдэхүйц буурсан байна. Гэсэн хэдий ч Бостоны агаарын чанар тухайн үед Лондон, Бээжин зэрэг хотуудыг бодвол ДЭМБ-ын РМ2.5 тоосонцор нэг шоо метрт 10 микрограммаас бага байх ёстой гэсэн шаардлагыг хангаж байжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж