Монгобанкнаас мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сард улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ дөрвөн тэрбум 774 сая ам.доллар болсноор шинэ дээд түвшинд хүрчээ. Гадаад валютын нөөц өмнөх сараас 5.8 хувиар, жилийн дүнгээр 16.62 хувиар өссөн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар буюу дээд түвшинд хүрч, импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч байв. Гадаад валютаар илэрхийлэгдэх нөөц өмнөх сараас 3.7 хувиар өсч, 4.1 тэрбум ам.доллар болжээ.
Нийт хадгаламжийн хэмжээ өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өсч, 18.5 их наяд төгрөг болсон байна. Үүнээс 23.6 хувийг нь гадаад валютын хадгаламж эзэлж байгаа аж. Гадаад валютын хадгаламж жилийн дүнгээр 18.7 хувиар өсч, 4.4 их наяд төгрөг болжээ.
Валютын нөөцийн хэмжээ өсч байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Мөн зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд нөлөөлөх юм.
монгол 2021-05-04 202.55.188.82
тэгэж худлаа яриад яах вэ битгий тэгэж ард түмнийг тэнэг маанаг гэж боддог санаагаараа сана … бүх газар ажиллаад байж байхдаа гадаад валютын нөөц дандаа л доогуур үзүүлэлттэй байсан шүү дээ . гэтэл одоо бүх юм хаагаад жил гарангийн нүүрийг үзэж байж яахаараа гадаад валютын нөөц өсдөг билээ.та нарын валютын нөөц өмсдөггүй л юм бол Монгол улсын гадаад валютын нөөц өснө гэж хэзээч байхгуй … тийм л их гадаад валютын нөөц өссөн юм бол яагаад хэн хэзээ юугаар гэсэн асуултууд ар араасаа гарах бусу
zochin 2021-05-04 64.119.21.243
mundag . an-yn zasag 2016 ond 900 garuy saya $ uldeegeed yawsan gekhed mundag bayna
Зочин 2021-05-04 64.119.20.113
1.3 тэрбум доллар байсан тэр үед. Гадаадын хөрөнгө оруулалт хасах 4 тэрбум доллар. Нүүрсний экспорт 500 сая доллар байсан үе. Одоо бол гадаадын хөрөнгө оруулалт нэмэх 2 тэрбум доллар, нүүрсний экспорт бараг 3 тэрбум доллар байгаа. Валютын нөөц гэдэг нь аль нам төр барих гэхээсээ валютын орж гарах урсгал ямар байснаас шууд хамаардаг үзүүлэлт.
Зочин 2021-05-04 66.181.176.121
Энэ бол зохицуулалтгүй,зөв бодлогогүй,зөв үйл ажиллагаагүй өөрөө буй болоод байдаг зүйл биш Ухаантай хүн бол мэдэмхийрч, бие бүү тоож сагсуур.
Зочин 2021-05-04 64.119.20.113
За чи зүгээр хол очиж х** угаадас горьдсон өлөн г ө л ө г минь