Дэлхийн тэргүүн баячуудын нэг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 27 жилийн дараа эхнэрээсээ салахаар шийдсэнээ өнөөдөр /2021.05.04/ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр твиттертээ “Харилцааныхаа талаар бид маш сайтар бодож тунгаасны эцэст гэрлэлтээ цуцлуулахаар шийдлээ. Бид өнгөрсөн 27 жилийг хамтдаа туулахдаа гурван гайхалтай хүүхдийн эцэг, эх болж, дэлхий даяар сая сая хүнийг эрүүл, сайхан амьдруулахын төлөө ажилладаг хамтын санг бий болгосон. Энэ сангийнхаа үйл ажиллагааг зогсоохгүй, цаашид хамтран ажиллах болно. Гэхдээ амьдралынхаа үлдсэн хугацааг хамт өнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ. Бидэнд хэн хэнд нь хувийн орон зай, нууцлал байх ёстой гэж үзэж байна” хэмээн бичсэн байна.
Билл Гейтс, Мелинда нар 1980-аад онд компанийнхаа томоохон арга хэмжээний үеэр танилцжээ. Тэр үед Мелинда “Microsoft”-ын ажилтан байв. Тэд 1994 онд гэрлэсэн бөгөөд өдгөө гурван хүүхэдтэй юм.
Тэд Хавайн Ланай аралд хуримлахдаа гадны хүн нэвтрүүлэхгүйн тулд орон нутгийн бүх нисдэг тэргийг түрээслэн авч байсан гэдэг. Өдгөө 65 настай Билл Гейтсийн хувьд 124 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг.
Билл, Мелинда нар хөрөнгийнхөө ихэнх хувийг хүмүүнлэгийн сангаараа дамжуулан сайн үйлсэд зориулдаг. Билл Гейтс 2000 оныг хүртэл “Microsoft” компанийг удирдаж байсан ба өдгөө компанийхаа 1.37 хувь буюу 26 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг эзэмшдэг. Тэр эхнэрээ амьдралынх нь хамгийн төгс хамтрагч хэмээн ярьдаг байв. Хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн баян хүн, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос мөн эхнэрээсээ салж, 25 жилийн амьдралдаа цэг тавьж байгаагаа мэдэгдэж байсан билээ.


















Эх сурвалж: BBC
Зочин 2021-05-04 198.27.234.174
Ehner ni Bill Gates iig hayaj baigaa ch yum uu. Ene garchig arai l buruu bainaa.
Зочин 2021-05-04 192.82.80.28
zuv2 hurdan salah hrgteishd team bill whoo
BAT 2021-05-04 192.82.74.162
Astrazeneca-aasaa bolj hereldeed suid bolson gene lee. Atsnuud.
Зочин 2021-05-04 66.181.179.22
Орчуулганд алдаа байна шүү. Орчуулгаа өөрсдөө дахин шалга.
Зочин 2021-05-04 202.126.90.112
АЙ ИЙМ САЙХАН ТЭРБУМТАНТАЙ ГЭРЛЭХСЭН…
Зочин 2021-05-04 66.181.187.186
Харамсалтай юмаа. Баримтат кинон дээрээс харахад эхнэртээ их унэнч хун шиг байсан. Унэхээр харамсалтай л байна.
Зочин 2021-05-04 202.9.47.6
Эхнэр бол хөгшрөх тусам дорд гарал нь мэдэгдээд . .
Зочин 2021-05-04 202.9.46.53
Ухаантай хүмүүс салахдаач мундхг юм. Яагаачгүй байхдаа хүүхэдтэй болж суучаад хэрэлдэж хэрэлдэж салдаг бацаанууд их бнашүү тэрийгээ тэгээд хэд хэд давтах юм
Зочин 2021-05-04 124.158.96.255
Ямар орой салдаг юм, аль эрт салахгүй. Юу ч мөнх биш. Худлаа насан туршын хайр майр гэдгээ болих хэрэгтэй. Мөнгөгүй хүмүүс л худлаа нэг насны хайр майр гэж бүлтэрдэг байхаа.
Оноч 2021-05-04 66.181.160.127
За яахав яахав. хүүхдүүд нь том болчихсон бол сал сал. Мөнгөтэй улс салахад хохирох хүн гарахгүй юм чинь. Гейтс ах ч жаахан ёоёотой нерд л дээ. угаасаа.
болдоо 2021-05-04 64.119.18.25
ёо ёо нь чи л байх … кккк
Зочин 2021-05-04 202.126.90.154
Гейтс нэг залуу хүүхэнтэй болсон гэсэн дээ. Бас ази гэнэ билээ.
Зочин 2021-05-04 68.100.237.110
Гайтс эхнэрээсээ салахаар шийдээгүй тэдний хамтын шиидвэр гэж ярьсан байна . Хэлээ сайжруул …
Badarch taxar 2021-05-04 192.82.90.88
1000 ehner awad horongo stastsan ch staana ni ochnoon horongo vldeh hvn chini 1 ehnertei baih gej de shal teneg hvn bsan aa odo oilgoj bna aaaa
Зочин 2021-05-04 122.201.21.191
Энэ хөёрын салж суух ч бидэнд ёстой пад алга даа..
Зочин 2021-05-04 64.119.23.136
Энэ мод болоод удаж байна. Хөрөнгөө хоёр хуваах татвараас зайлс хийх гэх мэт маш олон заль мэх нуугдаж байдаг. Эхнэр нөхөр нэг л чөтгөр гэдэг ….