Билл Гейтс 27 жил ханилсан эхнэрээсээ салахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Билл Гейтс 27 жил ханилсан эхнэрээсээ салахаар шийджээ

Билл Гейтс 27 жил ханилсан эхнэрээсээ салахаар шийджээ

Дэлхийн тэргүүн баячуудын нэг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 27 жилийн дараа эхнэрээсээ салахаар шийдсэнээ өнөөдөр /2021.05.04/ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр твиттертээ “Харилцааныхаа талаар бид маш сайтар бодож тунгаасны эцэст гэрлэлтээ цуцлуулахаар шийдлээ. Бид өнгөрсөн 27 жилийг хамтдаа туулахдаа гурван гайхалтай хүүхдийн эцэг, эх болж, дэлхий даяар сая сая хүнийг эрүүл, сайхан амьдруулахын төлөө ажилладаг хамтын санг бий болгосон. Энэ сангийнхаа үйл ажиллагааг зогсоохгүй, цаашид хамтран ажиллах болно. Гэхдээ амьдралынхаа үлдсэн хугацааг хамт өнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ. Бидэнд хэн хэнд нь хувийн орон зай, нууцлал байх ёстой гэж үзэж байна” хэмээн бичсэн байна.

Билл Гейтс, Мелинда нар 1980-аад онд компанийнхаа томоохон арга хэмжээний үеэр танилцжээ. Тэр үед Мелинда “Microsoft”-ын ажилтан байв. Тэд 1994 онд гэрлэсэн бөгөөд өдгөө гурван хүүхэдтэй юм.

Тэд Хавайн Ланай аралд хуримлахдаа гадны хүн нэвтрүүлэхгүйн тулд орон нутгийн бүх нисдэг тэргийг түрээслэн авч байсан гэдэг. Өдгөө 65 настай Билл Гейтсийн хувьд 124 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг.

Билл, Мелинда нар хөрөнгийнхөө ихэнх хувийг хүмүүнлэгийн сангаараа дамжуулан сайн үйлсэд зориулдаг. Билл Гейтс 2000 оныг хүртэл “Microsoft” компанийг удирдаж байсан ба өдгөө компанийхаа 1.37 хувь буюу 26 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг эзэмшдэг. Тэр эхнэрээ амьдралынх нь хамгийн төгс хамтрагч хэмээн ярьдаг байв. Хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн баян хүн, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос мөн эхнэрээсээ салж, 25 жилийн амьдралдаа цэг тавьж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж