Ховд аймагт барилгын хийцэд таван хүн даруулсан ноцтой осол өчигдөр гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй байна. ОБЕГ-ын мэдээлснээр тус аймгийн Буянт сумын нутаг Хөхбулан гэх газарт шинээр дээр баригдаж буй цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нуржээ.
Ослын дуудлага өчигдөр орой 20.43 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу 21.43 цагийн үед аврах багийнхан очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан барилгын хийцэд 22-51 насны таван эрэгтэй дарагдаж, бэртсэн байсныг эсэн мэнд гаргажээ.
Ослын газарт өнөөдөр аймгийн Ажлын хэсгийнхэн ажиллах юм байна. Одоогоор тус газрын үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ. Гэмтсэн дөрвөн иргэний биеийн байдал хэвийн байгаа бол нэг хүний бие хүндэвтэр байгаа аж.
Холбоотой мэдээ