Унгарил ялгаруулахгүйн тулд улиасанд тариа тарина

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Унгарил ялгаруулахгүйн тулд улиасанд тариа тарина

Унгарил ялгаруулахгүйн тулд улиасанд тариа тарина

Олон улсын туршлагад үндэслэн улиаснаас унгарил гаргахгүйн тулд тариа тарихаар болж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэжээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өчигдөр /2021.5.3/харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах, нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлын талаар ярьсан юм. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр унгарил гаргахгүйн тулд улиас модонд тариа тарихаар болсныг дуулгасан юм.

Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. Зуны улиралд улиаснаас унгарил гарч, хүмүүсийн харшлыг сэдрээдэг. Тиймээс 2019 оноос эхлэн унгарил гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлжээ.

Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд 240 байршилд 20 мянган улиас, 5000 хайлаас хэлбэржүүлжээ. Олон улсын туршлагыг харахад, унгарил гаргахгүйн тулд тариа тарьдаг байна. Тиймээс энэ жил 20 мянган улиасанд тариа тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн байна.

Сонирхуулахад,  унгарил нь зургадугаар сарын дундаас эхлэн 14 хоног орчим гардаг. ОХУ-ын эрдэмтэд улиасны унгарил нь Covid-19-ийн халдвар тараах эрсдэлтэй гэдгийг тогтоожээ. Улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд олон давуу талтай. Харин буруу аргаар таривал унгарил ялгардаг. Эр модны тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр буюу унгарил агаарт тархдаг гэж үздэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж