Ковидгүй зуны төлөө 1 сая иргэн вакцины I тундаа хамрагдав | News.MN

Ковидгүй зуны төлөө 1 сая иргэн вакцины I тундаа хамрагдав

Ковидгүй зуны төлөө 1 сая иргэн вакцины I тундаа хамрагдав

Ковидгүй зуны төлөө 1 сая иргэн вакцины I тундаа хамрагдав

Одоогоос гурван сарын өмнө цар тахалтай тэмцэж буй манай улсын хувьд вакцинжуулалт хэзээ эхэлж, хэзээ хүн амаа бүрэн вакцинд хамруулах вэ гэдэг асуултын хариу тодорхойгүй байлаа. Монгол Улс сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлснээс хойш гурван сартайгаа золгох гэж байна.

Энэ хугацаанд иргэдээ вакцинжуулах ажлыг зохион байгуулснаар өчигдрийн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 1.037.675 буюу 50,2 хувь нь 1-р тунд, 495 мянга буюу 24 хувь нь II тундаа хамрагдсан байна. Хүн амын дийлэнх нь амьдарч буй нийслэлийн иргэдийн 82 хувь нь I тунд, 43 нь хувь II тундаа хамрагдаад байна.

Вакцинжуулалт эхлээд хоёр сар гаруйн хугацаанд гэж тооцвол өндөр үзүүлэлт. Монгол Улсын Засгийн газраас 18-аас дээш насны хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөг анх гаргаж байсан бол өнөөдөр 1.3 саяыг нь вакцинд хамруулжээ. Тодруулбал, зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан гэсэн үг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-н гэхэд  нийслэлийн иргэдийг вакцины эхний тунд, зургадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ вакцинд хамруулах, 2021 оны долдугаар сар гэхэд хүн амынхаа 60 хувийн вакцинжуулна гэдгээ амлаж байв. Тиймээс тавдугаар сарын 2-оос эхлэн орон нутгийн вакцижуулалтыг эрчимжүүлэх вакцины цуваа орон нутгийг зорьсон.

Албаныхны мэдээллээр Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа бол, тэдний араас Сэлэнгэ, Дорноговь аймгийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгаа аж. Харин Хөвсгөл, Булган, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Дундговь аймгууд вакцинжуулалтын ирц бага хувьтай байгааг албаныхан сануулж байна.

Бусад улс орнууд, ялангуяа бидэнд анхны вакцин хандивласан Энэтхэг улсад нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Харин эсрэгээрээ бид цөөхөн хүн амтай ч вакцинжуулалтаараа тэргүүлж буй улсуудын эгнээнд явж байна. Цаашид ч вакцины нөөц хангалттай, гэрээ хэлэлцээрүүдээ хийгээд дууссаныг Засгийн газар зарласан. Үлдсэн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж чадвал бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сарын өмнө зарласан “ковидгүй зун”-тай золгох нь. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдохдоо дөрвөн зорилт дэвшүүлсний эхний нь вакцинжуулалтыг эрчимжүүлэх гэдгээ зарлаж байв. Тэрбээр "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно. Бид цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн цаашлаад нийт иргэдээ вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газрын эхний 100 хоногтоо багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах цорын ганц зам нь вакцинжуулалт" гэж хэлж байв.

Түүний хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногтоо багтаан вакцинжуулалтаа эрчимжүүллээ. Удахгүй энэ Засгийн газар 100 хоногтойгоо золгоно. Тэд эхний амлалтаа, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө вакцинжуулалтаа амжилттай үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр вакцинжуулалтын цэгээр явж танилцах үеэрээ “Бид Covid-19-гүй зун гээд маш том зорилт дэвшүүлсэн байгаа. Хоёр тунг хийсэн байхад цат тахлыг дийлдэг нь үнэн бол долдугаар сарын 1-нд зорилтдоо хүрэхийн тулд шаардлагатай бүх боломжоо дайчилна” гэдгээ илэрхийлж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалав. Мөн энэ хурдаараа вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд орон нутгийн иргэдийг 20 хоногтоо батгаан эхний тунд хамруулах боломжтойг албаныхан мэдээлж байна.

Нийслэлд өдөрт дунджаар 100 гаруй цэгт дархлаажуулалтыг хийж байгаа бол тавдугаар сарын 9-өөс эхлэн вакцинжуулалтын цэгүүдийг татан буулгана гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдаж, хэвийн ажил, амьдралдаа хамтдаа орж, ковидгүй зуны төлөө иргэн бүр хариуцлагатай байх шаардлагатайг дахин сануулья.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-04 122.201.31.226

энэ доогуур олон юм хуцаад байгаа оркуудад гэж хэлэхэд, хятадаас ахиухан вакцин нийлүүлсэн тулдаа хүн амаа богино хугацаанд вакцинжуулж хохирол багатай энэ тахлыг даваж байна шүү, вакцингүй байсан бол улс орон хэрхэн сүйрч болох байсныг энэ нас баралт харуулж байна. өвчтн хүн амд хавтгай тархсан бол эрүүл мэндийн салбар, эдийн засаг, улс орон бүхлээрээ сүйрэх аюултай байлаа, хятадын ард түмэнд баярлалаа гээд хүн ёсоор талархлаа илэрхийлчий.

Avatar

Зочин 2021-05-04 43.242.243.144

х*******н гэж муулаад байгаа вакцинаар Хятадууд өөрсдөө тэрбумаар тоологдох хүн аврагдаад, тахлыг хумиж чадаад байгааг юу гэх вэ? Анх халдвар тархаж эхэлсэн Ухуаньд олныг хамарсан урлаг, соёлын наадам хүртэл зохион байгуулдаг болж шүү дээ. Хий хоосон сэтгэлийн хөдлөл, үзэн ядалтаар хол явахгүй шүү. Хүссэн ч, хүсээгүй ч Орос, Хятад хоёр бидний мөнхийн хөрш гүрнүүд. Тэднийг дайсан болгочихгүй ухаалаг байх, наад зах нь ам хэлээ хүртэл мэдэж байх ёстой биш үү?!

Avatar

Зочин 2021-05-04 202.179.25.135

ЗА ЧИ БИТГИЙ СҮРЖИГНЭ. ХАРИН Ч МОНГОЛЧУУД ОРОСУУДЫН ЗААЖ ӨГСӨН ҮГЭЭР ОДОО Ч ГЭСЭН БУРУУ ЗӨВ ЯРЬЖ ӨДИЙ ХҮРСЭН. ХАРИН Ч ХОЁР ХӨРШДӨӨ ХИР ХАЛДААДАГГҮЙ ХҮМҮҮС ЮМ БАЙХАА. НЭГ НЬ МУУ ХЭЛЭХЭД НӨГӨӨ НЬ ӨМӨӨРӨӨД СҮЙД БОЛДЫН. ХАА ОЧИЖ ХОЁР ХӨРШДӨӨ ИХ САЙМШИРДАГ. МАНЬ МЭТ НЬ Л ХААЯА ГАНЦ НЭГ СОЛИОРОХООС ЦААШГҮЙ. ХЭН Ч ТООХ ЮМ. ДУУГАРАХААР ЧАМААС ӨГСҮҮЛЭЭД ҮГ ХЭЛҮҮЛЭХГҮЙ ХААЖ БООГООД ЛАГ ЮМӨӨ. ЗАХЫН ХҮН Ч ХЭЛНЭ. ХЯТАД ХАЛДВАРАА ВАКЦИНААР ДАРСАН ЮМ БИШ ГЭДГИЙГ. НИЙТДЭЭ ХЭДЭН САЯ ИРГЭНЭЭ ХЭЗЭЭ ВАКЦИНЖУУЛСАНЫГ

Avatar

Зочин 2021-05-04 202.179.25.135

ЭНД ТЭНД ЗӨНДӨӨ Л БИЧЧИХСЭН БАЙНА ЛЭЭ. 100 САЯ ИРГЭНДЭЭ Л ХИЙЖ АМЖСАН ГЭСЭН БАЙХ ШҮҮ. АЛЬ ЖИЛИЙН ӨМНӨ 4 САРД БАЙХАА ВАКЦИН ГЭЖ СУРАГГҮЙ БАЙХАД АМНЫ ХААЛТАА АВААД ШИДЧИХСЭН УЛС. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ МОНГОЛЧУУД ХЯТАД ВАКЦИН ДЭЭР ООЧЁРЛООД Л СҮРХИЙ Л БАЙНА ШД. АЛЬ ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ ДУГААРЛАСАН ХҮМҮҮС ХИЙЛГЭЖ АМЖААГҮЙ Л БАЙНА. ХАЖУУХАНД НЬ АСТРА БАС ДАВХАР ХИЙЖ БАЙГАА Ч ТИЙШЭЭ ЗҮГЛЭЖ БАЙГАА ХҮН АЛГА. ЯАРСАН САНДАРСАН ХҮН АСТРА ЗЕНЕКА ХИЙЛГЭХЭД ООЧЁРГҮЙ Л БАЙНА.

Avatar

Зочин 2021-05-04 64.119.23.188

1саядах хүнд нь батламж гардуулж алдаршуулдгүймүү ингэхэд одоо манайх хэдэд явж байна дэлхийд айргийн 5д орчуул ч

Avatar

Зочин 2021-05-04 66.181.187.186

Баталгаагуй х***а вакцин оруулж ирчээд юу гээд хуцаад байгаам бэ.

Avatar

Зочин 2021-05-04 202.126.90.28

Amisgaa hustaad baigaarai buuduullav

Avatar

иргэн 2021-05-04 66.181.176.86

Бусад төрлийн вакцинаа ард түмэндээ гаргаач. Хувийн хэвшил гэсэн нэрээр вакцин оруулж ирдгээ болиоч, улсын шугамаар орж ирсэн вакцинаа хувийн шугамаар орж ирсэн гэж ард түмнийг хуурдгаа болимаар юмаа.

Avatar

ХӨСҮТ 2021-05-04 202.55.188.36

Хөл хориог дахин 14 хоног сунгавал иргэд 6 р сарын нэгнээс амны хаалтгүй явна гэвэл сунгасан нь дээр.

Avatar

Зочин 2021-05-04 64.119.26.13

zun bitgii hamaagui teneed hodoo oron nutagruu ovchin taraagad bgaarai daa

Avatar

Зочин 2021-05-04 202.179.25.135

ОК УУЛААСАА СЕРТИФИКАТ ӨГӨХГҮЙ ГЭСЭН ТЭГЭХЭЭР ТЭНЭЕ ГЭЭД Ч БОЛОМЖГҮЙ.

Avatar

Зочин 2021-05-04 192.82.82.128

hujaagiin gar hol huuhuuz nar mgl ees zaailj amar amgalan ireh boltugai

Avatar

Зочин 2021-05-04 66.181.186.235

Сармагчин.ийм бичихээр эх оронч гэж боддог байх даа

Avatar

Зочин 2021-05-04 202.131.230.218

Хөл хорионы үед хамгийн их дарамт болж байгаа нь арилжааны банкуудын зээл болж байна шүү 6.30-н хүртэл зээл тэглэнэ гээд байсан шал худлаа болуу тэгээд ер нь арилжааны банкуудад шалгалт оруулж өөрчлөх цаг нь болсийн бишүү

Avatar

Зочин 2021-05-04 202.179.25.135

ШОРОНД ОРУУЛЖ ШОНД ӨЛГӨСӨН Ч ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ САНААТАЙ БАЙНА. УУЛ НЬ АНХНААСАА ИЙМ БОДОЛГҮЙ БАЙВ. БУСАД УЛСЫНХ ИРНЭ ГЭЭД ХОШГИРЧИХЛОО. ОДОО ЯМАР ЭРГЭЭД ХЯТАД ВАКЦИНД ООЧЁРЛОЛТОЙ БИШ. НАДАД НЭГ МУУ САНАА ТӨРӨӨД ЭХЭЛСЭН. ХЯТАДУУД ЭХЭНДЭЭ ЧАНАРТАЙ ЮМ ӨГЧ БАЙГААД СҮҮЛДЭЭ ХУЛХИДДАГ. ЯАСАН ИХ ГОЛДОГ ЮМ ЯАСАН ИХ ЭХ ОРОНЧ ЮМ ЯАСАН ИХ ГҮРИЙДЭГ ЯАСАН ИХ ИТГЭДЭГГҮЙ ЮМ ТА НАР МАЙ ОДОО ИНГЭЭД ЭНИЙГ ХИЙЛГЭЭРЭЙ ГЭЭД ТУСГАЙ ЮМ ШАХУУЛЧУУЛ ГЭЖ ХАР ТӨРӨӨД ЭХЭЛСЭН ХАХА. ЯМАР Ч БАЙСАН ВАКЦИНДАА ХАМРАГДАЖ

Avatar

Зочин 2021-05-04 202.179.25.135

БАЙГАА БУСАДДАА БАЯРЛАЛАА Л ГЭЕ ДАА. БИ ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ Ч АМНЫ ХААЛТАА АМ ХАМАРНААСАА АВАХГҮЙ ГАДУУР ДОТУУР ЯВААД БАЙДАГГҮЙ ТУЛ БИТГИЙ САНАА ЗОВЦГОО. ОДОО БОЛТОЛ ХИЙЛГЭХГҮЙ ЯВААД БАЙГАА ХҮМҮҮСИЙН НЭГ ХЭСЭГ НЬ ТУН ИХ БОДОЛТОЙ БОЛГООМЖТОЙ АРИУН ЦЭВЭР ХАЛДВАРЫН ДЭГЛЭМ ИХ САЙН САХИДАГ ХҮМҮҮС ГЭЖ ОЙЛГОХОД БОЛОХ БАЙХ.

Avatar

Зочин 2021-05-04 139.5.216.10

hahaha orig ork.

Avatar

Зочин 2021-05-04 202.179.25.135

ЧИ ХҮНИЙГ ОРКООР НЬ ДУУДАХААР БУСАДДАА НАДААС ДЭЭРДЭЖ ХАРАГДАХ БОЛОВ УУ ДАА. БИ ЯАХАВ ХЯТАД ХУВЦАС ӨМЁӨЖ БАЙНА ХЯТАД ХҮНС Ч БАГА САГА ХЭРЭГЛЭХ ҮЕ БИЙ. ТЭР НЬ ХЯТДАД ХИЙСЭН НОНГ ШИМ Ч ЮМ УУ ХАЙНЗ МАЙНЁОЗ ТӨДИЙХӨН ХААЯАА НЭГ БАЙДАГ БАЙЛАА ӨӨР Ч БАРАГ БАЙХГҮЙ ДЭЭ. ОРОС ӨНДӨГ Ч ГОЛООД ИДДЭГГҮЙ ХҮН. ТЭГЭХЭЭР ХООЛЫГ НЬ ИДЭХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ТАРИАГ НЬ ҮГҮЙ Л ГЭЭД ҮЗЭЭД БАЙНА ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж