Гадаадаас ирэх иргэд агаарын тээвэрлэгчдэд хандаж, тасалбар худалдан авна

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Гадаадаас ирэх иргэд агаарын тээвэрлэгчдэд хандаж, тасалбар худалдан авна

Гадаадаас ирэх иргэд агаарын тээвэрлэгчдэд хандаж, тасалбар худалдан авна

Улсын Онцгой комиссын  шийдвэрийн  дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авна.  Хуваарийн дагуу тавдугаар сарын 2-ны байдлаар нийт хоёр  удаагийн нислэгээр  373 иргэн эх орондоо ирээд байна.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах юм. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.

Энэ хуваарь нь Covid-19  цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс агаарын хилээ тавдугаар сарын 10-нд  нээх, хэрэв долдугаар сарын 1-н гэхэд эрсдэл багатай байвал жуулчдыг хүлээн авахаар төлөвлөөд буй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж