2 хуваагдсан АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэх үү? | News.MN

2 хуваагдсан АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэх үү?

2 хуваагдсан АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэх үү?

2 хуваагдсан АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ тодруулаад байна. Албан ёсоор МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нарыг тодруулсан бол Ардчилсан намын /АН/  хоёр тал С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэхээр сонгов. Хоёр удирдлагатай болсон АН Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ тодруулаад байгаа ч хэн нь албан ёсны нэр дэвшигч вэ гэдэг нь тодорхойгүй байна. 

Учир нь С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааныг талаас О.Цогтгэрэл тодорсон.  Хоёр тал  дарга нарынхаа материалыг шүүхэд хүргүүлсэн ч  Дээд шүүхээс улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намууд тавдугаар сарын 3-5-ны дотор Сонгуулийн Ерөнхий хороонд /СЕХ/ зөвхөн нэг нэр дэвшигчийг тодруулж материалыг нь хүргүүлэх ёстой. Тиймээс АН-ын хоёр нэр дэвшигчийн аль нэгийг нь СЕХ бүртгэх тул  маргаан, зөрчлөө дотооддоо шийдвэрлэснээр асуудал цэгцрэх учиртай. 

Хэрэв АН-аас хоёр хүн нэр дэвшүүлсэн тохиолдолд СЕХ бүртгэхээс татгалзах магадлал маш өндөр. СЕХ нэр дэвшигчийг бүртгэхгүй  бол Ерөнхийлөгчийн сонгуульд  АН өнжинө.

М.Тулгат даргатай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өчигдөр /2021.05.03/  тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг Үндэсний аудитын газарт хүлээлгэж өгсөн байна. 

"СЕХ БҮРТГЭХГҮЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛГҮЙ"

АН дотоод маргаанаасаа болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй болох вий гэсэн асуултад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Намын даргын асуудал АН-ын дотоод асуудал. Маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хороо  шийддэг. Үүнд шүүх оролцохгүй байх хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд л хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. СЕХ бүртгэхгүй байх үндэслэлгүй.  Хэрэв хүлээж авахгүй бол  холбогдох журмын дагуу гомдол гаргана. Учир нь СЕХ-ны шийдвэр хуульд нийцэх ёстой. АН 2020 оны УИХ-ын сонгуульд суудал авсан. Улсын бүртгэлд бүртгэлтэй, хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлсэн нь М.Тулгат даргатай АН. Зөвхөн  намын даргын асуудал дээр л маргаан үүсээд байгаа болохоос биш АН байхгүй болсон зүйл биш. Намын шинэ дарга Дээд шүүхээр бүртгэгдэх хүртэл хуучин дарга нь хууль зүйн талаасаа хүчинтэй гэсэн үг” хэмээн хариулав.

Харин О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас дээрх асуудлаар тодруулга авах гэсэн боловч холбогдож чадсангүй.

Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр АН нэг хүн нэр дэвшүүлэхээр ярилцаж буйг дуулгасан. 

УИХ-д суудалтай АН-ын 13 гишүүн нь О.Цогтгэрэл даргатай АН-ыг дэмжиж байгаа учраас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь үүссэн гэж тэд үзжээ. Ерөнхийдөө АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж орж чадахгүй бол ялагдах нь гэсэн эргэлзээ олон хүнд бий. СЕХ нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг энэ сарын 8-ны дотор шийдвэрлэх юм. 

Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргатай холбоотой маргааныг өнөөдөр /2021.05.04/ шийдвэрлэнэ. Хэрэв Улсын дээд шүүх М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэвэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвших боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-04 122.201.22.148

Herev hurelsuh gedeg huniig ard irged demjvel mongolchuud avilga alban tushaaliin hergiig huleen zuvshuurch bn gesen ug uchir ni mungu ugsun alban tushaal avsan bolohoor jishee ni dulaan tsahilgaanii mungu chuluulsun belen mungu taraasan bas ulsiin mungiig zuvchuulj ih hurald songogdson geh met deer ni tsets bolon shuuh ulsiin busad baiguullaguudad nuluuluh baidlaar ursuldugchuu namnah geed mash olon huuli bus yam bn bid neg heseg humuus neg namaas garch ireed humuusiin tarhi ugaahgui bh

Avatar

Зочин 2021-05-04 202.21.107.79

ДУЛААН ЦАХИЛГААН НӨАТ ХХОАТ ЧӨЛӨӨЛҮҮЛСЭН ИРГЭД САНАЛАА ХЭНД ӨГӨХ ҮҮ …ХҮРЭЛСҮХ ЧИГЭЭРЭЭ ГАРНА..

Avatar

C ,BAYAR 2021-05-04 174.192.137.55

TEGEED 6 JIL TEHEG 00 DARGATAI BAIX UMyy?
mon ch teheg umdaa chi

Avatar

Зочин 2021-05-04 66.181.184.74

Хүрэлсүх гэж хүнийг яаж ч харлуулаад хийсэн ажил нь ил тод томруун юм. Үүнд утаатай ингэж зоригтой тэмцсэн ерөнхий сайд байхгүй. Хууль бус уул уурхай. Эрдэнэтийн 49. Оюу толгой Дубайн гэрээ гээд цааш хөврөнө. Иймийн учир дэмжнээ

Avatar

Зочин 2021-05-04 66.181.184.74

Эд нарын талцалд МАН ямар хамаатай вэ? Дотроо алалцана буруутнаа гаднаас хайна. Эд нарт эрүүл ухаан алга.

Avatar

Зочин 2021-05-04 66.181.187.21

Хамгийн их хамаатай. Эрдэнэ ванг төмсөгдөөд дарамталсан юм билээ.

Avatar

Irgen 2021-05-04 139.5.216.186

Ene erguu mailnuud Man -iin yavuulga, uursdiin mungunii shunalaasaa bolj namaa ustgav aa, ingej ingej ner devshihchgui hotsorno oo gej

Avatar

Зочин 2021-05-04 202.126.88.206

Дотроо асуудлаа намын дотоод дүрмээрээ шийд гэж шүүх буцаасан.Эргүү бааснууд энийгээ шиыдэлгүй 2 дахь шатандаа орсон тууж яваа.Ялагдсан тал нь МАН ын хонгилын шүүх,МАНАН мафи гээд хуцаж алдана,иргэдээ хагаралдуулна,талцуулна.

Avatar

ХУРЭЛСУХ Л ЧАДНАА 2021-05-04 122.201.21.155

ЭНЭ ЦАГ УЕД ЭРЧ ХУЧТЭЙ ЗОРИГТОЙ МОНГОЛ УЛСЫНХАА ТОЛОО ЗУТГЭЖ ЧАДАХ ЕРОНХИЙЛОГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА УРД ХИЙЖ БУТЭЭСЭН АЖЛААРАА ГАНЦ Л ХУРЭЛСУХ ЭНЭ АЛБЫГ ХИЙЖ ЧАДАХААР БАЙНА ДАА БАРАГ ИХЭНХ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-05-04 202.21.124.21

АН уг нь эхлээд хоорондоо учраа олоод, алдаа оноогоо засаад, үнэхээр болж бүтэхээ болиод тарж бутарчихаагүй л юм бол нэгдэж нийлээд энэ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон зүгээрсэн! Эвт шаазгай буга баринаа гэж …

Avatar

boliyoo 2021-05-04 126.182.181.128

Erden gej bah melhii oorigoo meddegyi ym bdaa alruurchin baij

Avatar

хойд солонгосын маршал хоронсүх 2021-05-04 66.181.161.122

ХҮРЭЛСҮХ ээлжит бульхай хүчингээ хиихгүй л бол үнс болно ЭНХБАТ 2\3 САНАЛ баараггүй авна ХҮ Н сүүлиин 2 сонгуулиар 500000 орчим дэмжигчтэй болсон дээр нь АН дэмжигчид ХҮН д хандана залуус 80% өгнө ХҮРЭЛМАНГАР хөдөөд нэр хүндээ бараад байна саяхан ХЯТАДЫГ хараасан мэдэгдэлээс болоод хил вакцин хаагдсан бараанб үнэ өссөнииг энэ хүнд тохож байна үнэн юм даа

Avatar

Зочин 2021-05-04 202.21.107.79

ЭНХБАТЫГ ХЭН ГЭДГИЙГ МЭДЭХ МЭДЭХГҮЙ 0,5% АВБАЛ ИХ ЮМ ДАА..

Avatar

Зочин 2021-05-04 66.181.161.29

Эрдэнэийн нам хүчин төгөлдөр хууль ёсны нам тэнэг л биш бол бодоод үзээч хүний нэр дээр байгаа машин тэрэг хүртэл шилжүүлэхэд эзэмшигч зөвшөөрсөн нөхцөлд шилжүүлдэг биздээ наад захын жишээ

Avatar

Zochin 2021-05-04 66.181.187.242

Erdene dald or huukin zamig zasag ch

Avatar

Zochin 2021-05-04 66.181.187.242

Erdene ichij uhmeer 20 oni songuuliar namaa ylagduulaad yu n yrunkhiilugch be huuktei tohirson gesen tiimees erdene uhen zutgene dee

Avatar

Зочин 2021-05-04 202.70.38.18

ЭНЭ БИЧИГЧ БҮР БУДИЛУУЛЧЛАА….Учир нь С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааныг талаас О.Цогтгэрэл тодорсон Ч ГЭХ ШИГ, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Ч ГЭХ ШИГ….

Avatar

Хол 2021-05-04 202.126.89.129

Ер нь Эрдэнэ ийг бүртгэвэл сонгууль эхний шатанд Энхбатын ялалтаар дуусна Алтанхуягийг бүртгэвэл Энхбат Алтанхуяг хоёр саналаа хувааж Хүүк гарч ирнэ

Avatar

Ардтүмэн 2021-05-04 66.181.168.82

Эрх мэдлийн төлөө шунагч өвгөн С.Эрдэнэ АН-г энэ сонгуульд ялагдуулах бүх ажлыг хийж байна доо. Энэ хүн МАН тай тохиролцож өөрийнхөө эрүүгийн 2 хэргийг дарагдуулан оронд нь өөрөө өөрийг нэр дэвшүүлж алуур хийж байна. Ардчилсан намынхан энэ хүнийг сонгоогоогүй ойрын эхнэр ах дүү нууц амраг цүнх баригчид нь нэр дэвшүүлэхэд нь оролцсон шдээ

Avatar

Зочин 2021-05-04 66.181.160.38

erh medel sandal shireenii toloo heniigch yahaasch bucahgui aimshigiin 30jil mutacad orson edgeer humuusiig tord b** oirtuul

Avatar

Зочин 2021-05-04 202.126.94.99

Алтанхуяг гарах естой юм бна. Негее этгээдууд харин УБГ- тай хуйвалдаад тамга хийлгэсэн гэмт хэрэгтэнгууд юм бнштээ, юун сонгууль!!!

Avatar

Зочин 2021-05-04 64.119.23.228

Odoo Hvrelsvh l ursuldugchuu zahialah bolj dee ! Erdeneeg l amlah baihdaa ! Ayagvi bol gants Enhbattai vzehiimuu ?! Tegvel oichino shvv !

Avatar

Зочин 2021-05-04 64.119.23.136

1980-1990 -д оны ганц худаг ер нь бусад шоронгийн хоригдлуудын 80% нь малын хулгайч гар байсан гэдэг шүү. Шоронгийн сүлд дуутай байсан юм. Үгийг нь мараг мартах шахсан байна. Тэсийн голын хөвгүүд нь тэвчээргүй бөгөөд хулгайч даа… гэх бадаг байсан

Avatar

РАВДАН 2021-05-04 66.181.161.48

ЭНЭ НАМЫГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ НЬ ЗҮЙТЭЙ! ЭОХЗҮЙН ХУВЬД ЧАДАМЖГҮЙ БОЛСОН УЧРААС.

Avatar

РАВДАН 2021-05-04 66.181.161.48

ЭРХ ЗҮЙН

Avatar

Зочин 2021-05-04 192.82.67.186

Алтанхуяг бондын мөнгөтэй байхад улсаа хөгжүүлэх биш өрөнд оруулсан хүн Дэнзэн бол жижиг жишээ. Эрдэнэт Дархан Сэлэнгээс 80-90 хувьтай гарна ч гэх шиг хэн мэдэж байгаа юм. Увсаас ирсэн хэдэн хулгайчдаа л найдаж байгаа болов уу. Манай халхууд яахав залхуураад унтаж байхад нь хэдэн бодыг нь хулгайлдагаа нэг их сайн эр гээд бодчихсон баядууд энэ хойгуур дүүрэн байгаа нь үнэн

Avatar

Моь 2021-05-04 202.126.89.129

Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэж үнэн юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж