Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхлэн covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Вакцинжуулалтад 18 наснаас дээш насны хоёр сая хүн хамрагдахаас нэг сая иргэн эхний тунгаа, 450 мянга нь хоёр дахь тунгаа хийлгэсэн. Вакцины эсрэг заалттай хүмүүсээс гадна Оросын Спутник вакцин хүлээсэн иргэн олон байгаа. Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж "Гуймтгай мөртлөө голомтгой гэгчээр Спутник хийгээд эсрэг биет үүсээгүй" талаараа нүүр номдоо бичжээ.
Тэрбээр "иргэдийнхээ төлөө, өөрийн биеэр туршилт хийсэн" ч ийнхүү бүтэлгүйтсэн бололтой. ЭМЯ-наас Спутник вакцины татан авалт хойшлогдож, мөд орж ирэх болохыг ч мөн иргэддээ сануулах болсон билээ. Тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Дэлхий дахинд вакцины хомсдолтой байгаа энэ үед аль боломжтой вакцина хийлгэхийг зөвлөж байна" гэв. Тэрбээр "БНХАУ-ын Синофармын Verocell вакциныг хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд хийж болно гэж албан ёсны зааварт нь тусгасан гэдгийг хэлье. Харин Спутник V вакцины тухайд хөхүүл ээж болон жирэмсэн эмэгтэйн талаар мэдээлэл байхгүй тул одоохондоо эсрэг заалттай байгаа" талаарх мэдээллийг өгсөн юм.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ