“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний чуулган эхэллээ | News.MN

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний чуулган эхэллээ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний чуулган эхэллээ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний чуулган эхэллээ

Чуулганы эхний өдөр 7000 гаруй оролцогчтой байлаа. www.eduexpo.mn виртуал орчинд 4 өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд хүссэн хүн бүр оролцох боломжтой.

“Хэнийг орхихгүйгээр хөгжих” уриатай тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг нь “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл” юм. Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ хоорондын гэрээг үндэслэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн Газрын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, түүнчлэн Засгийн Газраас баталсан Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө зэрэг олон улсын болон үндэсний хөгжлийн бодлогын баримт бичигт уялдуулснаараа онцлог юм.

Тогтвортой хөгжлийн боловсрол”-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь уг төслийн зорилго болохыг үндэсний цахим чуулганы үеэр онцолж байлаа. “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн боловсрол ба Mонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга”  сэдэвт үндэсний цахим зөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын хүрээлэн, Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн төлөөлөл илтгэл тавьж оролцлоо.

Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, эрдслийг даван туулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд Монгол Улс нийт 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргажээ.

Мөн байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. 2013-2019 онд нийт 55.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татварт оногдох орлогоос чөлөөлсөн байна.  “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд “Хай би Ойл” ХХК, “Цэцүүх  трейд” ХХК, “Мсрт” ХХК, “Мон батт” ХХК зэрэг 4 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, мөнгөн урамшуулал олгосон. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна.

Манай улс “Иргэний хөгжлийн хэрэгцээг хангахуйц чанартай, нээлттэй, тэгш хүртээмжтэй, уян хатан боловсролын үйлчилгээнд тулгуурлан мэдлэгт суурилсан нийгэм болон дижитал технологийн эринд ажиллаж амьдрах нийгмийн идэвхтэй оролцоо бүхий, тасралтгүй хөгжих чадамжтай, дэлхийд өрсөлдөхүйц иргэнийг цогцоор хөгжүүлэх”-ийг боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ.

Төрөөс баримталж буй бодлогод иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, тэгш боломж олгох, сургалтын агуулга, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг үнэлэх, сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлсийн агуулгыг тусгах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг үнэлэхээр төлөвлөсөн байна.

Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэхэд манай улсын хувьд багш, ажиллагсдын хүйсийн харьцаа алдагдсан, ерөнхий боловсролд хөвгүүдийн сурлагын амжилт анхаарал татахуйц сул, Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш, хэрэгжилтийг хангах байгууллага/институт, хэрэгжилтийг удирдах үйл явц, засаглалын асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай зэрэг тулгамдсан асуудал цөөнгүй байгааг чуулганы үеэр дурдаж байлаа. “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний чуулганы үр дүнд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэхэд бүх түвшний байгууллага хоорондын хамтын санал, санаачлагыг илрүүлж, нэгтгэх, хамтын ажиллагааны зураглалын төслийг боловсруулах юм. Чуулган маргааш үргэлжилнэ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цаг үеэ олсон арга хэмжээ байна 2021-05-03 64.119.18.203

цаг үеэ олсон арга хэмжээ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж