Гар утасны зах зээлийн шинэ тоглогч TCL – шинэ боломж

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Гар утасны зах зээлийн шинэ тоглогч TCL – шинэ боломж

Гар утасны зах зээлийн шинэ тоглогч TCL – шинэ боломж

Өглөө нүдээ нээхээс эхлээд орой нүдээ аниад унтах хүртэл найзладаг орчин цагийн хамгийн сайн нөхөр бол маргаангүй гар утас билээ. Манай орны хувьд ухаалаг гар утас ашигладаг иргэдийн тоо 2018 он гэхэд 1,7 сая байсан ба энэ нь нийт гар утас хэрэглэгчдийн 79%-тай тэнцэж байжээ. Өнөөдөр энэ тоо улам нэмэгдсэн нь эргэлзээгүй бөгөөд эрэлтийг дагаад сонголт нэмэгдэж, өрсөлдөөн ч ширүүссээр байна. Өрсөлдөөний хамгийн том ялагч нь хэзээд хэрэглэгч бид байдагтай та санал нийлэх биз ээ. Тэгвэл шинэ тоглогч болох TCL брэндийн ухаалаг утаснууд таныг өрсөлдөөний ялагч болгохоор Монголын зах зээлд албан ёсоор ороод иржээ. TCL брэндийг 40 жилийн түүхтэй дэлхийн шилдэг телевизор үйлдвэрлэгч гэдгээр нь Монголчууд хэдийн сайн мэддэг болсон.

11 жилийн турш TCL брэндийн телевизоруудыг албан ёсоор борлуулж байгаа Нэкст Электроникс нь энэ удаад уг брэндийн технологийн дэвшлийг агуулсан өндөр чанар бүхий гар утаснуудыг боломжийн үнээр санал болгож байгаа юм байна.

Гар утасны хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь зай буюу батарейны багтаамж бөгөөд TCL-ийн утаснуудын зай нь 4000-5000mAh байгаа нь гар утасны дундаж үзүүлэлтээс хамаагүй өндөр үзүүлэлт юм. Та 5000mAh зайгаар 60 цаг тасралтгүй хөгжим сонсох эсвэл 17 цаг тасралтгүй видео бичлэг тоглуулахад хүрэлцэнэ гээд боддоо. Түүнчлэн хөдөө гадаа аялалаар явж байхад эсвэл хамт байгаа хэн нэгэн тань цэнэглэгчээ мартсан үед TCL-ийн гар утас нь өөр утсыг цэнэглэх боломжтой гэхээр гайхалтай сонсогдож байгаа биз. Үүгээр ч зогсохгүй нэг утсанд 4 чихэвч эсвэл 4 спикер буюу чанга яригч холбогдох боломжтой загвар ч худалдаалагдаж байгаа юм байна. TCL нь бүх хэсгүүдээ өөрсдөө үйлдвэрлэдэг дэлхийн цөөн зурагтны брэндийн нэг бөгөөд дэлгэцийн шилдэг шийдэл болох технологийг дэлгэцүүддээ нэвтрүүлснээр илүү бодит дүрслэл, нягтаршилийг санал болгож чаддаг ба үүнийгээ ч өөрсдийн гар утаснуудад нэвтрүүлж өгсөн нь орчин үеийн залуусын хүсэл хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц үзүүлэлт ажээ.

Энэ мэтчлэн олон шинэлэг технологиудыг өөртөө агуулсан TCL-н гар утаснуудын хямдралтай, бэлэгтэй урьдчилсан захиалга дуусахад цөөн хоног үлдсэн тул та https://next.mn/tcl-mobile эндээс болон https://www.facebook.com/nextelectronics фэйсбүүк хуудаснаас захиалгын талаар болон гар утасны загваруудын дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж