Улаанбаатар хотоос 1000 орчим километрийн зайтай Хөвсгөл аймагт өнөөдөр/2021.05.03/ 6.3 магнитудын газар хөдөлж, чичиргээ нь нийслэлд мэдрэгдлээ. Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас газар хөдлөлтийн талаар тодруулахад “Ханх суманд 6.3 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. Одоогоор хохирол учирсан зүйлгүй. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин Онцгой байдлын ерөнхий газрын мэдэгдэлд “Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 16:46:39 цагт 6.3 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна” гэв.
Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт 6.5 магнитудын газар хөдөлсөн бөгөөд үүний голомт дээр дахин газар хөдөлсөн нь энэ аж. Тодруулбал, Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны 05.32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн. Тухайн үед аймгийн бүх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байв. Улмаар тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүссэн тухай мэдээлсэн. Он гарснаар тус голомт дээр нийтдээ 61 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.
Сүүлд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот 7-9 баллын аюулын бүсэд байгааг олж тогтоосон талаар мэргэжилтнүүд мэдээлсэн. Нийслэлийг тойроод том хагаралууд үүссэн, нийслэлд хэзээ нэгэн цагт хүчтэй газар хөдлөх эрсдэл хэдийнэ бий болсон байна. Гэхдээ яг хэзээ, ямар хэмжээний газар хөдлөлт болохыг урьдчилж мэдэх боломжгүй гэв. Энэ нь газар хөдлөлт болох аюултай бүсэд нийслэлчүүд амьдарч байна гэсэн үг. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээр Улаанбаатарын 1950 оноос өмнөх барилгууд газар хөдлөлтийн чичирхийллийг тооцоолоогүй баригджээ. Харин 2000-аад оноос хойш барилга барихдаа газар хөдлөлтийн чичирхийллийг тооцож, эрсдэлийн үнэлгээг хийдэг болсон аж.
Монгол Улсын хэмжээнд 100 гаруй мэдрэх чадвар бүхий станцууд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зарлан мэдээлэл хүргэх дуут дохиоллын 60 цамхаг, 42 чичирхийлэл мэдрэх станц байдаг аж. Эдгээрээс Ховд, Булган, Сэлэнгэ зэрэг 12 аймагт байнгын ажиллагаатай салбарууд ажиллаж байна. Ингэснээр 21 аймаг, нийт сумдын хэмжээнд 24 цагийн турш хяналт тавин ажилладаг болохыг Одон орон, геофизикийн газар хөдлөл судлах салбарын эрдэм шинжилгээний мэргэжилтэн Э.Номин-Эрдэнэ мэдээлсэн. Газар хөдлөлтийн голомтод хүчтэй чичирхийлэл үүсвэл мэдрэх станц хиймэл дагуулаар дамжуулан 30 секундын дараа Улаанбаатар хотын зарлан мэдээллийн цамхагуудад мэдрэгдэж, иргэдэд анхааруулах дохио болон бусад хэрэгслүүдээр мэдээлэл дамжуулдаг ёстой. Хотоос 100 км-ийн радиуст газар хөдөлбөл урьдчилан анхааруулж, мэдэгдэх боломж байхгүй.
Амурская плита 2021-05-03 66.181.182.127
Amurian plate энэ жилээс идэвхтэй хөдөлж эхэлж бгаа, хаагуур хагарал их үүссэн байна судлаж эхлэх хэрэгтэй байх, яваандаа УБ ойролцоо маш том хагарал үүснэ л гд бгаа
Зочин 2021-05-03 192.82.82.128
boldgoon medduuchee utgenee dugsi baigiich utgen
Байгаль эх 2021-05-03 43.242.243.144
Газар хөдлөлт идэвхжиж байгаа нь сайн ёр биш шүү. Цар тахлаас гадна газар хөдлөлт, байгалийн бусад гамшиг тохиолдсон үед хэрхэх талаар УОК, НОК эрхбиш юм бодож байгаа болов уу?! Ямар ч байсан бэлтгэлтэй байх шаардлагатай байна. Байгаль эх дохио өгөөд л байна шүү!!!
Зочин 2021-05-03 64.119.23.228
Gazar huldig ch yamai bnaa. Jenkoog buuhaar Gyatadiin tank orood ireh vii ?!
Japanaas 2021-05-03 106.157.236.85
Iim baga zergiin gazar hodlolt ue ue bolj bsan ni deer. Ogt hodlohgui bval genet aimar hodlono do.
Зочин 2021-05-03 139.5.216.10
japand bainga l hudulj baidag yum bilee. humuus n toodogchgui
зочин 2021-05-03 124.44.184.129
Байгалийн гамшиг, газар хөдлөл мэтийг зөвхөн мэргэжлийн байгууллага нь албан ёсоор олон нийтэд түргэн шуурхай, маш тодорхой, ойлгомжтой мэдээлдэг журамтай болоосой. Эпи төвд 6,3 магнитуд, УБ ба бусад газар ямар хүчтэй хөдөлсөн бэ? .
Зочин 2021-05-03 202.126.90.24
Газар хөдлөлт, тахал, дулаарал гээд ер нь байгал дэлхий маань зүгээр л байгаадаа . Тэнгэр заяат Монголчууд минь энх тунх элэг бүтэн байг.
Зочин 2021-05-03 139.5.217.225
Сeулын гудамжинд газар хөдлөлт мэдрэгдсэн.
Зочин 2021-05-03 66.181.179.224
Ийм хүчтэй байхад барилга нурахгүй бн гэж худлаа даа,
Зочин 2021-05-03 202.131.230.218
Алт ухаар байхаар тэгэхгүй яахав дээ хаа сайгүйл хэдэн хулгайч компаний эзэд алт ухаж байна тэгхээр тэгэлгүй яахав дээ
Зочин 2021-05-03 66.181.191.247
Төв аймагт мэдэгдээгүй УБ-т мэдэгддэг ямар сонин хөдөлдөг газар вэ
Зочин 2021-05-03 122.201.21.223
Малаа хүсээд байх зүйл биш шүү.Гэхдээ иргэд төр бэлтгэлтэй байхад гэмгүй дохио өгөөд л байна.
Зочин 2021-05-03 202.55.188.82
Рио тинтогийнхон асуудлыг саармагжуулах гэж сансараас нөлөөлөөд байна. дуулдаг С.Чавклан
Zochin 2021-05-03 211.36.130.9
Manai hdn dargantsaruud gamshgiin ved belen bj chadh bolwu. Ingj dawtamjt hodolno gdg chn bas l yum hleed bgn bishv. Zun ch hodolwol bas l ewgvi yum blno shv
Зочин 2021-05-03 66.181.191.143
Засгийн газар гамшгийн эсрэг бэлэн байгаа юу? Багахан хохирол гарч, 100, 200-гаараа хорогдох байранд хэдэн өдөр амьдарч, хооллох ажилд бэлэн байх хэрэгтэй.
Зочин 2021-05-03 64.119.23.188
яаралтай өмнө зүгт нүү наашилсаар айсуй айсуй
Зочин 2021-05-03 202.9.40.166
Ханхад ойрын үед нэг бут авах гээл бна даа дэндүү их мэдрэгдэж бна, зориудалтын газрууд нь хөдөллөө гээл хуцаад сууж байхуу
Z 2021-05-03 106.157.236.85
Ingej ue ue hodolj bga bol tegj but awahgui. Harin ch hodlohgui bga gazar l but awna.