Арабын Нэгдсэн Эмират улсад автомашины дугаарын үнэ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, Дубай хотноо Бямба гаригт /2021.05.01/ зохион байгуулагдсан дуудлага худалдааны үеэр “AA9” автомашины бүртгэлийн дугаар 38 сая дирхам буюу 10 сая гаруй ам.долларын үнэ хүрсэн байна.
“АА9” дугаарыг худалдан авсан хүн нэрээ цууцалж байгаа ба уг дуудлага худалдаанаас олсон орлогыг ядууст хүнс тараах буяны ажилд зарцуулах юм байна.
Энэ дуудлага худалдаагаар U31, T38 болон E51 гэсэн дугаарууд нийлээд 48.5 сая дирхам буюу 13.2 сая ам.доллараар зарагджээ.
Үүнээс өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн л Дубайд тогтоож байсан гэнэ. 2016 онд болсон дуудлага худалдааны үеэр “D5” хэмээх дугаар 33 сая дирхам буюу ес орчим сая ам.долларт хүрч байжээ.
Эх сурвалж: Khaleej Times
Зочин 2021-05-03 66.181.161.108
Manaih shig murtluu bayn yumdaa ulsn!!
Зочин 2021-05-03 106.186.208.29
АНЭ улсад автомашины дугаарын орон багасах тусам үнэтэй буюу баян чинээлэг гэсэн ойлголт байдаг. Манайхааар бол УБ 99-99 гэсэн дугаар байлаа гэхэд УБ 999, УБ 99, УБ 9 гэх мэт. УБ 9 гэсэн дугаартай бол хамгийн баян хүнд тооцогдоно. Манай улс ч гэсэн ийм дугаар бий болгож, хулгай луйвраар олж авсан хөрөнгөөрөө баярхах дуртай хүмүүсээс хэдэн төгрөг гаргуулж авмаар юм. Өөрийгөө баян чинээлэг, бусдаас ялгарах ёстой гэж боддог хоосон толгойтнууд бол уралдаад худалдаж авах байх даа.
Зочин 2021-05-03 103.57.93.88
Толгой хоосон байгаагийн тод үзүүлэлт
Зочин 2021-05-03 66.181.161.51
Хөдөлмөрлөж хөлсөө дуслуулж олоогүй, байгалийн гэнэтийн баялгаас зүгээр олсон их мөнгөтэй улс орны иргэд ийм л тэнэг байдаг ажээ!!! Монгол тийм болох вий дээ?!!!
Зочин 2021-05-03 68.249.160.193
tiim bolchihsn sh dee, ed nart bas haldarlachihjee
Зочин 2021-05-03 98.253.30.34
Manaid ene dugaaraa zarahgui manai avilgalchid zugeer l 20 say USD iig belneer n tolood avnashdee. Esvel shuud tomortoin ordoir tulya geed l… ain
yaduu niigem 2021-05-03 202.179.14.247
Arad nz maani helj bla bid mash bayan bson barag buh irged mani bayan tiimees mungu ureh argaal olj yaddag zarim humuusiig muljih arga haidag gj Mongol bayan boloogui yaduu uls shude gedel iim zuiliig biznes gj shn nerleed niigmeeree demjeed dr ni ymar hetsuu yaduu niigemdee bayan amidrah gj yadana heden zoostoi bson ni utgagui africa tiviin yaduu uls shig
Иргэн 2021-05-03 122.201.31.137
Аливаа нийгмийн мулгуу үзэгдлийг бүү сурталчил.
Зочин 2021-05-03 202.21.108.231
Би бас Монголдоо АА9 гэсэн дугаар авмаар байна. Заавал ийм болхи УБЗ 1235 маягийн дугаараас татгалзая
Зочин 2021-05-03 192.82.77.210
Энэ ч яахав мөнгө хөрөнгөтэй улсууд л ингэдэг байх даа