“Fortnite” тоглоомыг устгасан асуудлаар “Apple” шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2021.05.03-нд нийтлэгдсэн

“Fortnite” тоглоомыг устгасан асуудлаар “Apple” шүүхэд дуудагдав

“Fortnite” тоглоомыг устгасан асуудлаар “Apple” шүүхэд дуудагдав

“Apple” компани өнөөдөр /2021.05.03/ түүхэндээ хамгийн чухал шүүх хуралдаа оролцож байна. Энэхүү шүүх хурлаас “App Store”-ийн ирээдүй шалтгаалах ба аппликейшн хөгжүүлэгчдээс авах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орж болзошгүй байгаа юм.

Дэлхий дахинд 350 сая хэрэглэгчидтэй, “Apple” брэнд өөрийн аппликэйшн татах цэс болох “App Store”-оос сая сая хэрэглэгчдийг байлдан дагуулсан “Fortnite” тоглоомыг өнгөрсөн оны наймдугаар сард хассан билээ.

“Apple” брендийн хэрэглэгчид зайлшгүй “Appstore”-оос уг тоглоомыг худалдаж авах ёстой байв. Харин “Fortnite” тоглоомын бүтээгчид үүнийг эсэргүүцэн төлбөрийг заавал “App Store”-оор дамжуулалгүй шууд төлөх байдлаар байхыг шаардсан юм.

Гэтэл “Apple” үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, тоглоомыг нь хассан байна. Өөрөөр хэлбэл, “Apple” компани “App Store”-оос худалдаж авсан тоглоом бүрээс 15-30 хувийн ашиг хүртдэг. “Epic Games” уг алдагдлыг тойрохын тулд шинэ хувилбартаа “Apple Store”-оор дамждаггүй төлбөрийн арга оруулсан юм.

Энэ нь маш олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулж, олон сарын турш маргаан дагуулж байгаа юм. Хятадын “Tencent” компани 40 хувийг нь эзэмшдэг “Epic Games” компани уг үйлдэлд дургүйцлээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж, “Apple” компанийг салбартаа хэт давамгайлах гэсэн оролдлого хийж байна гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж