Засгийн зуун хоног ба Л.Оюун-Эрдэнийн зорилт | News.MN

Засгийн зуун хоног ба Л.Оюун-Эрдэнийн зорилт

Засгийн зуун хоног ба Л.Оюун-Эрдэнийн зорилт

Засгийн зуун хоног ба Л.Оюун-Эрдэнийн зорилт

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо Л.Оюун-Эрдэнэ дөрвөн зорилтоо танилцуулсан. Түүний зуун хоногт хийсэн ажилд дүн тавих цаг иржээ. Товчхондоо,  гүйцэтгэх засаглалын эрх мэдэл  У.Хүрэлсүхээс  Л.Оюун-Эрдэнэ шилжээд зуу хоног болж байна. Түүний Засгийн 100 хоног ирэх долоо хоногт тохионо. Энэ 100 хоногт Л.Оюун-Эрдэнийн засаг юу амжуулж, юун дээр алдав. Мэдээж, түүнээс хамгийн түрүүнд асуух асуулт энэ юм.

Зорилт 1: Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ.

Түүний засаг бүх нийтийн дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 1.3 сая иргэн нэг, хоёрдугаар тунгаа хийлгэжээ. Тодруулбал, Монгол Улсын 18-аас дээш насны 947 мянган иргэн вакциныхаа нэгдүгээр тунг хийлгэсэн бол 451 мянга гаруй иргэн хоёрдугаар тунгаа хийлгүүлжээ.  Хөдөө орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн.

2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д мэдээлсэн байна.  Гэхдээ энэ бол тайвшрах үзүүлэлт биш. Covid-19-гүй зуныг угтахад ганц Засгийн газраас биш иргэдийн хичээл зүтгэл, идэвх оролцооноос бас хамаарч  буй юм. Учир нь дэлхий дахин вакцины хомсдолтой, цар тахлаас болж ганцхан хоногт олон мянгаараа амиа алдаж байхад Монголын Засгийн газар иргэдээ covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг гуйж, гувшиж сууна.

ЗОРИЛТ 2: Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн өсөлттүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар  цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно.

Түүний  Засгийн газар эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих цогц бодлого хэрэгжүүлэхээр 10 их наядын төсөл хөтөлбөр зарласан.  Уг хөтөлбөрийн гол зорилго нь цар тахлын үед эдийн засгийн хямралд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг хамгаалж үлдэх зорилготой.  Сангийн яамнаас мэдээлснээр  нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг 48442 иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн бөгөөд 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгж, 7662 иргэнд олгожээ.

Нөлөө талаас төсвийн алдагдлыг бууруулах, цалин тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаанд тавихын тулд татвар төлөгчдөө дэмжихээс аргагүй нөхцөл байдал үүссэн.  Зарим салбарынхан гэхэд бүтэн жил ажил орлогогүй суулаа. Тиймээс Засгийн газар эдийн засагтаа цус сэлбэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор 3.3 сая иргэн бүртээ Оюутолгойн "хишиг" болгож 300 мянган төгрөгийг тараасан.

Зорилт 3: Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо

Л.Оюун: Эрдэнэ: Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Цаг алдалгүй дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжин орохгүй бол дундчуул маань ядуурлын гүн далай руу өдрөөс өдөрт живсээр байна. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол орон сууцжуулах асуудал юм.

Чинээлэг дундаж давхрага бол аль ч улсын хувьд ачаа үүрэгчид байдаг.  Монгол Улсад дундаж давхрага улам бүр хумигдаж, баян ядуугийн эрс ялгаа бий болсон. Нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур амьдралтай. Тиймээс Ерөнхий сайдын дундаж давхрагыг дэмжих бодлогыг эдийн засагчид эерэгээр хүлээж авсан юм. Дундаж давхрага томрох тусам баян ядуугийн ялгаа арилж, төрд тавих хяналт нэмэгддэг.

Чинээлэг дундаж давхрагыг дэмжихийн тулд орон сууцжуулах ёстой гэж Ерөнхий  сайд  амласныхаа дагуу Засгийн газар залууст зориулсан “Залуус 1,2,3” хорооллыг барихаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хариуцуулсан.

Зорилт 4: Шударга ёс, цахим засаглал

Л.Оюун-Эрдэнэ: Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.  Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. "E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно.

Засгийн газар газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах, төмөр замын төслүүдээ яаравчлахад анхаарч ажиллаж буй. Гэхдээ мэдээж, энэ бүхнийг 100 хоног буюу гуравхан сарын дотор амжуулах боломжгүй.

 Ямар ч байсан эхний амлалт ёсоор 100 хоногийн дотор иргэдээ дархлаажуулах хангалттай  вакцин гаднаас авчирлаа. Улс орнууд вакцины эрэл мордож байхад Монгол Улс өнөөдрийн байдлаар  736348  тун вакцин нөөцдөө "хадгалчихсан". Ийм улс дэлхий дээр цөөхөн байна, Израйль зэрэг өндөр хөгжилтэй улсыг эс тооцвол.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Унш 2021-05-03 192.82.74.146

ҮАБ ын хуралдаа ч суучихаж чадахгүй, овилгогүй ч амьтан болдоо! Энэ тэнд худлаа яриад л явах!

Avatar

Zochin 2021-05-03 192.82.80.22

Batilga baihin bariad ard o amidral deeshlehgui shuu.Iim udaan hugatsaagaad bainga horiond baigaad baihaar bid yajamidrah be dee.Ajiltai orlogotoi humuus bugd ajilgui bolj bna.Ene toriin bodlogo mon uu?

Avatar

Иргэн 2021-05-03 202.9.40.239

ЭНЭ оюулзган ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ БИЧЭЭ ЮУ ЭСВЭЛ ХАМГИЙН САЙН ДОЛООГЧ НЬ ДОЛООГОО ЮУ. ЗАСАГ ТӨР ГЭЖ АРАЙ Ч ИНГЭЖ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ БАЙХАА…

Avatar

/*-*/ 2021-05-03 49.0.142.169

Чөтгөр шулам руугаа тонил

Avatar

зочин 2021-05-03 202.9.41.35

гомдоллоод байгаа хүмүүсийг бүр гайхаад байхийм юу болохоо байчихаад бна

Avatar

Зочин 2021-05-03 66.181.182.247

Сайн ажиллаж бн одоо дулаан орж бн Гашуунсухайтын темерзамаа хурдан дуусгаад нуурсээ зеевел болоод явчихна даа

Avatar

Зочин 2021-05-03 66.181.178.13

ӨХ ӨГСӨН ХҮНТЭЙ ӨГЛӨӨ БОСООД ЗАРГАЛДАВВ ГЭГЧЭЭР ЭНЭ ИХ ТУСЛАМЖИЙГ АВЧИХААД МУУЛСААР Л СУУХ ЮМ ЮУ Ч БООЛООГҮЙ БАЙХАД АНЫХАН ХАНДИВ ЦЦУГЛУУЛЖ АВГАЙ НАРЫН ЭЭМЭГ БӨГЖИЙГ ХУРААХ ШАХАЖ БАЙСНЫ ДЭРГЭД УЛС ОРОН ЧАДЛААРАА Л ХИЧЭЭЖ БАЙНА ЗАСАГТАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

s*** 2021-05-03 202.9.40.137

covid haldvar nas baraltaaraa delhiid deeguur orloo. Oyun erdene hol horihgui gej sar guriisnii gaigaar

Avatar

Зочин 2021-05-03 66.181.184.182

ийм ерөнхий сайд АН л лав байхгүй

Avatar

Зочин 2021-05-03 202.9.46.99

Орон сууцжуулахаар чинээлэг дундаж давхарга бүрдэнэ гэвэл бүрхэг ойлголт болно. Чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэхийн тулд тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж ажил эрхлэх, бизнесийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх шийдлүүд гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-03 202.126.89.240

УЛААНБААТАР ХОТЫН ХАРЪЯАЛАЛТАЙ Ч АЙМАГТ ИРЭЭД ГАЦСАН ИРГЭДЭД ТУХАЙН АЙМАГ НЬ ВАКЦИН ХИЙЖ ӨГӨХ ҮҮ ???

Avatar

зочин 2021-05-03 122.201.31.191

Юу яасан зуу хоног, мянга хоноод ч нэмэргүй нь аль эрт тодорхой болсон, өөрийн гэсэн толгойгүй хүний аясаар яваа хоосон попоос юу хүлээх вэ дээ, эртхэн салсан нь л өлзийтэй баймаар

Avatar

Зочин 2021-05-03 202.126.89.240

ВАКЦИН АВЧИРНА ГЭСЭН АВЧИРЛАА; ВАКЦИН ТАРИЛАА…ОДОО "ДАРХЛАА ТОГТОХ 28+14=42 ХОНОГ" ШУУД АРД ИРГЭДЭЭС ӨӨРСӨДӨӨС НЬ 100% ШАЛТГААЛНА. АЙЛААР ХЭСЭХГҮЙ; ХЭД ГУРВААРАА НИЙЛЭЛДЭХГҮЙ, МАСКАА ХЭЗЭЭ Ч ТАЙЛАХГҮЙ; ГАРАА БАЙНГА УГААНА; БАРАА ТАВААРАА ҮРГЭЛЖ ЖАВЕЛИНААР АРИУТГААД ХЭРЭГЛЭНЭ….гм. Ээ Дээ Хичээгээрэй Монголчуудаа !!!

Avatar

Зочин 2021-05-03 64.119.22.163

Оюунэрдэнэ ээ чи яг одоо монголын хуухдуудэд зориулсан вакцин авах монгийг вакцин авах боломжтой улсын дансанд байршуул 100хоногт 100иргэн нас барсаныг мартьяа харин нь нэгч хуухэд эрсдэхийг хулээн зовшоорохгуй шуу учир нь засгийн газар вакцин авах асуудал дээр том алдаа гаргасан давтаж болохгуй

Avatar

Зочин 2021-05-03 192.82.68.146

ХӨЛДҮҮ ХҮҮХДЭЭС ЮУ ГОРЬДОХ ВЭ ДЭЭ ЧААВААС ГЭЖ.

Avatar

Зочин 2021-05-03 202.126.89.240

02/23-нд ХОРИОГОО САД ТАВИАЛ 3/1-НД МАН-100 НИЖГЭР ТЭМДЭГЛЭЭЛ БАЛАРСАН ДАА !!!
ОДОО ХҮРЭЛСҮХ НЬ 5/8 -НД САД ТАВЬ СОНГУУЛЬ ГЭЖ ЭНИЙГЭЭ ДАРАМТАЛЖ БАЙНА. 6 САРД МОНГОЛ УЛС ЯГ ЭНЭТХЭГ ЛУГАА МИАРАХ ВИЙ ….ТЭГВЭЛ АЛТАНХУЯГ ЯЛНА !!!!

Avatar

Цагаан баавгай 2021-05-03 103.57.95.34

Тоглоомны хүүхэлдэйгээс юу горьдох вэ

Avatar

Зочин 2021-05-03 103.212.118.253

Хөлдүү хүүкийнхээ өмнө номхон зргсож баахан шанаадуулж, 10 их наядын хоосон тоо амлаж ард түмнээ хошгоруулсанаас өөр юу ч хийж чадсангүй ээ. Хятад вакцинаар баахан халдвар тарааж ковидыг хяналтнаас алдсан, буруугаа ХӨСҮТ-ийн хэдэн эмч нарт тохох гэж оролдсоноос өөр юу ч хийж чадсангүй ээ…. Том атамандаа л тал алдахгүймсаан л гээд бөндөгнөөд байгаа харагддаг. Нөгөөх нь бүр том атамандаа бөлдөгдүүлээд, ерөнхийгийн суудалд сууж байж өрөө төлье өө… гээд л гөлөлзөөд байгаа харагддаг…

Avatar

Зочин 2021-05-03 122.201.21.143

2, 3 хоногийн цаадахыг харж төлөвлөж чадахгүй байж. Ямар юмныхаа 100 хоног, зорилт, зорилго яриад байна аа. Мэдлэг чадваргүй, дээр нь хувийн амьдралаа шударга, үнэн хөдөлмөрөөрөө аваад явж чадахгүй. Зөвхөн худлаа ярина, хулгай хийнэ. 2050 бол аль нэг улсын баримт бичгийн муухан хуулбар. Амвард ааа…

Avatar

Зочин 2021-05-03 109.252.29.95

Оюунэрдэнэ Юу хийж чадах вэ. Хийе гэсэнч боловсрол чадвар оюун ухаан дутна.. . Гудамжинд гарч Хун зодож чадна. Хэрэлдэж чадна. Ахтайгаа нийлж жужиг найруулж туунийхээ гол рольд тоглож чадна. Эхнэр нь гэж Маш их шуналтай хэруулч авгай байдаг Юм.

Avatar

Зочин 2021-05-03 66.181.176.86

Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-05-03 66.181.161.56

Хүүкийн гэрэл зурагчин хийж попорсон, Хүүкэд нэг зодуулсан Өөр юу хийсэн билээ

Avatar

Зочин 2021-05-03 203.91.115.52

улс даяар цар тахлаа амжилттай тарааж ард игэдээ өлөн зөмөг байдалд оруулж 100 хоногтоо 100 гаруй хүний амь насанд хүрлээ

Avatar

Зочин 2021-05-03 122.201.22.148

Ard irgediin amiig barih gesen uil ajillagaagaa zogsoo undsen huuli zurchij bn

Avatar

Зочин 2021-05-03 64.119.27.252

Оюунэрдэнэ маш зөв бодлого гаргаж түүнийгээ сайн хэрэгжүүлж байгаа. 30 жилийн бурууг засах амаргүй. Манай монголын залуу үе шудрага ёс тогтоох, жинхэнэ ардчилсан нийгэм байгуулж ард түмний амьдралыг дээшлүүлж чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тулд зүтгэж байгааг бид ойлгож байна. Гэтэл зарим хүн бүхнийг харлуулж үгүйгэж коммент бичиж байгаад харамсаж байна. Монголчууд бид цөхүүлээ бие биенээ дэмжиж урам өгч баймаар байна. Үнэхээр буруу зүйл хийсэн хүнд хуулийн дагуу зохих хариуцлага тооц

Avatar

Зочин 2021-05-03 192.82.73.27

бас улсынхаа 30 жилийг харлуулж болохгүй байх

Avatar

Олд 2021-05-03 59.153.114.229

Энэ бацаан 100 хоногт 100 хүний амиар туг тахилаа 200 хоногт 200 хүний амь яандаа

Avatar

Зочин 2021-05-03 66.181.188.127

Би найм дахь хоног дээрээ хоосон шахуу хонож байна

Avatar

Зочин 2021-05-03 66.181.188.127

АНУ жиилийн 80000$ орлоготой өрхөд тусламж үзүүлээд байгаа. Ойролцоогоор сарын 10 сая төгрөг. Манайх дэлхийн хамгийн хямд хугацаа дуусах дөхсөн барааг хэд дахин өндөр үнээр дэлгүүртэй тавиад 350 мянган төг тэтгэвэртэй хүмүүсээ яах гэ байна. Золбин нохой шиг амь зууж байна. Наад авилгалаа зогсоо!!!! Маш яаралтай!!!!

Avatar

Зочин 2021-05-03 202.55.188.84

Muu dun taviya. Odoo udahgui songuuliin daraa MANgas ni ogtsruulna harj baigaarai.

Avatar

Б.Отгонбаатар 2021-05-03 66.181.161.64

Сайн ажиллаж байгаа Цар тахлын хүнд үе удахгүй эцэс болж улс орны эдийн засаг өндөр түвшинд өснө Л.Оюун-эрдэнэ маш сайн ажиллаж байгаа

Avatar

Зочин 2021-05-03 59.153.114.229

Чам боовны алчуур манкурт толгойгүй боолд тэгж харагдаад байнуу ард түмэнд бол харагдахгүй байна

Avatar

үнэн 2021-05-03 139.5.219.203

өгөөч өгөөч гэд л алгаа тосоод ориолоод л байх юм ажил голно арай дэндүү юм манайхан өгсөн мөнгөөр нь архи авч гударчихаад ар гэрээ түвээнэ мал гэвэл арай гоёдох байх гахай гэсэн дээр юм та нарыг

Avatar

Зочин 2021-05-03 192.82.73.27

баярлалаа нүнжигтэй алдар хайраллаа та. хайртай шүү !!!

Avatar

Зочин 2021-05-03 192.82.73.27

баярлалаа . нүнжигтэй алдар хайрлалаа та ! хайртай шүү! таргалчихаад тэрэнтэй адилхан болчоод зургаа явуулнаа тань да… хөөрхөн шүү…

Avatar

Зочин 2021-05-03 202.21.113.238

цорвойчоод улах гээд байна уу

Avatar

Зочин 2021-05-03 64.119.23.87

хөөе сая төгрөгөө авмаар л бна шүү. Хоригдсоор бгаад хоосон хонож бна шүү, хоолгүй өлсөж бна МАНгаруудаа Тэтгэвэрийн зээлгүй авч чадаагүй хөгшидөд бас сая төгрөг өгнө гэсэн яасан бэ 5 сард өгнө бла бла гээд л Занданшатар донгодоод л бсан өгөөч тэгээд… худалч худгайчуудаар дүүрсэн МАНгасуудаа

Avatar

Зочин 2021-05-03 64.119.24.243

тухайн цаг үеэ бодож бичиж баймаар юм мөнгө нэхсэн бэлэнчлэгчид

Avatar

Зочин 2021-05-03 103.111.68.3

Ипотекийн 8%-ийн зээлийг 6% болгож олон түмэндээ дуслаарай

Avatar

Зочин 2021-05-03 202.9.47.6

туслаарай

Avatar

Зочин 2021-05-03 202.21.113.238

Дууслаарй

Avatar

Зочин 2021-05-03 192.82.73.27

дуусаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж