УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.05.03/ ээлжит хуралдаанаа хийж, Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсч, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах, төрд цугларсан мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон иргэн, хуулийн этгээд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэх, цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэж мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг хангаж, төсөв санхүүгийн хэмнэлт гаргана гэж үзэж байна.
Түүнчлэн хувь хүнийг тодорхойлох боломжтой аливаа мэдээллийг хадгалж, хамгаалах зорилготой Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр одоо үйлчилж байгаа Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдаагүй орхигдсон хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх болон цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар тусгаж Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлжээ. Мөн энэ хууль батлагдсанаар хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авч цуглуулах, ашиглах нөхцөл бүрдэх юм байна.
Цахим засаглалыг дэмжсэн өөр нэгэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл бөгөөд энэ хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгажээ.
Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад ач холбогдол бүхий хуулийн төсөл болсон талаар судлаачид тайлбарлалаа.
/*-*/ 2021-05-03 49.0.142.169
Сөнөтүгэй
Зочин 2021-05-03 172.58.139.243
Ene togtohsuren gej valiar n**** bnaa undsen huuliin oorchlolt 25 onoos heregjine odoogiin eronhiilegchid ogthonch hamaagui gej hutsaj baij zaaltuud oruulsan tegeed yalaa 21 onoos heregjih bolgoj etsiin mochid murij bgaa yum ene bol ard tumniig huuran mehelsen valuar uildel! Hogiin n****
Зочин 2021-05-03 59.153.87.40
Хувийн мэдээлэл хамгаалах хууль гэж юу яриад бнаа, дэлхий даяар хэдэн мянган мэдээлэл, бичлэгээс бүрдсэн "Хувийн өгөгдөл хамгаалах" хуулиуд л гардаг шүүдээ
Зочин 2021-05-03 59.153.87.40
Тусгай зөвшөөрөл авч, ихээхэн хөрөнгө оруулсан тоон гарын үсгийн компаниудаа шатаах, дампууруулахаар төр шийджээ. Дагаад төрөөс баахан мөнгө нэхсэн нэхэмжлэлүүд үүсэх нь дээ.
Зочин 2021-05-03 66.181.188.127
Болжмор шиг оркууд эгнээд суухаараа хөөрхөн юмха
Зочин 2021-05-03 192.82.77.103
Эхлээд гаргасан хуулиудаа хэрэгжүүлэх ажлаа хий. Дараа нь өөрсдөө хууль хэрэгжүүлэх ажлаа манлайлаад сурчих. Дараа нь хууль хийнэ гэж ярь. Та нар шиг бацаанууд хууль хийдэг ч юм биш. Гууль л хийнэ.
Зочин 2021-05-03 192.82.71.63
Ажил болгоосой доо