Энэ сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ | News.MN

Энэ сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

Энэ сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

Энэ сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Хүүхдийн мөнгөний сар бүрийн 20-нд хийдэг олголтыг урагшлуулж өнөөдрөөс оруулж эхэлснийг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.  Тэрбээр энэ тухай "Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ" гэсэн байна.
Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сард гаргаж, ирэх зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор төсөвт санхүүжилтийг нь тусгасан.  Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм.
Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж