“Тэтгэлэг бидний амьдрал-2021” өдөрлөгт 3500 сурагч оролцжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.03-нд нийтлэгдсэн

“Тэтгэлэг бидний амьдрал-2021” өдөрлөгт 3500 сурагч оролцжээ

“Тэтгэлэг бидний амьдрал-2021” өдөрлөгт 3500 сурагч оролцжээ

“Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” төрийн бус байгууллагаас нийслэлийн таван дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, гадаадын нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлгээр суралцахад  зөвлөсөн боловсролын цахим өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ.

Уг өдөрлөгийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас тавдугаар  сарын 3-н хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилж, 11,12 дугаар ангид суралцаж буй 3500 гаруй хүүхдийг хамруулжээ. Ахлах, төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгч, гадаадад тэтгэлэгээр суралцахын давуу тал, тэтгэлэгт хамрагдах боломж болон шалгуурт хэрхэн бэлтгэх талаар сэтгэгдэлээ хуваалцаж, туршлагаа солилцохоор АНУ, ИБУИНВУ, Австрали, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 15 улсад тэтгэлгээр их, дээд сургууль төгсөгчид оролцсон байна.  Дээрх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулагч, “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” ТББ-ын тэргүүн, ОХУ-ын Эрхүү хотын техникийн их сургуулийн төгсөгч, Москвагийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант Б.Зундуйжамц “Цар тахал, хөл хорионы нөхцөл нь бүх шатны сургуулийн сурагчид, оюутнуудад хүнд тусч, тэдний сурч боловсрох, мэдээлэл авах боломж тодорхой хэмжээгээр хумигдсан учраас бид цахим өдөрлөг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадаадад суралцахыг хүсдэггүй хүүхэд ховор байх. Гэхдээ сургуулиудын төлбөр өндөр учраас хүүхэд бүрт боломж олддоггүй. Харин тэтгэлэгт хамрагдаж чадвал хаана ч суралцах боломж нээгдэх тул энэ талаарх мэдээллийг хуваалцаж, хүүхдүүдэд туслахыг зорилоо. Хүүхдүүд ч тун идэвхтэй оролцож, бидний ажлыг талархан хүлээн авсанд баяртай байна. Өдөрлөгөөс мэдээлэл авч, оролцогчдын зөвлөгөөг хэрэгжүүлэн нэг ч гэсэн хүүхэд тэтгэлэг авч чадвал бидний ажлын хамгийн том үр дүн болно” хэмээн ярив.

Цаашид “Тэтгэлэг бидний амьдрал” боловсролын өдөрлөгийг илүү өргөн хүрээг хамруулж, улс даяар, жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэйгөө дээрх төрийн бус байгууллагынхан тэмдэглэв. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан EDX school Англи хэлний сургалтын төвд  6 хүүхдийг 100 хувь үнэ төлбөргүй суралцуулахаар болсон  бол "Күнз хятад хэлний сургалтын төвд" нэг хүүхдийг бүтэн жилийн турш  үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж