Колумбад татварын эсрэг жагсаалын үеэр зургаан хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.03-нд нийтлэгдсэн

Колумбад татварын эсрэг жагсаалын үеэр зургаан хүн амь үрэгджээ

Колумбад татварын эсрэг жагсаалын үеэр зургаан хүн амь үрэгджээ

Колумбын мянга мянган иргэд өнгөрсөн долоо хоногт гудамжид гарч, засгийн газрын татвар нэмэх төлөвлөгөөг эсэргүүцэн жагсчээ. Энэ сарын 1-нд тохиосон олон улсын хөдөлмөрчдийн өдрөөр жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж, дор хаяж зургаан хүн нас баржээ.

Ард иргэд болон компаниуд жагсаалд идэвхтэй оролцож, Ерөнхийлөгч Иван Дюкийн засгийн газраас татвар нэмэх төлөвлөгөөгөө цуцлахыг шаардсан байна. Жагсаал Колумбын гурав дахь том хот Калид жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, иргэд дэлгүүр тонож, хэд хэдэн автобус шатаасан байна.

Үймээн самуунаас болж нас барсан хүмүүсийн тоо одоо хүртэл нарийн тодорхой болоогүй байгаа бөгөөд нутгийн хүний эрхийн нийгэмлэгийн мэдээлснээр дор хаяж зургаан хүн нас барсныг тогтоожээ. Тухайлбал, Кали хотод гурав, Богота хотод нэг, Нейва хотод нэг жагсагч, Соача хотод нэг цагдаа тус тус нас баржээ. Түүнээс гадна нийт 179 иргэн, 216 цагдаа гэмтэж бэртсэн байна.

Жагсаал энэ хэвээрээ үргэлжилбэл эрх баригчид цэрэг дайчилна хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч жагсагчид үл ойшоон олон нийтийн өмчийг сүйтгэж, зам гүүр хааж, цагдаа нартай мөргөлдсөөр байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж