Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр/2021.05.03/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга гардуулав.

“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:

  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.

“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:

  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
  • ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
  • Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
  • ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
  • ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн аав  Дамдинсүрэн нь ЗХЖШ-ын анхны дарга бөгөөд генерал цолтон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэ одоо болимоор 2021-05-03 172.58.228.127

Африкийн орнуудад л цэрэггүй олон генкрал улс таржиж үймүүлж байдаг шиг болох нь

Avatar

Зочин 2021-05-03 124.158.97.125

Гинраал цолыг Жэнко жанхууруулж эхэллээ.

Avatar

Иргэн 2021-05-03 192.82.71.107

Ер нь генерал цолыг авахын тулд ямар хэмжээний /дивиз, армиийн командлагч г.м/ эрх мэдэлтэй ямар гавъяа байгуулсныг урамшуулж өгдөг юм.Манай БХ хүчинд ийм ийм зүйл үүрэг гүйцэтгэсэнээр цэргийн эдгээр 13 даргад цэргийн дээд цол болох генерал цол олголоо гэж тайлбар хийвэл олон нийтэд илүү ойлгомжтой баймаар байна.

Avatar

Зочин 2021-05-03 202.126.88.176

БХЯ, ЗХЖШ-аас төрсөн генерал дотор тэр гэх өөдтэй амьтан нэг ч алга.Дандаа авлигач, хулгайч, луйварчингууд. Ажиллагаанд явуулна гээд хүнээс 3 сая төгрөг аваад бултсан Жавхланбаатар, Ажиллагаанаас ирсэн офицер ахлагч нарын мөнгийг цувуулж өгч ашиг унагаадаг Ганхуяг, БХИС-ийн орлогч захирал байхдаа зөвшөөрөгдөөгүй мэргэжлээр элсэлт авч хөлжсөн Баасандамба, Агаарын цэргийн анги байтугай салбар ч захирч үзээгүй Эрдэнэбат, олон цэргэ үхээд байхад уснаас хуурай гардаг Амгаланбаатар, армийг хүнд үед нь

Avatar

Иргэн 2021-05-03 59.153.115.156

Энэ одоо генерал цолыг зараад байгаа юм уу хаашаа юм

Монгол гавьяат цолтон шиг генералаар дүүрлээ

Avatar

Зочин 2021-05-03 66.181.161.57

Нөгөө командлах дивиз,арми, фронтын цэргүүд ,онгоцнууд нь хаа байна вэ ээ нүдний булай,командлагч байхдаа яахав дээ зүгээр л БХЯ-ны хуурай замын цэргийн ,нисэх хүчний цэргийн газарын дарга гэнэ биз.Нөгөө нэг кинонд гардаг шиг чамайг дэд жанжинаа болгож хатан шонхор бүргэд цол олгоё гэдэг шиг

Avatar

Зочин 2021-05-03 192.82.87.205

tsergeesee iluu general tai uls bolohnee.

siileegiin ganbat yah gj general bolson um bol

Avatar

Баттулга ҮХЦ-д гомдол гарга 1 2021-05-03 27.122.12.236

Үндсэн Хуульд Монгол улсын ерөнхийлөгч 6 жилээр 1 удаа сонгогдоно гэж заасан байна тиймээс ерөнхийлөгчийн сонгууль 2021 онд биш 2023 онд болох ёстой гээд Баттулга Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гарга. Хэрвээ ҮХЦ өмнөх юм хамаагүй болсон одоо шинээр эхэлж байгаа юм гэвэл тэгвэл одоо шинээр нэр дэвших боломж олго гээд заргалд. Ерөнхийлөгчөөр өмнө нь ажилласан 4 жил чинь тооцогдоно гэвэл тэгвэл үлдсэн 2 жилийн еөкийн бүрэн эрхээ хэрэгжүүлье гээд заргалд. Еөк Үндсэн Хуулийг дагаж бна гээд заргалд.

Avatar

Баттулга ҮХЦ-д гомдол гарга 2 2021-05-03 27.122.12.236

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 оны 6-р сарын 09-нд зохиогдоно гэж Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд заасан нь Үндсэн Хууль зөрчсөн байна. Учир нь одоогийн ерөнхийлөгч 2017 онд сонгогдсон болохоор 2023 он хүртэл дахиад 2 жил дутуу байна гээд Баттулга Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гарга. Хэрвээ ҮХЦ хүлээж авахгүй бол Үндсэн Хуулиа сахиулан хамгаална гээд 2023 оны 7-р сар хүртэл 2 жилийн хугацаатай онц байдал зарла.

Avatar

Баттулга ҮХЦ-д гомдол гарга 3 2021-05-03 27.122.12.236

Монгол улсын Ерөнхийлөгч 1 удаа нийт 4 жилийн хугацаатай сонгогдохоор багадаад байна, дахиад 1 удаа улираан нийт 8 жилийн хугацаатай сонгогдохоор ихдээд байна гэж үзээд ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг 1 удаадаа 6 жилээр сонгогдсонд тооцож ажиллуулахаар болсон. 2017 оноос хойш 2021 он хүртэл 4 жил ажиллачихаад буувал Үндсэн Хууль зөрчих гээд байна гээд Баттулга ҮХЦ-д гомдол гарга. ҮХЦ энэ гомдлыг хүлээж авахгүй бол Үндсэн Хуулиа хамгаална гээд 2023 оны 7-р сар хүртэл онц байдал зарла.

Avatar

Баттулга ҮХЦ-д гомдол гарга 4 2021-05-03 27.122.12.236

Еөкийн тухай хуулиар 2021 оны 5-р сараас Еөкийн бүрэн эрхийн хугацаа 6 жил болоод одоогийн Еөк дахиж нэр дэвших эрхгүй болсон боловч одоогийн бүрэн эрхийн хугацаа нь автоматаар 2 жилээр сунгагдсан. Тиймээс Еөкийн Сонгуулийн тухай хуульд Монгол улсын Еөкийн ээлжит сонгуулийг 2021 оны 6-р сарын 09-нд зохион байгуулна гэсэн нь Еөк 1 удаа 6 жилээр сонгогдоно гэсэн Үндсэн Хуулийн заалтыг зөрчиж бна, зүй нь Еөкийн сонгууль 2023 онд болох ёстой гээд Баттулга ҮХЦ-д гомдол гарга. Баттулга ҮХ-ийг хамгаал.

Avatar

Зочин 2021-05-03 192.82.74.138

Энгэрээ дүүрэн одон шаачихсан. Бас генерал цолтой. Яг юу хийсэн юм бэ? Авлигачдын халаасны гарууд ичээчээ

Avatar

Зочин 2021-05-03 119.40.99.53

Рейнжер Ганзориг шударга сайхан залуу даа. Цэргийн хүний цэгц шулуун, эх оронч зан чанараар Рейнжер Ганзориг үлгэр жишээ. Мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвараар бас сайхан. Ийм залуусын итгэл, зоригийг битгий мохоогоорой. Улс төрчидөө гуйя.

Avatar

ЗОЧИН 2021-05-03 192.82.87.12

энэ хүн аргагүй л хар хүчний хүн юм ОЮУН САНААНЫ салбараа огт анзаарсангүй мөнгө хүүлэгчид наймаачид хүчний байгуулагааа хамгийн их шагналаа даа

Avatar

Зочин 2021-05-03 202.9.46.219

Генерал цол утгаа алдлаа. Батлага үхэхдээ үхэр буугаа тавих гээд бн уу? Цэргийнхэнтэй сүжрээд байх чинь

Avatar

иргэн 2021-05-03 202.126.90.35

Энэ тэнд цэрэг үхээд байхад эргүү Жонхуу энэ олон генералаар яах гээв. Цэргээсээ олон генералтай болж, цэргийн дэглэмд оруулах гээд бна уу улс орныг маань. Энх тунх оронд энэ олон генерал хэрэггүй шүү Жонхуу луйварчаан.

Avatar

Учрыг нь олохгүй юм өө 2021-05-03 192.82.77.210

Улсын төсөв нь ийм их болчихсон юм уу ?. Үүнээс өөр зарлага гаргах салбар зөндөө байна шүү дээ. ШУ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ гээд байхад хэдхэн хүнд цэргийн дээд цол олгох ямар ач холбогдол байдаг юм..

Avatar

монгол цэрэг 2021-05-03 192.82.73.27

Мөрдөстэй болгоны дээд хүслэн байдаг ГЕНЕРАЛ цолыг хүртэж байгаа аз хийморь нь гийсэн дайчин эрст чин сэтгэлийн халуун баяр хүргэе!
Атаархаж үхэхийн наагуур элдэв юм бичээд байгаа хүн гэж хэлэхэд ч алдар нь хүнддэх сэгнүүд цэрэг арми, тусгаар тогтнолын талаар юу ч мэдэхгүй нь ойлгомжтой ! Биднийг ивээх бурхны ивээлийн нөмөрт тэд генералын цэргээс аврал эрэх муу юм битгий болоосой. Монгол цэргийн хийморь мөнхд өөдөө байх болтугай!

Avatar

Зочин 2021-05-03 66.181.179.224

Аргагүй цэргийн мунхаг хүн бн,

Avatar

Зочин 2021-05-03 64.119.26.116

Михайлд нэг бодол бий гэдэг шиг энэ болчимгүй хүний цаана нэг юм байгаа. Онцгой байдал, хил, цэрэг цагдаа ….гэж нийлээд ядаж 300000 ч хүрэхгүй.100 ямаанд 60 ухна гэдэг болжээ.

Avatar

Зочин 2021-05-03 192.82.68.214

энэ нөхөр монголыг минь ёстой жонхууруулж байна даа. МОНГОЛ МИГЬ ГЕНЕРАЛЫН УЛС БОЛОХ ЮМ БНА. ТОО ХЭМЖЭЭ, ХИЙЖ БҮТЭЭСЭН АМЖИЛТ, ГАВЪЯА ГЭЖ БАЙМААР. АВЧ БУЙ ХҮНД ЮУН БУРУУ БАЙХАВ ХӨӨРХИЙ…

Avatar

Зочин 2021-05-03 202.21.118.186

Энэ нохой яагаад хүчний байгууллагынханд цол шагнал олгоод байна? Эвгүй гар шүү. Гай тарилгүй хурдан буугаасай билээ.

Avatar

Зочин 2021-05-03 192.82.73.115

Хүнийг а**х хамгийн хялбар арга бол магтах, шагнах, цол хэргэмээр бялууруулах. 100 ямаанд 60 ухна гэгчээр армид энэ олон генерал цол гай л болно. Бусад нь барьцаад бөөн лай ланчиг болно. Дарь.Сүхбаатар хүртэл генерал болно гэж байхад. Генерал цол магистр цолны дайтай болно доо.

Avatar

Зочин 2021-05-03 202.9.46.250

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч шүү авилгач хулгайч нараа айтугай

Avatar

Зочин 2021-05-03 31.10.153.207

Yagaad tsergiihniig shagnaad unavaa.

Avatar

Жэко жанхуутай баас 2021-05-03 202.55.188.99

Төр цэргийн хүчээр авах гээд дарга нарийн шагнаад байна уу энэ. Цэргийг бол ашиглаад л хаяна даа энэ мууу

Avatar

Бүгдэд нь баяр хүргэе 2021-05-03 103.26.193.118

Баяр хүргэе

Avatar

Зочин 2021-05-03 202.55.188.99

Битгий пялдагт

Avatar

Зочин 2021-05-03 202.126.90.106

Ийм олон генералаар юугаа хийх вэ, Монгол 5 генерал байхад болоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж