Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр/2021.05.03/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга гардуулав.
“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.
“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
- ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
- Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
- Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
- ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
- Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
- ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн аав Дамдинсүрэн нь ЗХЖШ-ын анхны дарга бөгөөд генерал цолтон юм.
Холбоотой мэдээ