ХМЗ: Мэдээллийн нэг урсгал байгаад шүүмжлэлтэй хандаж байна | News.MN

ХМЗ: Мэдээллийн нэг урсгал байгаад шүүмжлэлтэй хандаж байна

ХМЗ: Мэдээллийн нэг урсгал байгаад шүүмжлэлтэй хандаж байна

ХМЗ: Мэдээллийн нэг урсгал байгаад шүүмжлэлтэй хандаж байна

УРИАЛГА

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй мэдээллийн их урсгал дунд амьдрах боллоо. Харин энэ их мэдээллийн урсгал хүмүүний нийгмийн сайн сайхны төлөө байна уу, үгүй юу гэдгийг хүн бүр өөрсдөөсөө асууж тунгаах цаг болсныг “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн уриа сануулж байна. Мэдээлэл ямар үед нийтийн сайн сайхны төлөө байх вэ? Мэдээлэл үнэн бодит, тэнцвэртэй, баталгаатай, бусдад хүндэтгэлтэй хандсан, эх сурвалжтай байсан нөхцөлд сайн сайхны төлөө байж чадна. Эдгээр нөхцөлийг сэтгүүлчийн Ёс зүйн үндсэн зарчимд тусгасан байдаг.

Хэвлэл мэдээллийн салбарын өргөн зөвшилцлийн үндсэн дээр 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын хэлбэрээр дэм болох зорилготой. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлд мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн байж болох тухай 400 орчим гомдол ирснийг ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэжээ. Олон нийтээс ирүүлсэн эдгээр гомдлын талаас илүү хувь нь үндэслэлтэй буюу сэтгүүлч бүтээлдээ ёс зүйн алдаа гаргасан байв. Сэтгүүлч ёс зүйн зарчмаа зөрчсөн нь харамсалтай боловч алдаа байгааг олон нийт олж харж, алдаа гаргаснаа хэвлэл мэдээлэл хүлээн зөвшөөрч залруулж байгаа энэ үйл явц нь “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх” үйл хэрэгт оруулж байгаа том хувь нэмэр юм.

Хүн бүр хүссэн мэдээллээ түгээх боломжтой болсон энэ цагт, ялангуяа цар тахлын өнөө үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн редакц мэргэжлийн ёс зүйгээ чандлан мөрдөж, баталгаатай, бодит мэдээллийг түгээх үүргээ илүүтэй ухамсарлах, бататган ажиллах шаардлагатай болж байна.

Дэлхий нийтийн адил, Монгол улс ч цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж, энэ хүрээнд мэдээлэл олж авах, мэдээлэл түгээх үйл явц хязгаарлагдмал болж, зарим талаар сэтгүүлч мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны эцсээр хийсэн судалгаа харуулж байна. Ялангуяа сэтгүүлчид эх сурвалжийн хомсдолд орж, мэдээллийн нэг урсгал буюу төрийн албан эх сурвалжийн мэдээлэл түгээхээс өөр аргагүй байдалд ажиллаж байгаад Хэвлэл мэдээллийн зөвлөл шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь олон төрөл, түвшний эх сурвалжаар мэдээллийг нягтлан шалгаж байж сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлах боломжтой болох юм. Тиймээс сэтгүүлч, редакцын чөлөөтэй ажиллах боломжийг олгож, ёс зүйгээ мөрдөх орчин бүрдүүлэхийг төрийн болон төрийн бус бүх байгууллагад уриалж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-03 66.181.178.13

ДОРЖХХАНД НАМ ДЭЭРЭМДЭЭД ЯНЗЫН НӨХӨР БАЙНА ЭЗНИЙГ НЬ ХӨӨЖ ГАРГААД ӨНӨӨДӨРЧ ҮНЭН ШАЛЧИЙЛААДАА ХА ХА ХА

Avatar

irgen 2021-05-03 66.181.184.83

Мэдээоэлийн урсгалын. Хөтлөгч. 2 хүүхэнийг солимоор. Бна хар энергитэй хэоүүлч. Муухай хүүхнүүд хүмүүсийн. Дархлаа унагаасан. Өарсдөө их л. Мундаг гэж. Бодож бга бх да арай л бишээ

Avatar

Зочин 2021-05-03 192.82.86.160

Цэнддоо Ерэнтэй Цогтбаяр гурав байсан бол ядаж хөгжилтэй гэхдээ хоржоонтой байх байсан болов уу

Avatar

Зочин 2021-05-03 192.82.86.160

Ирсэн хүмүүсийг нь сонсмоор байхийн сэтгүүлчдийг нь сонсмооргүй байхийн

Avatar

Зочин 2021-05-03 66.181.171.34

"…олон төрөл, түвшний эх сурвалжаар мэдээллийг нягтлан шалгаж байж сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлах боломжтой болох юм" гэнээ. Юу гэсэн үг вэ. Бусдыг гүтгэж, гүтгэж сүүлд нь үнэнийг нь хэлж засна гэсэн үг үү. Юу яриад байнаа Сэтгүүлчид ээ?

Avatar

Zochin 2021-05-03 192.82.73.146

Уг нь энэ нэвтрүүлэг карантин 21-г бодвол гайгүй мэдээлэл өгөх юм. Энэ Өнөрөө сэтгүүлч гэх нөхөр хүнийг заавал харлуулах асуултыг ууртайгаар асууж үзэгчийг бухимдуулах юм. Дөнгөж сая Жавхлан сайдад уурлаад эферээс гараад явчихлаа. Арай чүү сургуульд сэтгүүлийн мэргэжил эзэмшсэн гэнээ. Өөрийгөө бүдүүлэг гэдгээ зарлалаа. Хөөрхий одоо бол баяжаад 40-50 саяын машин унадаг гээ биздээ. Эферт уурлаад байдаг энэ Өнөрөө одоо хэн бэ. Аливааг дандаа харлуулж хардаг энэ сэтгүүлч эцэстээ хэн болох болоо

Avatar

Зочин 2021-05-03 202.126.89.147

Ug uzmeer baih yum ter onor,otgon, lodoi nariig harhaas durgui hureh yum yasan teneg yum asuuj yridag maluud ve

Avatar

Зочин 2021-05-03 192.82.84.212

4 сэтгүүлч ярилцлагын үеэрээ баталгаатай ямарч эх сурвалжгүй зүгээр л хүний ярьсаныг мушгиад суудаг нь үнэхээр өгөөжгүй юм. Харахад өөрсдөө асууж мэдэж аваад тэрийгээ нийтлэх гээд байгаа ч юм уу эсвэл шууд асууна гэдгээ шууд хэрэлдэх гээд ойлчихоод ч байгаа юм уу гэлтэй . Ямартай ч гэсэн Төрийн соёрхолтоосоо Заригийн Өнөрөө өөрийнхөө хэгжүүрхэл , буруу үг үйлдлийн төлөө сошиалаар заргалдаж уучлалт гуйлгачихаад өөрөө уучлалт гуйчих ухамсар байхгүй байгаа нь энэ нэвтрүүлгийн үр өгөөж бага.

Avatar

зочин 2021-05-03 192.82.84.212

Мэдээлэл үнэн бодит, тэнцвэртэй, баталгаатай, бусдад хүндэтгэлтэй хандсан, эх сурвалжтай байсан нөхцөлд сайн сайхны төлөө байж чадна. гэжээ. Учрыг нь олж хужрийг нь тунгаах гээд байгаа 4 сэтгүүлчид чинь бусдад хүндэтгэлтэй хандахгүй байна даа. Нийгэмд сэтгүүлчид яаж ярьдаглан авирлаж болдог, сэтгүүл зүй гэж ямар бохир орчин байдаг юм бэ гэж жирийн иргэн би хувьдаа ойлгоод байгаа шүү. Сэтгүүлч Лодой бол бүр аймаар З. Энхболдтой маш муухай бүдүүлэг авирлаж байхыг улаан балаар бас харсан.

Avatar

Orhon 2021-05-03 202.126.89.147

Onoroo lodoi otgon 3 tenegee teneg arai oor setguulch baihgui l ym ibaihdaa

Avatar

Зочин 2021-05-03 192.82.82.128

ygaasaa oyu erdwne uhnasukh 2 iinl neg ni hiilgej baigaa

Avatar

Зочин 2021-05-03 192.82.67.179

Муу муухай болохгvй бvтэхгvй болгоныг ярьж бичиж байвал мэдээ мэдээлэл болдог ямар сонин юм бэ?!

Avatar

Зочин 2021-05-03 103.229.120.16

setguilchid es zui gej alga yun erh chuluu gantshan undesnii tv radio bgaal bolson olon medeeleliin huuramch heregsel het ihseed niigmiin stress buhumdal herees heterlee neg ursgal bsan ch olon bsan zuv bol yalgaagui buruu bol gants ursgalch niigemd gai avch irne

Avatar

зочин 2021-05-03 202.9.41.35

даан ч харамсалтай сэтгүүлчийн ёс зүй гэж алга

Avatar

Зочин 2021-05-03 192.82.74.230

4-ийг сольж болох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж