Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “галын шугаманд” ажиллаж буй албан хаагчдаа нэн түрүүнд вакцинд хамруулах ажлын хүрээнд уурхайчдаа дархлаажуулалтад бүрэн хамрууллаа. Уурхайчид 2021 оны 3 дугаар сард "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэсэн бол 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хоёр дахь тунг хийлгэж дууслаа. Уурхайчид халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдав.