ЭМЯ: Шинээр 911 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 911 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.05.03)-ийн мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, May 2, 2021

-ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 911 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 39381 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 119 боллоо. Үүнээс гадна 1225 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22932 боллоо. Улаанбаатар хотод 823 хүн шинээр, орон нутагт 88 хүн шинээр халдвар авлаа.

Халдвар шинээр илэрсэн байдлыг аймгуудаар авч үзвэл: 

  • Улаанбаатар – 823
  • Дорнод аймагт – хоёр
  • Булган аймагт- дөрөв
  • Дархан-Уул аймагт – 10
  • Дундговь аймагт – нэг
  • Завхан аймагт – гурав
  • Орхон аймагт – 12
  • Өвөрхангай аймагт – найм
  • Сэлэнгэ аймагт – 12
  • Төв аймагт – 14
  • Увс аймагт – хоёр
  • Говь-Алтай аймагт 15
  • Хэнтий аймагт таван тохиолдол шинээр тус бүр бүртгэгдээд байна.

Одоогоор 4956 хүн эмнэлэгт хэвтэж байна. Эдгээр хүмүүсийн 2824 нь хөнгөн, 1525 нь хүндэвтэр, 488 хүнд, 119 нь маш хүнд байна. Улаанбаатар хотын 39 эмнэлэг болон 21 аймгийн төвийн эмнэлгүүд эмчилгээ хийж байна. Мөн 3554 тохиолдол дээр тандалт судалгаа хийж байна.

Улсын хэмжээнд вакцинжуулалтын нэгдүгээр тундаа хамрагдсан 947529 хүн байгаа бол хоёр тундаа хамрагдсан 451063 хүн байна. Өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах судалгаа одоогоор дэлхий дахинд хийгдэж байгаа. Тиймээс бид 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж