Ч.Ганхуяг: Ард койн олон улсад гарлаа, энэ бол дөнгөж эхлэл | News.MN

Ч.Ганхуяг: Ард койн олон улсад гарлаа, энэ бол дөнгөж эхлэл

Ч.Ганхуяг: Ард койн олон улсад гарлаа, энэ бол дөнгөж эхлэл

Ч.Ганхуяг: Ард койн олон улсад гарлаа, энэ бол дөнгөж эхлэл

Олон улсын криптовалютын томоохон биржүүдийн нэг нь Bittrex. Тус бирж дээр Ард койн гарч байгаатай холбогдуулан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Ард койн олон улсын бүтээгдэхүүн боллоо. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Ард койн дэлхийд гарлаа, том алхам хийлээ. Бид хамтдаа оргил дээр нь гарч ирлээ. Гэхдээ энэ бол эцсийн зогсоол биш ээ. Үүнийг олон давааны нэг оргил нь гэж ойлгоорой. Монголчууд бид оюуныхаа бяр чадлаар дэлхийд гарах мөч ирдэг юм байна. Таван жилийн өмнө хөрөнгийн зах зээлийн оргилд тугаа хатгахаар бид ажиллаж байна гэж тухайн үед ярилцлага өгч байсан. Өнөөдөр бид энэ зах зээлийн түүчээ, мөс зүсэгч нь болоод явж байна. “Ард санхүүгийн нэгдэл” хувьцаа эзэмшигчдийн хурлаа хэд хоногийн өмнө хийлээ. Бид 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Ард койн 700 мянган хэрэглэгчийг өнөөдөр нэгтгэж чадлаа. Хөрөнгө оруулагч үндэстэн болох санаачилга биеллээ олж эхэллээ. Энэ бол эхлэл. Олон улсын криптовалютын томоохон биржүүдийн нэг нь Bittrex. Өнөөдөр уг биржээр Ард койн арилжаа эхэлж байна. Ард санхүүгийн нэгдэл болоод Монголын хөрөнгийн зах зээлийн нэг түүхэн үйл явдал гэж үүнийг харж, ойлгож байна. Дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдсан Bittrex Global бирж дээр 90 гаруй улсын 250 төрлийн койн болон токенууд арилжаалагдаж байна.

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаа юм байна. Та бүхэнд, танай хамт олонд, нийт сэтгүүлч нартаа баярын мэнд хүргэе. Ард койны талаар олон түмэнд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэхэд бид бүхэн үргэлж нээлттэй шүү. Олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролд ч бид хөрөнгө оруулалт хийх үүднээс сургалт, уулзалт тогтмол хийж, зохион байгуулж ирсэн. Үүнд сэтгүүлчдийн оролцоо маш чухал байдаг.

-Ард койн хэзээнээс эхлэлтэй вэ. Олон нийтийн анхааралд энэ он гараад үнэ огцом өсөлт үзүүлснээр илүү танигдах шиг боллоо?

-Ард койн төсөл 2017 онд эхэлсэн. Үндсэндээ таван жилийн хөдөлмөр, түүний үр шим одоо дөнгөж гарч байна. Манай хувьцаа эзэмшигчид тэр үеэс л Ард койны талаар тодорхой мэдээлэл тогтмол аваад явж байсан. Бид шинээр хувьцаа эзэмшигч болсон, зээл авсан, даатгалын үйлчилгээ авсан бүх харилцагч, хөрөнгө оруулсан хүмүүсийг Ард койноор урамшуулж, урамшууллын оноо хэлбэрээр үндсэндээ тараасан. Бидний одоогийн хүрсэн амжилт, энэ хүртэл туулсан зам тийм ч дардан, цагаан байгаагүй. Бидэнд бүтэлгүйтсэн явдал зөндөө гарсан. Алдсан, оносон. Энэ болгоноос дор бүрнээ суралцаад, сургамж аваад урагшилсан. Зогсолтгүй зорьсон. Үүний үр дүн захаасаа гарч эхэлж байна. Тэвчээртэй байсан, зөв хийхийг бид хичээсэн. Алгуур хөгжүүлсэн, аажим аажмаар барьцаа ахиулсан. Монголчууддаа уриалсан. “Авдар” гээд уриалга гаргасан. Олон хүн өнөөдөр өөрийнхөө амьдралд өөрчлөлт гаргасан байна. Хүмүүст хэлэхэд зарах гээд яарах хэрэггүй, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүлээх хэрэгтэй. Хэрэв зараад мөнгө болгосон бол үүнийгээ аваад шууд хэрэглэх бус ирээдүйдээ эзэн болох хөрөнгө оруулалт хийгээрэй. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа авч болно. Болж өгвөл Ард койноор дараад байгаарай.

-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны өөрчлөлт Ард койны өсөлтөд нөлөөлөв үү?

-Тийм ээ. Маш том нөлөө үзүүлсэн. Бидэнд итгэж, найдаж хөрөнгө оруулсан хүмүүс өнөөдөр үр шимээ хүртэж эхэлсэн. Та бүхэнд маш их баярлалаа. Ард койн хэрэглэгчид 700 мянгад хүрсэн гэж эхэнд хэлсэн. Ард койны ард нь "Ард санхүүгийн нэгдэл" байдаг. Өнөөдөр энэ хүртэл олон жил тууштай хөөцөлдөж, явуулсны ачаар бид одоогийн тодорхой ажилтанд хүрэх боломж бүрэлдсэн. Бид нар дангаараа амжилтанд хүрээд явна гэж харахгүй байгаа. Улсаараа хөрөнгө оруулагч үндэстэн болохын төлөө зорино. Олон залуучууд өнөөдөр хоорондоо нэгдэж нийлээд, бидэнтэй ижил төрлийн, ойролцоо олон төсөл эхлүүлж байна. Манай хууль эрх зүйн орчин зах зээл, цаг үеэ дагаад сайжрах ёстой. Монголчууд хөрөнгийн зах зээл, криповалютын зах зээлд маш мэдрэмжтэй хандаж байгаа. Оролцоо нь тэр хэрээр нэмэгдсэн төдийгүй идэвхтэй байна.

-Та бүхний дараагийн нүүдэл юу вэ?

-Бидний зорилго Монголдоо өрсөлдөх биш ээ. Үүнийг энд зориуд хэлье гэж бодлоо. Бид олон улсын зах зээлд гарна, эхнээсээ гарч эхэллээ. Дэлхийтэй өрсөлдөх тийм л том амбиц тээж, үүний төлөө ажиллаж байна. Бид гадагшаагаа гарч өрсөлдөнө. Түүнээс тамын тогоо шиг хоорондоо хэмлэлдэх бус илүү том зургаар өнөөдрөө, ирээдүйгээ харах хэрэгтэй байна. Жижиг мөнгөн дээр хоорондоо дайсагнах бус дэлхий рүү гарч, тэнд тоглох учиртай. Тэндээс эх орондоо валют авчрах, тэнд тугаа хатгах л бидний ойрын зорилт болоод байна. Бүх зүйл амар байгаагүй. Манай хамт олон энэ хүртэл шантрахгүй зүтгэсэн. Мятрашгүй байсан. Сайн санааны үзүүрт сайхан зүйл байдаг. Ер нь хүн ихийг хийх хэрэггүй, багыг хийх хэрэггүй. Өдөр болгон л тасралтгүй, тууштай хийх хэрэгтэй гэдгийг дагасан. Ард койн бол Монголын анхны бөгөөд цорын ганц криптовалют байсаар байгаа. Олон улсад  манай валют амжилттай байх ажлуудыг бид зохион байгуулаад, бэлтгэлээ хангаад явж байна.

-Ард койн авсан хүмүүст хандаж та юу хэлэх вэ. Олон улсын томоохон бирж дээр гарч байгаа мэдээлэлтэй холбогдуулан амралтын өдрүүдэд ханш нь огцом өслөө шүү дээ?

-Дахиад хэлье. Байгаа боломжоороо л ав, аваад дар. Хүлээ. Тэвчээртэй байгаарай. Март. Түүнээс амьдралаараа дэнчин тавиад оролцож болохгүй. Зээл аваад эсвэл байраа зараад, богино хугацааны огцом өсөлтөөс өндөр ашиг нэг удаа, нэг дор цөм хийх гээд орох нь өөрөө эрсдэлтэй алхам. Дунд болон урт хугацааны өгөөж, өсөлтийг илүүд үзээрэй. Ханш байнга л хэлбэлзэж байна. Маш их өөрчлөгдөж байна. Жишээ болгож хэлэхэд, зун болж байна гээд унадаг дугуй авлаа. Гэтэл санамсаргүй байдлаас болоод гэмтэж, бэртлээ гэхэд бид тухайн дугуй зарсан хүнтэй очоод маргаад, дугуйгаа буцааж ав, эсвэл миний гэмтэлд мөнгө төл гэх боломжгүй байдаг. Үүнтэй адил хувь хүн өөрөө л эцсийн мөчид хариуцлага хүлээх учраас ухаалаг, тэвчээртэй хандах ёстой.

-Ард койн олон улсад гарч байгаа нь түүхэн мөч гэж та онцолсон. Хүмүүс маш их арилжаа хийж байна. Та юуг сануулж хэлэх вэ?

-Тийм ээ, өнөөдөр бидний хувьд хүсэн хүлээсэн түүхэн үйл явдалтай өдөр. Өнөөдөр бол Ардкойноо авдарласан монголчууд бидний өдөр юм шүү. Энэ бол яахын аргагүй түүхэн мөч. Монголчууд бид аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд түүчээлж оролцож байгааг дэлхий нийтэд тунхагласан үйл явдал удахгүй болно. Үдээс өмнө DAX дээр USDT, ETH хослолуудыг нээх бөгөөд ARDX-ийн блокчэйн рүү гарах гарцыг нээх болно. Сонор сэрэмжтэй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Долоо хэмжиж, нэг огтлоорой. Блокчэйны өөрийнх нь шимтгэл өндөр байгаа шүү. Бараг 20, 30 доллар лав болно. Нөгөө талаас хаягаа буруу оруулж, хамгаа алдах эрсдэлтэй шүү. Мөн луйвраар гаршсан нөхөд шууд л ханараад ирдгийг санаарай. Эндээс Трэйд рүү шилжүүлэхэд ч гэсэн блокчэйн шимтгэл яг адилхан гарахыг анхаарна уу. DAX дээр 50 гаруй хувиар өссөн Ардкойн түүхэн дээд ханшиндаа хүрэх гэж байна. Сүүлийн 24 цагт 71 сая Ардкойн арилжаалагдаж байгаа нь миний санахын Цагаан сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Монголчууд бид сурч байна. Бид чадаж байна. Бид бүр илүү ихийг хийж бүтээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ЗөвЗөв
42
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-03 103.57.94.13

Энэ удахгүй шоронд орох байх оо

Avatar

/*-*/ 2021-05-03 49.0.142.169

Талх Ганхуяг сөнөөсэй

Avatar

z 2021-05-03 43.242.243.130

russian trolls everywhere

Avatar

Зочин 2021-05-03 43.242.243.130

Russian trolls everywhere

Avatar

Зочин 2021-05-03 192.82.78.48

Нэг л үнэнг ойлгох хэрэгтэй шүү хэдэн хүн хожиж цаана нь тийм хэмжээний хүмүүс хохоирч байдагийг. Юу ч бүтээхгүй хоосон зүйлд хүмүүсийг татаад улс орон яаж хөгжих юм бэ. Эргүү шуналтай ганхуяг тархийг нь угааж өгөх юмаа

Avatar

Silver 2021-05-03 66.181.161.61

Aduu malnuid mal yumaa yarisaarl z**l endes

Avatar

Зочин 2021-05-03 103.229.123.239

Энэ чинь нөгөө пирамид шиг л залилан юм билээ … Алдсан хүмүүс үгээ хэлээрэй….

Avatar

Зочин 2021-05-03 192.82.87.166

https://unuudur.mn/?p=159157

Avatar

Bat 2021-05-03 49.173.8.9

ene hudalaa shuu luivar yvagdaj bna mongolchuud mine hii hooson hoosrol ym shu.tsag ne bolhoor nadad hamaagui bi medehgui geed suuj bh nohor shuu 2 chihiigne ogtolj avahl uldene shu

Avatar

Зочин 2021-05-03 66.181.191.143

Залилуулан мөнгө алдсан хүмүүс дараагаар Ганхуягийн толгойг авах тухай бодно. Хэрвээ тийм болбол хэнд хандаж яаж толгойг нь гарцаагүй авхуулах ёстойгоо бодсон нь дээр шүү. Ганхуягийн толгойг нь хэдээр үнэлэж болохоо энэ доор бичээрэй.

Avatar

Холбоок 2021-05-03 122.201.24.130

Bittrex дээр гарахад нь хуйдраап зараап баймааргүй байнаа манайхаан. Ард ч өөрсдөө пампдах хэрэгтэй байна. Coinmarketcap дээр мэдээллээ сайжруулаач дээ. Гадаад хүн бол ороод ер ойлгооод , авихъя гэсэн хзсэл төрөхөөргүй байна

Avatar

Зочин 2021-05-03 66.181.182.243

Ард койны ар баталгаа нь хэдэн тонн алт,эсвэл хэдэн тэрбум доллар байнаа,байхгүй бол заллилан уу

Avatar

Зочин 2021-05-03 66.181.191.143

Ганхуягаа та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна.монголд төв банк хүлээн зөвшөөрөөгүй байхад юу ярина вэ? Гадаадын луйварчдыг монголд оруулж ирэх гэсэн хөнгөн залилан гэдгийг чинь мэдэж байна. Залилангийн хохирогч болох нь Монголчууд байх болно. Төв банкаа хамгаалж, улсаас ард койн гээчийг шалгах болсон шүү.

Avatar

Зочин 2021-05-03 202.21.108.218

Хэхэ. Сайн судлаж юм хувьсан өөрчлөгдөж байгааг сурах, хөгжих хэрэгтэй. Яагаад залилан? Хүн бизнес хийе гээд мөнгө босгох хэрэг болдог. Тэгээд зээлдэг эсвэл хөрөнгө оруулалт авдаг. Тэрний л хэлбэр шүү дээ. Яагаад үүнийг ухаж ойлгож чадахгүй байгаа вэ? Гол нь цугларсан мөнгөөр юу хийж байна вэ гэдэг л асуулт. Тэрнээс coin гаргах, түүнийг арилжих боломжтой байх нь ерөөс болохгүй зүйл биш.

Avatar

Зочин 2021-05-03 66.181.191.143

Наад койн чинь хуулийн гадна залилан хийх урих юм. Чи залилан хийж чадна гэж бодтол чамаас давсан луйварчин өөрийг чинь залилан хийгээд хоосруулна. Тэр цагт чи монгол банкнаас хохирол төл гээд гүйнэ дээ. Нохой минь толгойгоо бүтэн дээр хууль бус койн гээч залилангаа зогсоо.

Avatar

Silver 2021-05-03 66.181.161.61

Sonirhohgui bol chi ooro zugeer alga bololdoo.hech pr gj hvchleeguishde orc mine

Avatar

Зочин 2021-05-03 202.126.88.220

Ардын бүх хүмүүсд амжилт хүн хүн бодол өөр ч тэхдээ л ардкойн үргэлж өөдлөн дэвжих болно ажилд нь амжилт.

Avatar

3г ангийн сурагч. 2021-05-03 139.5.218.161

Одоо хулхидахах зогсоо. Дампуурчихаад өөр пр хийх нь үү

Avatar

сэрэхгүй л дээ 2021-05-03 49.0.142.95

ганхуяг ард нэгдэл гэж хэдэн жил хүмүүсийн толгой эргүүлж фэйсээр видео хийж худлаа яриад явах юм. агаараас ашиг хулхин дээр цэцэг ургуулж байгаа, удахгүй үр жимс гарч ирж иднэ гээд л.

Avatar

үнэг муур санаат ганхуягаа 2021-05-03 49.0.142.95

ганхуяг мөнгөө хаана ямар хөрсөнд булж ургуулж өсгөх юм. юугаар усалж ямар бордоо хэрэглэх юм. илбээ ил харуулаач. талхны үнэ мэдэхгүй ганхуягаа. тэнэг буратино зоосоо газар булчих гэж хоёр луйварчин зааж өгдөг шиг.

Avatar

Зочин 2021-05-03 202.9.46.154

ym hum joohn c gsn unshcad ingj yriac 😉

Avatar

хн 2021-05-03 49.0.142.95

уншиж хийдэг уншиж мөнгө өсгөдөг. нээрээ санаа юмдаа. бүтээгдэхүүн үйлдвэрлэж биш. банкны одоогийн өгөөд байгаа хүүгээр ч мөнгө тэгж өсөхгүй гэж банкны чука хэлж байсан юм. тэгж эргэдэг тийм бизнес ч байхгүй гэж. банкуудад хэдхэн хүн түрүүлж хүү хүүлчээд дампууруулж байх тавилан болчоод удаж байна

Avatar

Zeitgeist 2021-05-03 49.0.142.95

энийгээ засахгүй нь санаа юм даа. банкны эдийн засагч алга. байхгүй улс. дампүү

Avatar

Зочин 2021-05-03 37.120.133.198

Crypto currency zah zeel delhii deer huchee awch bn. 1shirheg Bitcoin gj ul uzegdeh code-r butsen zoos $58.000 bolchood baigaa tanii bodloor id shid uu? Crypto currency-r humuus mash ih mongo olj bn. Mongol zaluus ch gesen ariljaanii business-s mash ih valyut oruulj irj baina. Medehgui bol duugui l haraad hewtjii medee.

Avatar

ruletka don 2021-05-03 49.0.142.95

нэр гарчиг хаяг өөрчлөгдөх хэлбэр үзэмж бол юу ч биш. алга урвах адил

1 0
Avatar

Зочин 2021-05-03 103.57.95.22

37.120.133.198 hutsdag gulug ve chi chamd 1 sh ch bitcoin bnuu gulugnii aris mini chamd bitcoin ntr hurtsdna ardiin guilgachin mini

0 0
Avatar

500 тэрбум 500 тэрбум 500 тэрбум... 2021-05-03 49.0.142.95

чукын хэлснийг мэдсээр байж банк дампууруулж улсаар тоглож улс орныг хохироож эдийн засгийг туйлдуулж хүү хүүлж байгаа нь оюукийн хэлснээр эх орноосоо … . тэрийг нь зарлахгүй нэрийг нь хэлэх нь байтугай намын халхавч дор хамтарч нууж байгаа нь …

0 0
Avatar

Зочин 2021-05-03 66.181.191.143

Ганхуягаа та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Монголд төв банк хүлээн зөвшөөрөөгүй байхад юу ярина вэ? Гадаадын луйварчдыг монголд оруулж ирэх гэсэн хөнгөн залилан гэдгийг чинь мэдэж байна. Залилангийн хохирогч болох нь Монголчууд байх болно. Төв банкаа хамгаалж, тангнуулаас ард койн гээчийг шалгах болсон шүү.

Avatar

Minii l bodol 2021-05-03 202.55.188.97

Erni mgl d coin crypto arilja ywahgvi bha olson mongo ni bvgd luiwar hedhen luiwarchid huusurvvlj baigad l 1 udur hench yuich bish bolno amlie

Avatar

Зочин 2021-05-03 202.55.188.84

2 жил гараны өмнө 500к төгрөгөөр авсан койн маань одоогийн ханшаар 200 сая төгрөгтэй тэнцэж бна. Дэлхийд гарвал улам л өсөх байхдаа. Одоо аваад дарсан ч алдах зүйлгүй болов уу.

Avatar

Зочин 2021-05-03 49.0.142.95

сарын 4 % ломбард нь арай хурдан юмаа

Avatar

Зочин 2021-05-03 49.0.142.95

199 сая 500 к хэнээс гаргаж өгнө гэж бодоод байгаа юм. хэдэн малаасаа

Avatar

aagii 2021-05-03 192.82.89.79

нэг л биш ээ, хөөсрөөд л байх шиг сангдах юм

Avatar

Зочин 2021-05-03 202.55.188.84

Birj deer garlaa geed usnu gesen ug bish. Tendee uheh ch baina, seheh ch baina, bas luivariin mungunuud ih baidag. Er ni tegeed zaragdah uyed ni zarj baisan ni deer shuu, daraa ni zarah geed avah hungui shatah vii, yalanguya iim hedhen mongolchuudaas uur hen ch medehgui coin bol hetsuu shuu.

Avatar

Зочин 2021-05-03 66.181.191.143

Ганхуягаа та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Монголд төв банк хүлээн зөвшөөрөөгүй байхад юу ярина вэ? Гадаадын луйварчдыг монголд оруулж ирэх гэсэн хөнгөн залилан гэдгийг чинь мэдэж байна. Залилангийн хохирогч болох нь Монголчууд байх болно. Төв банкаа хамгаалж, тангнуулаас ард койн гээчийг шалгах болсон шүү.

Avatar

Ataarhagchid duuren 2021-05-03 122.201.21.149

Yum unshij sudalj bj comment bichij bai baahan medemhiirsn ataarhagchid duuren bh yum. Hj bga negnee dandaa doosh ni tatna uuruu chadahgui uchraas

Avatar

GG 2021-05-03 192.82.86.187

ter chin yu gedeg bilee mongoliin yos mongol hun deeshee zutgehed doroos n mongol hun l zuugddeg

Avatar

Зочин 2021-05-03 202.9.46.218

одоо дэлхий дээр хэдэн мянган койн нэрэй криптовалют ажиллаж байгаагаас яг өгөөжтэй ашигтай хэд байна. Биткойн л өнөөдөр өндөр ашигтайд ганцаараа нэрлэгдэнэ байх. Дэлхий хөгжилтэй баян тансаг орнууд ч дөнгөж зарлагаа нөхөөд бага ашиг олоод л хаагдаж байна. Иймэрхүү койн, токен гэсэн зүйлүүдээс холхон шиг явсан нь дээр, Монголд гэхэд гадны 10 гаруй криптовалють энд тэнд нээгдээд тэрбумтан саятан болгоно хичнээн олон иргэдийг хуурч мэхлэв. Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөмжийг санахтун, сахих

Avatar

Shinechlel 2021-05-03 122.201.21.149

Tged yum bolgonoos zugtaagad yavah yumu

Avatar

Зочин 2021-05-03 122.201.22.16

Тэр битрекс чинь луйварчдын пирамид сүлжээг бүртгэдэггүй юм тийм болохоор ард койн бол жинхэнэ супер крипто валют асар их хүн тэрбумтаны эгнээнд ойрын хэдэн сар ард санхүүгийн нэгдэл,ард койны ачаар орж бна одоо олон улсын бирж дээр гарвал тэгээд л дуусаа цөм баяжина гарахын хүлээгээд гадны трэдэрүүд мөнгөө бэлдээд бүгд ард койныг судалж байна

Avatar

Зочин 2021-05-03 192.82.87.186

Бүгд баяжихгүй нэг хэсэг нь алдаж тэр алдсан мөнгөөр нь нөгөө хэсэг нь баяжина. ямар нэг бодит баялаг бий болгохгүй хий хоосон зүйлийн ханшийн савалгаа шүү дээ

Avatar

Зочин 2021-05-03 122.201.22.148

Teneg ataarhagchdiig b** sons ganhuyagaa uragshaa alhaad bai

Avatar

ганхуяг болиоч 2021-05-03 49.0.142.95

луйврын схем, санхүүгийн пирамид нэрээ хэлбэрээ өөрчлөөд. агаарт хоосон тэг ургуулаад явах юм

Avatar

;) 2021-05-03 202.9.46.154

uuruu joohn ym unshcad ingj yriac

Avatar

Мал сүрэг өсөх болтугай 2021-05-03 192.82.76.250

Хэдэн малынхаа буянд хэсэг хугацаанд жаргах байхаа, гадаадад манайхаас дутахгүй шилмэл үүлдрийн мал сүрэг олон байдаг байлгүй дээ хөөрхий, Ганхуягаа.

Avatar

Зочин 2021-05-03 64.119.22.116

Ene neg huusrugch zalilangiin shem udahgui zadarch unah bolno ter ued ard negdliinhen mongoliin mash olon irgend gai zovlon boloh bolnoo

Avatar

Зочин 2021-05-03 202.131.245.6

Мал сүрэг өсөөд байвал Ардкойныг аваад өсөлт нэмэгдээд байна, харин мэдлэг боловсролтой хүмүүс өсөөд түүний үл тоовол бөгсны алчуурын үнэнгүй болно, Иймээс Ганхуяг "хэдэн малын хаа буянд" гэдэс цатгалан явнаа явна.

Avatar

Зочин 2021-05-03 66.181.191.143

Ганхуягаа та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Монголд төв банк хүлээн зөвшөөрөөгүй байхад юу ярина вэ? Гадаадын луйварчдыг монголд оруулж ирэх гэсэн хөнгөн залилан гэдгийг чинь мэдэж байна. Залилангийн хохирогч болох нь Монголчууд байх болно. Төв банкаа хамгаалж, тангнуулаас ард койн гээчийг шалгах болсон шүү.

Avatar

Зочин 2021-05-03 202.21.108.43

Удалгүй гадаадаас баахан хохирогчид хохирлоо барагдуулах гд нэхэмжлэхээ бариад ороод ирэх вий дээ.

Avatar

Зочин 2021-05-03 202.21.126.30

Биткойн, этериум гээд олон улсад цахимаар арилжаалагдаж буй 200 гаран цахим койнууд байна. Аваад алдсан нь тэдгээр цахим койнуудыг гаргасан хүмүүсээс мөнгө нэхэж байна уу? Энэ чинь яг ижил

Avatar

bittrex 2021-05-03 122.201.26.210

400mnt hurlee bittrex dee doorh linkeer burtguuleed coinoo avch zaraarai

https://bittrex.com/Account/Register?referralCode=I2V-XC1-3LZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж