Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.03-2021.V.09/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.03-2021.V.09/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.03-2021.V.09/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.03-2021.V.09/

Хонь

Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүснэ. Ажил мэргэжлийн хүрээнд асуудал гарах магадлалтай. Аливаа нөхцөл байдалд маш хурдан сурч, дасан зохицож чаддаг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, бизнесийн гэрээ хэлцэл амжилттай шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр аян замд гарч болох юм. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Үхэр

Хувийн амьдрал болон ажлын ачааллаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Хувийн амьдрал тань алдагдах магадлалтай байна. Зарим нь албан тушаал дэвших магадлалтай. Мөнгө санхүүгийн байдал тогтворгүй хэвээр байна. Долоо хоногийн дундур найдвар төрүүлсэн мэдээ сонсоно. Гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө бүх баримтыг судалж үзэх хэрэгтэй.

Ихэр

Энэ долоо хоногт аль болох биеэ нөөж, асуудлаас зайлсхийхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд төвөгтэй байдал үүсэх магадлалтай. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх бөгөөд энэ нь таны хичээл зүтгэлийн үр дүн юм. Эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийлгэх хэрэгтэй. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэх боловч бүсээ суллах болоогүйг анхаараарай.

Мэлхий

Өөрийгөө ямар нэг эрсдэлд оруулахаас сэргийлээрэй. Бизнесийн болон худалдааны ажлаа өргөжүүлэх гэж байгаа бол юуны түрүүнд бэлтгэл ажлаа сайтар хийх хэрэгтэй. Өндөр настай болон хүнд өвчтэй ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд санаа зовооно. Сэтгэл санаагаа тайван байлгаж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэай. Уламжлалт эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байх магадлалтай.

Арслан

Өөрийн тогтсон дэглэм зуршлаа өөрчлөх гэж хичээ. Бүтээлч зүйлд өөрийгөө сорьж, шинэ ажил эхлүүлэхэд таатай. Сэтгэл догдлуулсан уулзалт таныг хүлээж байна. Урлагийн салбарынханд ээлтэй байна. Мөнгөнөөс болж гэр бүлийн харилцаанд таагүй уур амьсгал үүсэх бололтой. Орлогоосоо давсан зарлага гаргах хэрэггүй.

 

Охин

Өөрийгөө хөгжүүлэх, шинийг сурч мэдэх боломж гарч ирж байна. Эдгээр өдрүүд бол таньж мэдэхгүй шинэ газрыг өөртөө олж нээн илрүүлэхэд яг тохирсон үе. Дарга, удирдлагадаа үнэлэгдэхийн ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Танаас тусламж эрсэн найз нөхөддөө чадах чинээгээрээ туслахыг хичээгээрэй. Тэд таны энэ тусыг хэзээ ч мартахгүй.

Жинлүүр

Шинэ долоо хоногийн ажил эхлэхэд танд эрч хүч дутмаг санагдана. Гэвч долоо хоногийн дунд үед таны эрч хүч буцалж байх болно. Сэтгэл хөдлөлөө хянаж, аливаад хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Үймээн бужигнааны үед биеэ барьж аядуу хандаарай. Та тийм ч нийтэч бус тул ганцаараа, илэн далангүй байдлыг илүүд үзнэ. Эрүүл хооллолтын дэглэм барьж дасгал хийх нь ашигтай.

Хилэнц

Ажил дээр дарамт үүснэ. Ялангуяа олон нийттэй харилцах ажил хийдэг бол багагүй бухимдана. Стресс нэмдэг хүмүүсээс зайгаа барьж, ажил хэргийн хамтрагчидтайгаа илүү дотносохыг хичээ. Гэр бүлийн маргаанд ялах гэж зүтгэх бус шалтгааныг нь ойлгохыг хичээгээрэй. Бусдыг өөрчлөх гэж хичээснээс өөрийгөө өөрчлөх нь илүү хялбар байх болно.

Нум

Хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарна. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.

Матар

Хайр дурлал болон романтик үйл явдал давамгайлна. Хайр сэтгэлээ илчлэх, анхаарлыг нь татах оролдлого амжилттай болно. Таны өмнө олон гайхалтай боломжууд гарч ирнэ. Хамт олон, найз нөхдийн хүрээнд эв найрыг эрхэмлэж, сөрөг сэтгэл хандлагаа дарахыг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Гэр бүлдээ цаг заваа зарцуулж, ханьдаа халамж тавиарай.

Хумх

Энэ долоо хоногт сүй тавих, хуримаа товлоход хамгийн тохиромжтой. Ажил хэрэг болон хайр дурлалд хамгийн ашигтай шийдвэрт хүрч чадна. Ганц бие хүмүүст жинхэнэ хайраа олох аз тохионо. Энэ долоо хоног бүхэлдээ таны мэдэлд байх болно. Төлөвлөсөний дагуу бүх ажил бүтэмжтэй, гараас гарах бололтой. Та урлагийн бүтээлээс энерги, эрч хүч авдаг учраас зургийн үзэсгэлэн зэрэг газраар зочлоорой.

Загас

Эрч хүч сэргэж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, сэтгэл санааны тааламжтай байдлыг мэдэрнэ. Ганц бие хүмүүс удаан хугацаанд харилцаатай байж ирсэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх магадлалтай. Гэнэтийн зочин ирэх юм уу төсөөлөөгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч эрүүл мэнддээ анхаараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж