Улаанбаатарт үүлшинэ, бороо, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө 4-6 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийн давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчим, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Архангайн өмнөд, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Дундговь, Өмнөговийн зүүн, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ