Тээврийн 3000 жолоочийг шинжилгээнд хамруулна
Тээврийн 3000 жолоочийг шинжилгээнд хамруулнаhttps://news.mn/r/2427614/
Posted by News.mn on Sunday, May 2, 2021
Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол боомт бол Гашуунсухайт. Уг хилийн боомтод Covid-19 халдварын тохиолдол илэрч, нүүрс, зэсийн баяжмалын экспорт тодорхойгүй хугацаагаар зогсоод байна. Учир нь тээврийн жолооч нар Хятадын Ганцмод боомтод PCR шинжилгээнд хамрагдаж хил нэвтэрдэг.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарах тээврийн жолооч нарыг Хятадын талд PCR шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг албаныхан мэдээллээ.
“МОНГОЛ ТАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА”
Энэ талаар Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс тодруулахад “Одоогоор Гашуунсухайт боомтын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас зогссон. Тавдугаар сарын 1-нээс нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон. Хятадын талаас нүүрс тээврийн жолооч нарыг давтан шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан. Одоогоор Монгол талын шинжилгээний эцсийн хариу гараагүй байна” гэв.
Гашуунсухайт хилийн боомтын авто замаар нүүрс тээврийн урт, богино тээврийн 14 мянган автомашин тээвэрлэлт хийдэг гэх статистик бий. Хилийн боомт хаахын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гарах чиглэлд нүүрс тээврийн 97, бараа материалын 25, зэсийн баяжмалын 16 тээврийн хэрэгсэл хилээр гарчээ. Харин энэ сарын 28-нд нүүрс тээврийн 131, бараа материалын ес, зэсийн баяжмалын 24 машин гарсан байна.
“3000 ЖОЛООЧООС PCR ШИНЖИЛГЭЭ АВНА”
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяагаас нөхцөл байдлыг тодруулсан юм. Тэрбээр “Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсэг гарч, Хятадын талтай нүүрсний экспортоо сэргээх чиглэлээр ажиллаж байна. Бид Өмнөговь аймагт дөнгөж ирээд байна. Одоогоор хил хаагдчихсан учраас нүүрс татан авалт зогссон. Тээврийн жолооч нарыг вакцинжуулалтын нэг, хоёрдугаар тунд хамруулах ажил өрнөж байна. Вакцинд хамрагдахын өмнө PCR шинжилгээ авч байна.
Өнөөдрийн байдлаар 3000 жолоочийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Өчигдөр 300 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гарсан. Өнөөдөр 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Батлагдсан тохиолдлыг тусгаарлаж, эмчилгээ хийж байна. Тухайн жолоочийн ойрын хавьтлыг тогтоож, бүгдийг нь тусгаарласан” гэдгийг хэлсэн юм.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 25 хүний бүрэлдэхүүнтэй таван автомашинтай мэргэжлийн баг Ханбогд сум Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд тандалт судалгаа хийж байгаа аж. Тавдугаар сарын 1-нээс эхлэн хоёр хоногийн хугацаанд 3000 хүнээс шинжилгээ авч үр дүнг тооцон, вакцин хийлгээгүй үлдсэн бүх хүнийг дархлаажуулах гэнэ.
ХИЛИЙН БООМТОД 16 БАЙГУУЛЛАГА ЗОХИЦУУЛАЛТ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
Тавантолгойн бүлэг ордын нүүрсний тээвэр, экспортод Монгол Улсын төрийг төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумд, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тавантолгой компани, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Гашуунсухайт авто зам компани зэрэг 16 байгууллага байнгын зохицуулалт хийн ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн.
Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг бусад төрийн байгууллагууд, 220 орчим нүүрс тээврийн компани, 10 гаруй мянган тээвэрчид, 27 НАБТ (нүүрс ачиж буулгах төв), Тайван зогсоол, Тээвэрчдийн хотхон, GPS-ийн үйлчилгээ эрхлэгч 10 гаруй компани, бэлтгэн нийлүүлэгч зэрэг хувийн хэвшлийн компаниуд, Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо зэрэг олон нийтийн байгууллага нийт 280 орчим байгууллага хамтран ажилладаг байна.
Зочин 2021-05-03 59.153.87.40
Эдийн засгаа нээх гээд хаачихвуу даа
зочин 2021-05-03 122.201.31.191
Төмөр зам тавьчихсан байсан бол, 3, 4 мянган жолоочийн тухай биш 2 машинистын шинжилгээний тухай л ярих байсан даа, Гашуунсухайтын төмөр замыг 10 гаран жил гацааж, 280сая$ идчихээд, одоо ямар ч хэрэггүй Зүүнбаян руу төмөр зам бариад байгаа Жонкугийн гай ш дээ, тэр олон мянган тээврийн жолоочоос халдвар илрэхгүй байна гэж байхгүй нь ойлгомжтой
Зочин 2021-05-03 103.229.120.16
tumur zam barijihsan baisan bol odoo iim asuudal garahgui baih baisan yum erguu janko
Зочин 2021-05-03 66.181.182.247
Гашуунсухайт ын темерзамаа л хурдан дуусгамаар бн машинаар зеегеед бутэхгуйээ Хурэлсух л гялалзуул байх Женко ч хорлож дуусгалаа буруу зугт чиггуй урт зам тавьж еертеел ашиг хийсэн бх
Зочин 2021-05-03 202.55.191.42
Tenegt muu mal mini uls oron chin ireedvigee hardag yum. Cham shig teneg hvn bish. Zvvn tiish tavij bui zamaar nvvrs bas tsagaan subargiin zes bas olon orduudiig ashiglaltand oruulanaa.. odoo ene jil barag uragshaa ybah zam duusan daa. Bas zvvn tiish ybj bui zam ch duusan daa..
Ха 2021-05-03 59.153.114.239
Дутуу овоолсон төмөр замын далангаар гүйцээсэн бол хэрэгтэй байх байлаа. Хөгийн улс төрчид ямар сэтгэлгүй. Хувьдаа байшин барьсан бол энд тэнд барилгын суурь дутуу цутгаал явахгүй л байх байсан.
Зочин 2021-05-03 139.5.216.10
jolooch naraa nen turuund vaccinejuulahgui yu hiigeed baigaambe. orkuudiig hiilgeech gej guij baihaar hamgiin turuund ediin zasgiin gol suvgiihaa humuusiig darhlaajuul
Зочин 2021-05-03 103.229.122.45
China-guigeed asuudlyg shiidej chadah uls daa. Hudaldan avagch shiiddeg l bhgui yu… Songuuli duustal tarchlaah baihaa
Зочин 2021-05-03 43.242.243.235
MALNUDA MASKA ZUJ BAGA TENE
Зочин 2021-05-03 66.181.177.82
ЗГ эдийн засгаа унагаж авлаа. Ямарч тооцоо, урьдчилсан дүгнэлт, эрсдлийн үнэлгээ, судалгаа энэ ЗГ алга. Бүх юм аа таамгаар хийж байна. Яацан нөхдүүд вэ?
ТЭНГЭР БӨӨ 2021-05-03 185.80.221.109
UBS НАМЫН САМАРСАЙХНААР САМРУУЛЖ ХАНАХГҮЙ БНА УУ? УСАН ОРГИЛУУР+ХОТЫН ШИНЭ БАРИЛГА+ БУРГАС+ ЭХНЭР+ ХҮҮХЭД БАС Л БОЛООГҮЙ ЮУ? НҮҮРСНИЙ ХЭДХЭН ЖОЛООЧОО ХАМГИЙН ТҮРҮҮН АЛЬ ЭР ВАКЦИНЖУУЛЧИХ УХААН АЛГА УУ? ОДЖАРГАЛЫН ЭГЕРЖИ 5ТОЛГОЙ2 ЧИНЬ НОДНИН ШАХУУ ХАМРУУЛЧИХСАН МӨНГӨӨ ОЛСООР Л БАЙНА УВС ХҮНИЙ УВАЙНҮЙ НЬ ОЛОН ХОВД ХҮНИЙ ХОВДОГ НЬ ОЛОН ГЭЖ ЭНЭ ДЭЭ
Зочин 2021-05-03 139.5.217.24
Амарсайхан Сумьяабазар 2 огцор
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЗГ улс орныхоо ажлыг томоор нь харж эрэмбээ зөв тогтоож ажиллаасай 2021-05-03 150.129.143.172
Жолооч нараа вакцинжуулаагүй юм уу. Нүүрсний жолооч, тариаланчдаа эхэлж вакцинжуулмаар юм.ЗГ улс орныхоо ажлыг томоор нь харж ач холбогдол, цаг хугацааны хүчин зүйлс, үүсч болох эрсдлийг нь харгалзан эрэмбийг нь зөв тогтоон ажиллах хэрэгтэй.Хаврын нэг л өдөр алдвал олон зуун тонн тариагаа алдана, нэг жолоочоос халдвар илэрвэл Хятадын тал хилээ хаана гэдгийг уул нь мэдмээрсэн.ЗГ-т зангараг дутаад байна. Гэхдээ яахав, залуучууд ажиллангаа сурна даа.Баруунд learning by doing гэсэн ойлголт байдаг юм
Зочин 2021-05-03 103.57.95.22
Za yahvee yahav sain l bizdee buynaa gargahgui buzriig oruulahgui radnaa mini bugdiig chin vactsinjuulnaa h**** idsen hujaa vactsin am hamraar chin gartal shahnaa joohon uur ymand sanaa zovj boldogui ym bhdaa malnuud heden jil ashigt maltmalaa zuuluu ashig er garsangui tavan tolgoi chin nuurs bj hnas zesiin bayjmal zuuguud bna oyutolgoi gargad bnuu today delhii der zes 10000$ alj bna neg shlanz 1 say $ ain mongolskii yazikuudaa
Зочин 2021-05-03 202.55.188.88
Exportiin teever hiideg jolooch nar undesnii ayulgui baidaltai hamaatai tul bugdiig ni hucheer vaktsinjuul
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЗГ улс орныхоо ажлыг томоор нь харж эрэмбээ зөв тогтоож ажиллаасай 2021-05-03 150.129.143.172
Жолооч нараа вакцинжуулаагүй юм уу. Нүүрсний жолооч, тариаланчдаа эхэлж вакцинжуулмаар юм.ЗГ улс орныхоо ажлыг томоор нь харж ач холбогдол, цаг хугацааны хүчин зүйлс, үүсч болох эрсдлийг нь харгалзан эрэмбийг нь зөв тогтоон ажиллах хэрэгтэй.Хаврын нэг л өдөр алдвал олон зуун тонн тариагаа алдана, нэг жолоочоос халдвар илэрвэл Хятадын тал хилээ хаана гэдгийг уул нь мэдмээрсэн.ЗГ-т зангараг дутаад байна. Гэхдээ яахав, залуучууд ажиллангаа сурна даа.Баруунд leaning by doing гэсэн ойлголт баыйдаг юм
Зочин 2021-05-03 83.20.240.102
Engeed budaa bolloo jonhuu hog tomor zamyn mongiig idvee hoo 3 saya hum hohirloo hiatad ireh zilees 2 dahin baga nuurs avna gez zarlav
Зочин 2021-05-03 107.127.53.24
Төмөр замын барилгын ажлыг таг гацаасан женко батлага хүүр нарийнтаж үхээсэй…хэдэн үеэрээ түмний х****л идээсэй
Цццц 2021-05-03 192.82.76.95
Хамгийн түрүүнд энэ хэдэн жолооч нараа вакцинжуулдгүүму Самарсайхан Оюунка 2оо.та нар нээрээ үнэн бүтэхгүүмаа.
Зочин 2021-05-03 202.126.88.71
Хотын тэнэгүүд хийлгэхгүй байвал хөдөө орон нутагруу хурдан явуул наад вөкцинаа.
Зочин 2021-05-03 192.82.89.145
Хамгийн түрүүнд бүх жолооч нараа вакцинд бүрэн хамруулж дуусгах байсан.. Бас л бодлогын алдаа!!!