Covid-19 цар тахал Монголын нийгмийн дархлааг шалгах шалгуур болжээ. Тэр тусмаа хөл хориотой энэ өдрүүдэд хүмүүс хэн болохоо, хүн чанараа харуулж байна. Нэг хэсгийнх нь увайгүй зан тодорч, нөгөө хэсэг нь хүний ёсыг дээдэлж, цар тахал нэг үгээр хэлбэл, хүн хоорондын харилцааны нэг шалгуур болсон гэхэд хилсдэхгүй. Цар тахал, хатуу хөл хорионы улмаас иргэд бэлэн мөнгөгүй болж гэр хорооллын хүнсний жижиг дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарсаар байгаа.
Тэгвэл тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд иргэн Ц.Маргад-Эрдэнэ алслагдмал дүүргийн айл, өрхүүдэд халуун боорцог хийн тараажээ.
Түүнийг хүмүүс “Гоонь эрчүүдийн хуушуур” хоолны газрын үүсгэн байгуулагч гэдгээр нь сайн мэднэ. 2020 оны зургадугаар сард хоёр үеэл ахтайгаа нээж байсан түүний хоолны газар өдгөө үндсэн салбараас гадна хоёр салбартай нийт 11-12 ажилтантай болжээ. Хэрэв сайхан цаг ирвэл ахиад нэмж хоёр салбартай болох зорилготой. Тэрбээр хүнд хэцүү энэ цаг үеийг хамтын хүчээр буюу эв нэгдэл, хүнлэг сэтгэлээр даван туулна гэдгийг онцлоод ийн ярив.
“Би өөрөө баяндаа биш ядуу амьдралыг туулсан учраас хүмүүст туслахыг хүссэн. Эхний ээлжид буюу тавдугаар сарын 1-нд ээжтэйгээ нийлж гэр хорооллын алслагдмал дүүргийн айл, өрхүүдэд боорог хайрж, шахмал түлш, 10.000 мянган төгрөгийн хамт тараасан.
Иргэд ганц өдөр ч болов даарч хөрөхгүй, гэдэс цатгалан хонох нь гээд баярлаж байсан. Тэдний баярлаж, талархсан царайг харах ээж бид хоёрт ч сайхан байсан.
Бүхэл өдөржингөө гэр хорооллоор боорцгоо тарааж явсны эцэст дүгнэхэд иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь илхэн байсан. Тиймээс дээрх үйл ажиллагааг аян болгож өргөжүүлэхийн тулд “Гоонь эрчүүдийн баавартай хуушуур” групп дээрээ нэг хүн 1000 төгрөг гэх санаачлагыг дэвшүүлсэн. Ингэхэд миний санаачлалыг маш олон залуус дэмжиж нэг өдрийн дотор 500 мянган төгрөг цугларсан. Үүнд би маш их баярласан. Манай групп 15.800 гишүүнтэй.
Ерөнхийдөө бид зөвхөн төр засгийг буруутгах бус өөрсдийнхөө боломжоор л амьдрал нь хүнд байгаа хүмүүст туслахыг хүссэн.
Ингээд тавдугаар сарын 2-нд цугласан 500 мянган төгрөгөөр гурил худалдаж аваад 500 килограмм боорцог хайрсан. Ойролцоогоор 30.000 ширхэг боорцог хайрахад манай хамаатан садны залуус мөн ирж туслалцсан. Шархад, Цагаандаваа хавиар буюу уул хэсэгт ядарсан айлууд их байдаг учраас 2-3 килограммаар нь уутлаад хоёр машиндаа боорцгоо хийгээд хөдөлсөн. Эрчүүд хүргэлтээр боорцгоо тараах хооронд эмэгтэйчүүд дараагийн ээлжийн тараах боорцгийг хайрсан. Бид ашиг харахаас илүү үйлчүүлэгч нартаа амттай , чанартай хоол идүүлчих юмсан гэсэн сэтгэлээр хоолоо хийдэг. Тиймээс манай “Гоонь эрчүүдийн хуушуур” хоолны газар транс тос бус цэвэр эрдэнэшишийн ургамлын тосоор буюу эрүүл тосоор хуушуур, боорцгоо хайрдаг. Хүн ажил хийх аргаа олчих л юм бол өөрийн гэсэн жижиг бизнес эрхлээд хөдөлмөрлөж болдог” гэлээ.
ХҮМҮҮСЭЭС ИРҮҮЛЭХ УРМЫН САЙХАН ҮГС ТҮҮНИЙГ ЦЭНЭГЛЭХ ХҮЧ БОЛДОГ
Ц.Маргад-Эрдэнэ өнөөдөр /2021.05.03/ дөрвөн найзтайгаа нийлж хөл хорионд үүрэг гүйцэтгэж буй 100 гаруй цагдаа нарыг бууз, салат өгөхөөр бэлтгэлээ аль хэдийн хангажээ. Улмаар тавдугаар сарын 4-нд автобусын жолооч, тавдугаар сарын 5-нд нийслэлийн түргэн тусламжийн төв болох 103-ын эмч, ажилтнуудыг хоолоор дайлах аж.
Тэрбээр “Хөл хорионы үед эмч, цагдаа, онцгойгийнхон иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллаж байна. Мэдээж тэд сонгосон мэргэжил, тангараг өргөсөн ажлаа хийж байгаа. Гэхдээ энэ нь тэдэнд талархлаа илэрхийлэхгүй байж болно гэсэн үг биш. Миний хувьд наймдугаар ангийн боловсролтой, дээд сургуульд суралцаагүй эр хүн. Гэхдээ би өнөөдөр амьдарч байгаа энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь хамгийн чухал. Ер нь хүн сайхан сэтгэлтэй байхад бүтэхгүй зүйл гэж үгүй” гэдгийг онцлов. Ц.Маргад-Эрдэнийн хувьд хамгийн гоё мэдрэмж нь урмын үг сонсох. Тиймдээ ч хүмүүсээс ирүүлдэг урмын сайхан үгс түүнийг цэнэглэх хүч болдог гэдгийг ярьж байв.
Зочин 2021-05-03 66.181.181.75
монголчуудын 80 хувь нь хүн чанаргүй. Бас 80 хувь нь ядуу
Зочин 2021-05-03 139.5.218.229
Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ажил үйлс нь өөдрөг байг ээ Буян нь дэлгэрэг
зочин 2021-05-03 124.44.184.129
Сайхан сэтгэлтэй хүмүүсийн буян нь дэлгэрэг, их баярлалаа.
Д.батцэрэнгээс 2021-05-03 202.179.25.186
Мундаг сайхан сэтгэл , өгөөмөр хүнлэг чанар ,жинхэнэ монгол хүн юмдаа.Бурхан ч талархаад баршгүй юм.
Зочин 2021-05-03 192.82.74.230
Сайхан сэтгэлтэй хүний үр хүүхэд л сайн сайхан явдаг билээ. Хүмүүсээ, хүнйи мууг л бүү үз!!!! Их гоё мэдээ уншлаа
Зочин 2021-05-03 192.82.93.13
b*** boortsog taraasan ni sain uil. Bi bi gedeg yumaa avaad hayachihval bur sain
Зочин 2021-05-03 192.82.75.80
Сайн санааны үзүүрт шар тос гэдэг юм.Эдгээр сайн санаат хүмүүстээ аз жаргал хүсье.Хэдэн тэрбумаар нь цуглуулчихаад бусад хүмүүсийн төлөө сохор зоос ч зарцуулах хүсэлгүй төрөөс төрсөн тэрбумтангууд бас олон байна.
Зочин 2021-05-03 202.9.46.55
ЧИПС битгий өгөөчээ. ходоодыг нь а**х гээд байхийн.
Зочин 2021-05-03 66.181.161.115
Сайхан сэтгэлтэй залуучуудад баяр хүргэе, буян нь дэлгэрэх болтугай. Сайн сайхан үйлсийг нийгэмд таниулсан News. Mn ий хамт олонд баярлалаа.
Цээгий 2021-05-03 192.82.77.41
Сайхан мэдээ байна.Буян нь дэлгэрч үйлс нь бүтэж байхыг ерөөе.
Зочин 2021-05-03 155.4.39.118
naadah chin buyn ene ter bish ee tulenhii boortsog ugchuud nuguuduul gedes garlaa gj bayrlaad gh shig denduu archaagui humuus yum manaihan zalhuu giin tuil belencjleh shaardahdaa garguud sunuj muhuj bna daa
ЗОЧИН 2021-05-03 64.119.24.60
НӨХЦӨЛ БАЙДАЛАА ЭХЛЭЭД ОЙЛГОЧИХ. БАС ХҮНИЙ ХИЙЖ БАЙГАА ЮМЫГ ТҮЛЭНХИЙ НТР ГЭЖ ХУДЛАА ДООШ ХИЙХ ХЭРЭГГҮЙ. ЧАМАЙ БОДВОЛ ХҮНД ТУСАЛЖ БАЙНА.
Зочин 2021-05-03 150.129.143.33
Чи ядаж боорцог яаж хийдгийг мэддэг бол ингэж хэлэхгүй байх. Сайн үйлс хийхийн тулд хүн цаг зав хөлс хүчээ гаргаж бодитой юм хийгээд эцэст нь туслая гэж бодсон тэр ядарсан хүмүүс нь баярласан бол сая тэр үйл бодитой болдог юм. Муу үйлийг хийхэд бол дэндүү хямдхан байдаг юм. Сайн сайхан юм хийж байгаа хүмүүсийг шүүмжлэхийн оронд муу юм хийж байгаа тэр хүмүүсээ л шүүмжил энгийн иргэд бол бүгд чадахаараа амьдрахын төлөө явж байгаа гэхдээ заавал төр засаг гэхгүйгээр бие биедээ тус дэм болж байгаа
100ийн Батаа 2021-05-03 178.176.73.56
Чиний хийгээгуй хийж байна..тулэнхий ч байсан яадаг юм
Бат 2021-05-03 202.9.46.226
Энэ залууд баяр хүргэе. Ариун явлал гэж үүнийг л хэлнэ.Үүнийг буян гэхгүй юм бол өөр юуг буян гэхийн бэ.Энэ залуугийн ажил үйлс дэлгэрэх болтугай.
Зочин 2021-05-03 124.158.86.120
Ойрд сонсогдоогүй сайхан явдал болжээ. Хэдэн төгрөг ч гэсэн хандивлах юмсан. Сайн үйлст нь нэмэр болох юмсан. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Иргэн 2021-05-03 202.126.89.171
Иргэд бид өөрсдөө арчаагүй нь дэндсэн. 300 мянга тараасны дараа дэлгүүрт кассан дээр зогсох иргэдийн дийлэнх нь тансагласан, зөвхөн өнөө маргааш идээд дуусах зүйлээр сагсаа дүүргэсэн нь элбэг байлаа. Хиам, ундаа, архи, пиво, чихэр чипс, бэлэн хоол г.м. Энэ бол бараг бүх дэлгүүрт ажиглагдах нийтлэг төрх байлаа. Мөнгө их багадаа биш хэрхэн юунд яаж зарцуулахдаа л байдаг юм. Амаа ангайн хэн нэгэн бэлэн мөнгө бэлэн хоол хүнс өгөхгүй л бол төр засаг болон бусдыг муулаад сууж байдаг хүмүүс болж.
Иргэн 2021-05-03 64.119.23.136
Улсын хөрөнгө иддэг 76 болон сайд нар ичдэггүй юм байхдаа. Жирийн гуанз ажиллуудаг залуу ийм сайхан сэтгэл гаргаж өлсөж, даарч байгаа хүмүүс тусалж байхад. Өчнөөн сая төгрөгөөр хүүхдээ сургуульд улсын хөрөнгөөр явуулдаг хүмүүс олны х****л идэж байгаа байхдаа.
зочин 2021-05-03 192.82.75.77
Өглөгийн эзэнд хур бууна даа. Хур чинь арвин байга
Зочин 2021-05-03 66.181.185.16
л*****н цагдаа нарт юу ч битгий өг угаасаа захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг л******д байгаа юмөө
зочин 2021-05-03 64.119.24.40
Дулаанхан сайхан мэдээ байна. Баярлалаа.
Ц.Маргад-Эрдэнэ түүний хамтрагчдад амжилт хүсье.
Сайн сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Сайн үйлс дэлгэртүгэй.
news.mn -хэнд бас баярлалаа сайхан мэдээлэл хүргэсэнд.
Зочин 2021-05-03 192.82.67.179
Яасан сайхан сэтгэлтэй юм бэ ?! Би ийм байж чадах юм бн ! гэж урам зориг төрлөө!!
hm 2021-05-03 66.181.187.76
Мундаг залуу байнаа. Тэнхлүүн явхад тэмээгээр тусалснаас тэвдэж явхад тэвнээр тусалах нь илүү гэдэг дээ. Буян нь дэлгэрч яваг.
зочин 2021-05-03 192.82.75.4
санаа зөв бол заяа зөв,баяраллаа
Зочин 2021-05-03 202.9.40.106
Сэтгэлгүй баячуудаас сэтгэлтэй сайн эр үнэхээр мундаг
Амьдрал баян 2021-05-03 192.82.89.145
Олон хүмүүс баяжиж байж амьдралаас таашаал авдаг гэж боддог боловч ихэнхдээ хөрөнгжих тусамаа олон асуудал үүсч бухимдал нь нэмэгддэг. Харин өөрийн боломжоороо бусдад тусалснаар тусламж авсан хүмүүсээсээ маш их таашаал авч хамт баярлаж, стресс нь тайлагддаг.
Зочин 2021-05-03 64.119.19.148
boortsgoor tsadlaa iu
Зочин 2021-05-03 64.119.16.88
Буян буцахдаа аадар мэт шаагдаг гэсэн. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Хурай хурай.
Zochin 2021-05-03 139.5.219.221
Mundag sanaachilgatai humuust bayar hurgej amjilt husie, bid baga ch gesen ym hiij ugie gevel gruupt ni
negdetsgee
Иргэн 2021-05-03 122.201.21.67
Үүнээс өөр сайн үйлсийн аян гэж хаана байна. Ум сайн амгалан болох болтугай. Заяа буян нь дэлгэрч явагээ. Би нэгдэнээ.
Иргэн 2021-05-03 202.9.46.236
Мундаг залуу баяр хүргэе. Гэхдээ Монгол хүн амны бэлэгээс ашдийн бэлэг гэдэг дандаа өлсөж байгаагүй байлгүй дээ? Ганц өдөр гэдэс цатгадан хоное гэсэн гэдэг арай юу бол. Монголд өлсгөлөн болчихсон гэдэг арай Сосорбарам гарчигандаа буруу хэлсэн байхаа.
Зочин 2021-05-03 192.82.89.145
Та бүх хүний амьдралыг мэдэж байгаа юу
иргэн 2021-05-03 202.21.113.146
сэтгэл байхад тус багадахгүй ээ баярлалаа