Гандан бууршгүй гоо үзэсгэлэнтнүүд

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Гандан бууршгүй гоо үзэсгэлэнтнүүд

Дөч гарсан жүжигчид бараг бүх нэр хүндтэй сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүр хуудсыг гоо үзэсгэлэнгээрээ чимж байна. Маргааш нээлтээ хийх “Eat Pray Love” киноны гол дүрд тоглосон хөөрхөн хүүхэн Julia Roberts “Elle” сэтгүүл дээр, ялдамхан Jennifer Aniston “Harper`s Bazaar”, экс Бонд эмэгтэй Halle Berry “Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр зургаа татуулаад байна. Ингэхэд яагаад Холливуудын энэ гандан бууршгүй эмэгтэйчүүд шинээр төрөн гарч байгаа залуу одуудад байр сууриа алдахгүй байгаа юм бол? Энэ талаар “Marie Claire” сэтгүүлийн редактор асан Lesley Jane Seymour “Тэд хүчтэй, авъяастай, бас жинхэнэ төрөлх гоо үзэсгэлэнтэй. Одоо 20, 30-аадтай байгаа оддоос хэн нь яг тэдэн шиг гялалзаж байгаа юм бэ. Тэдний хэнд нь жинхэнэ гоо үзэсгэлэн, гандан бууршгүй авъяас чадал байгаа юм бэ. Kim Kardashian, Lindsay Lohan уу эсвэл Britney Spears үү? Үнэхээр нэрлэхэд хэцүү. Тэд style icon гэж үү? Тэгж бодохгүй л байна. Ний нуугүй хэлэхэд бол тэдний сайн сайхан нь зөвхөн өнөөдөрт л байна шүү дээ. Харин маргааш гэхэд хаашаа ч юм алга болчихно” гэж хатуухан шүүмжлэл хэлсэн байна. Үнэхээр  Julia Roberts, Jennifer Aniston, Halle Berry нар гоо үзэсгэлэн, авъяас билгээ гайхуулсан хэвээр л байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж