Монголын баг тамирчдыг чухал тэмцээнүүд хүлээж байна | News.MN

Монголын баг тамирчдыг чухал тэмцээнүүд хүлээж байна

Токио 2020

Монголын баг тамирчдыг чухал тэмцээнүүд хүлээж байна

Монголын баг тамирчдыг чухал тэмцээнүүд хүлээж байна

Монголын баг тамирчдыг энэ тавдугаар сард чухал тэмцээнүүд хүлээж байна. Тухайлбал, чөлөөт бөх, таеквондо, 3х3 сагсан бөмбөгийн тамирчид олимпийн эрх олгох чухал тэмцээнд оролцоно. Монголын жүдогийн шигшээ баг тавдугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Казаны Гранд Сламд оролцоно гэж байсан боловч нэрээ татжээ.


Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг

Роки Балбао ч тэдэн шиг хөдөлмөрлөөгүй гэж Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийг "FIBA" буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо үнэлжээ. Одоогийн байдлаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд хоёулаа ангилал тус бүртээ дэлхийн топ-10 багт багтаж байна. Эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авч, Монгол Улс олимпод анх удаагаа багийн спортоор өрсөлдөх гэж буй. Тэгвэл эрэгтэй баг тавдугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Австри улсын Грац хотод зохион байгуулагдах олимпийн эрх олгох тэмцээнд оролцоно. Монголын эрэгтэй баг А хэсгийг тэргүүлж, Бразил, Польш, Турк, Чехийн шигшээ багуудтай нэг хэсэгт орсон.

Олимпийн наадамд найман улсын шигшээ баг оролцох бөгөөд одоогоор дөрвөн багийн нэрс тодроод байна. Тодруулбал, Япон, Хятад, Орос, Серби зэрэг дөрвөн улсын эрэгтэй багууд эрхээ аваад байгаа бол үлдсэн дөрвөн эрхийн төлөө 20 улс өрсөлдөж байна. Австрийн Грац хотод явагдах тэмцээнд тэргүүлсэн гурван баг шууд олимпод оролцох эрхээ авах бол үлдсэн багууд нь ирэх зургадугаар сарын 4-нөөс 6-ны хооронд Унгарын Дебрецен хотод олимпийн сүүлийн ганц эрхийн төлөө өрсөлдөнө.

Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг

Олон улсын тэмцээн уралдаанд оролцож, хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй Монголын насанд хүрэгчдийн шигшээ багийн I ээлжийн тамирчид өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр "Амжилтын төлөө хамтдаа" уриан дор хилийн чинадыг зорьсон.

Монголын боксын насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг тамирчид тавдугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд Чех улсын Усти-над-Лабем хотод зохион байгуулагдах 51 дэх удаагийн эрэгтэй, эмэгтэй "Гран -При" олон улсын тэмцээнд оролцоно. Үүний дараа тавдугаар сарын 9-нөөс 20-ны өдрүүдэд Герман улсад Герман-Кубын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдах Азийн аваргад оролцох аж.

Хуваарийн дагуу Энэтхэг улсад Азийн аварга зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас Дубай хотноо явагдах болсон юм.

 Багийн бүрэлдэхүүнд:

  • Ахлах дасгалжуулагч: Ж.Энхтөр
  • Эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга
  • Эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир

Эрэгтэй тамирчид:

  • Х.Энхмандах 52 кг
  • Х.Энх-Амар 56 кг
  • Э.Цэндбаатар 60кг (63кг)
  • Б.Чинзориг 64 кг
  • Б.Мишээлт 69 кг
  • О.Бямба-Эрдэнэ 75 кг

Эмэгтэй тамирчид:

  • Л.Алтанцэцэг 51 кг
  • О.Есүгэн 57 кг
  • М.Намуун 60 кг

Чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид

Токио-2020 олимпийн наадмын эрх олгох дэлхийн тэмцээн тавдугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдана. Энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн бөгөөд Монгол Улсаас таван тамирчин оролцохоор одоогоор бэлтгэл сургуулилтаа Казахстан улсад базааж байна.

Энэхүү тэмцээнд оролцох Монголын бүрэлдэхүүн:

  • Б. Баттулга – Шигшээ багийн ахлах дасгалжуулагч
  • А. Цэдэнсодном – МУГД, Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч
  • Ө. Ууганбаяр – Шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагч
  • Эрэгтэй 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр
  • Эрэгтэй 74 кг-ын жинд Б.Бямбадорж
  • Эрэгтэй 86 кг-ын жинд МУГТ П.Өнөрбат
  • Эрэгтэй 97 кг-ын жинд Ч.Алтангэрэл
  • Эмэгтэй 62 кг-ын жинд Х.Болортуяа

Дээрх таван жингээс бусад долоон жинд Монгол Улс олимпод оролцох эрхээ аваад байна.

Таеквондогийн шигшээ баг

Монголын олимпийн таеквондогийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид Токио-2020 олимпийн эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэлсэн. Тодруулбал, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор удирдуулсан шигшээ багийнхан өдгөө Киргизстан улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпийн эрх олгох тэмцээний 58 кг-ын жинд ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-ын жинд ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Токио-2020 олимпийн эрх олгох тэмцээн тавдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдана.

Харин Азийн АШТ-ий 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцох бөгөөд БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байгаа юм. Азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд Ливан улсын нийслэл Берут хотноо зохион байгуулагдана.

Атлетик-2020

Азийн хөлбөмбөгийн холбооны AFC Cup тэмцээний J хэсгийн тоглолтууд тавдугаар сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд Хонгконгт явагдана. Энэхүү тэмцээний хэсгийн шатанд анх удаа өрсөлдөх гэж буй Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аварга Атлетик 220 баг бэлтгэлээ базааж байсан боловч харамсалтай нь хөл хорионд орсон.

Атлетик 220 багийн тоглолтын хуваарь:

  • Тавдугаар сарын 14-ний өдөр – Атлетик 220 vs Тайванийн Тайнан Сити баг
  • Тавдугаар сарын 17-ны өдөр – Атлетик 220 vs Хонгконгийн Истерн Лонг Лайонс баг
  • Тавдугаар сарын 20-ны өдөр – Атлетик 220 vs Хонгконгийн Лиман баг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-03 122.201.31.191

Чөлөөтийнхөн бол бараг явдлын нэмэр биз дээ, холбоо нь хэрүүлээс өөрийг мэдэхгүй, ямар ч ажиллгагаагүй, чадваргүй, сая яваад өвчний үүр болоод дуусаа биз дээ, одоо юу нь дээрдэв гэж бахь байдгаараа л байгаа ш дээ, муугаа мэдэхгүй байж бас олимп энэ тэр гэж сэмбэгнэхээ больсон нь дээр байхаа, манай чөлөөтийнхөнөөр л олимп дутав гэж

Avatar

Зочин 2021-05-03 192.82.93.13

uvchin chirj irehee boliod temtseenuudee tevchine uu bayarlalaa

Avatar

Зочин 2021-05-03 202.126.90.109

Чөлөөтийн эрх ээ нэмээрэй,Бэхбаяраа чи чадна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж