Хөл хорионы үед иргэд, компанийн зээлийн хүүг тэглэх ёстой | News.MN

Хөл хорионы үед иргэд, компанийн зээлийн хүүг тэглэх ёстой

Хөл хорионы үед иргэд, компанийн зээлийн хүүг тэглэх ёстой

Хөл хорионы үед иргэд, компанийн зээлийн хүүг тэглэх ёстой

Монголбанкнаас хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн иргэдийн зээлийн эргэн төлөх хугацааг 2021 оны долдугаар сар дуустал сунгасан. Хэрэглээний зээлд  машин, цалин, тэтгэвэр, төрөл бүрийн лизингийн зээл багтаж байгаа бөгөөд нийт зээлийн 25 хувийг эзэлдэг байна. Ингэхдээ ипотекийн зээлийн хүү, үндсэн төлбөр хоёрыг зэрэг хойшлуулсан. Энэ зээл дээр төлөөгүй хугацааны хүү тооцохгүй гэсэн үг.  Харин хэрэглээний зээл дээр үндсэн төлбөрөө хойшлуулаад хүүг хойшлуулж болно, гэхдээ тухайн хугацаандаа хуримтлагдсан хүүг нэмж төлнө.

Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан дээрх хугацаанд хүү нь хуримтлагдаж байгаа.  Өнөөдөр сардаа 150 мянган төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг хүн зээлээ долоон сар хойшлуулсны дараа хүүдээ 1 сая төгрөг төлөх болно. Энэ нь дахиад иргэн,  аж ахуйн нэгжүүдэд хүндрэл болох учраас хуримтлагдаж байгаа хүүгийн зохицуулалтыг шийдэх хэрэгтэйг тэд хүсч байна. Хатуу хөл хорио тогтоож, бизнес, үйл ажиллагааг хүчээр зогсоосон  хугацаанд зээлийг хүүг зогсоох талаар тодорхой шийдвэр гаргаж хариулт өгөх хэрэгтэй. Уг асуудлыг оны өмнө УИХ-ын зарим гишүүн хөндөж, ​банкны хадгаламж болон зээлийн хүүг гурван сар тэглэх санал, санаачилга тухайн үед гарч байв. Энэ хүрээнд Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй байхаар тусгасан.

Оны өмнө Төв банкны зүгээс өнөөдрийн гарсан зээлүүдийг хүүг бууруулах асуудлаар Монголын банкуудын холбоотой санал солилцсон байдаг. Банкууд тодорхой хэмжээнд эрсдэлээ дагаад ойролцоор 1.7 пунктээр бууруулах боломжтой гэсэн хариу өгсөн талаар чуулганы хуралдааны үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хэлж байсан.

Тиймээс одоо л уг шийдвэрийг амьдрал дээр хэрэгжүүлж  ачааны хүндээс үүрэлцэхгүй бол ирэх долдугаар сараас эхлэн зээл төлөлт болон хүүгийн дарамтад орно. Цар тахлын үед зээлийн хүүг тэглэх эсвэл тодорхой хувиар бууруулах боломжтой эсэхийг Сангийн яам болон Монголбанкнаас тодруулах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзсан юм.

Харин Монголын Банкны Холбооноос тодруулахад, “Одоогийн байдлаар олон улсад ийм жишиг алга байна. Арилжааны банкууд бол бизнесийн байгууллага. Бусад иргэд, аж ахйж нэгжүүдийн адил Covid-19-ийн нөлөөнд өртсөн. Банкны эх үүсвэрийн 90 хувь нь харилцагчийн мөнгө байдаг учраас банк өөрөө эрсдэл, үүрэг хүлээдэг. Харин олон улсын жишгийн дагуу Covid-19-ийн нөхцөлд зээлийн болон хүүний хугацааг хойшлуулах арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ болох ипотекийн зээлийн хүүг хойшлуулж, цар тахлын үед төлөхгүй байгаа” гэсэн хариултыг өглөө.

Зээлийн хүүг  тэглэх боломжтой эсэх талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодруулахад, “Цар тахлын нөлөө, зээлийн хүүг бууруулах бодлогын нөлөөгөөр энэ хугацаанд банкны салбарын хадгаламж, зээлийн хүү буурсаар байгаа. Харин цар тахлын өмнө болон тухайн хугацаанд зээл авсан иргэд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж төлбөрийн чадвар муудсантай холбоотой санхүүгийн хүндрэл нь өөр асуудал юм. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь хувь хүн болон хуулийн этгээдүүдэд нэлээд дэмжлэг болж байгаа болов уу. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой хоёр ялгаатай байдал бий. Ипотекийн зээлийн хувьд зээлийн хүү, хугацааг хойшлуулж, хойшлуулсан хугацаагаар зээлийн ерөнхий хугацаа нэмэгдэж байгаа бол арилжааны зээлийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж хугацаа дуусахад хойшлуулсан хугацааны хүүг зээлийн эргэн төлөлтийн шинэ хуваарьт оруулж тооцож байгаа.

Энэ хугацааны зээлийн хүүг бууруулах, төлөхгүй байх боломж шулуухан хэлэхэд байхгүй. Шалтгаан нь зээлдүүлэгч болох банк нь нөгөө талд яг зээл олгож байх үеийн нөхцөлөөр харилцагчид төлөх хадгаламж, бусад эх үүсвэрийн зардал тодорхой гэрээний дагуу банкны байгууллагаас гарч байгаа. Үүнийг зогсоох боломжгүй тул харилцагчийн зээлийн хүүг бууруулах, зогсоох боломж байхгүй. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан энэ хугацаанд банкны салбар энэ дарамтыг давахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Одоо бидний зүгээс энэ тал дээр хийх хамгийн сайн дэмжлэг нь вакцинжуулалтыг түргэсгэж эдийн засгийн хэвийн амьдралд хурдан шилжиж иргэн, ААН-н санхүүгийн чадавхийг сайжруулах явдал” гэлээ.

Хатуу хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон энэ үед түр хугацаанд зээлийг хүүг зогсоох эсвэл бууруулах тал дээр төр зайлшгүй анхаарахгүй бол иргэд, компаниудад том дарамт болж байна.

Нөгөөтэйгүүр энэ үед банкууд зөвхөн ашиг хонжооноос гадна ард иргэд, аж ахуйн нэгж, эдийн засгаа  бодох,  цаг ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-03 103.229.121.128

Ийм юм бичиж байдаг тэнэг мулгуу сэтгүүүлчийн бичсэн зүйлийг нэгч хүн битгий унш

Avatar

aagii 2021-05-03 202.21.110.234

Er bol zowhon kampani gehgvie niit ard ergdiihe zeeliig bvgediig ni bish yumaa gehed yadaj zeeliig ni 50/ iig ni teglej neg udaa bolomj yagaad ogch bolohgvie gej ard tvmen chine zeelees zeeliin hoorond yawsaar bvr tuildaj bna shdee
ene hezvv ved ene l sain duslamj dem bolnoo doo

Avatar

Зочин 2021-05-03 66.181.179.227

Зээлийн хүү тэглэгдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-03 202.131.230.218

зээлийн хүүг тэглэх ёстай шүү дээ хойшлуулна гэдэг болно төлнө л гэсэн үг арилжааны банкууд эрсдэлд орно гэж байхгүй хүнд үед дэндүү дарамттай юмаа

Avatar

Зочин 2021-05-03 202.131.230.218

ХААН банк зээл зээлийн хүүгээ авсаар л байна зээл хойшлууллаа гээд ялгаагүйл төлж байна банкууд нээрээ үнэн шунал юмаа зуд болход боохой таргалдагтайл адил байна

Avatar

Зочин 2021-05-03 66.181.161.64

Зээл авдаггүй мань мэтийн иргэдээ бодсон уу..
Зээлийн хүүг ихэд нь их багад нь бага маягаар бууруулахаас биш ниитэд нь компаничлан тэглэнэ гэдэг чинь банкнуудаа хэцүү байдалд оруулна гэсэн үг бишүү… Ойлгоход бэрх санал байна даа…

Avatar

Зочин 2021-05-03 66.181.187.21

Хадгаламжийн хүүгээ тэглэхэд л болно шүү дээ. Банканд харин ч ашигтай.

Avatar

Zochin 2021-05-03 66.181.179.186

Arig bank dampuursa ymuu heleech. Dampuural zarlsan bol zeel ene teriig yahaa hel

Avatar

Зочин 2021-05-03 202.55.188.84

Jenko-giin zeeltei zeelguigeer ni yalgadag shig yum boloh ni. Tegvel zeelgui humuus yah bolj baina? Zeeltei humuus yamar ch uyed tuluh chadvartai geed zeel avaa bizdee, tiimees tuluh l yostoi. Zeeliin shalguur hangaagui uchraas zeel avch chadaagui olon humuus baina, tedniig yalgaj bolohgui shuu. Ugvul adilhan bugded ni uguh yostoi!!!

Avatar

Зочин 2021-05-03 103.57.95.22

Zeelgui humuus yahavdee sain l bizdee urgui bna gdg estoi teneg uher mongolchuud yumdaa iim bolood elgiin manj hujaad 200 jil darluulsan bhdaa

Avatar

Зочин 2021-05-03 64.119.22.116

Mash zuv asuudal bna unuudur tahal uvchnuus bolj mongoliin ihenhi biznes aan zogsoj haalgaa barisan bna ene hugatsaan dahi zogsolt hiisen erdsel aldagdaliig hen huleeh ym bankuud zuvhun uursdiiguu bodoj blhgui er ni bol baga zeelt irged aan zeeliig 0 bolgoh estoi tur hajuu talaas ni bankuudiig zohitsuulj zahiramj gargah uuregt ene olon horio shiidverees chin bolj sanhuugiin mash tom ersdel uuscheed bna ergej hul deeree zogsoh hund bolson bankuudiin zeeliig 1 udaa 0 bolgo gj shaardaj bna

Avatar

Зочин 2021-05-03 66.181.179.224

Зээл даатгал тэглэх ээлжит луйвар, төлдөг нь бас эх орон хохироно доо,

Avatar

ЗОЧИН 2021-05-03 64.119.24.60

БАНК МӨНГӨ ТАРЬЖ УРГУУЛДАГГҮЙ. ХЭН НЭГНИЙ МӨНГИЙГ ӨӨР ХЭН НЭГЭНД ЗЭЭЛЖ АШИГ ОЛДОГ. СҮҮЛИЙН ҮЕИЙН СУДАЛГААГААР ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ ЭРС НЭМЭГДСЭН. ХЭРВЭЭ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТЭГЛЭВЭЛ ЦААНА НЬ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧ ХОХИРНО. ХЭРВЭЭ ТӨР ЭНЭ МӨНГИЙГ ТӨЛНӨ ГЭВЭЛ БАС Л ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛӨХ ШААРДЛАГА ҮҮСНЭ. ИЙМ ҮЕД ЗЭЭЛ АВСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХОХИРХОНО ТОДОРХОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2021-05-03 66.181.161.20

zov тэгэл

Avatar

Зочин 2021-05-03 202.21.100.210

Хөл хорионы үед хугацаа дууссан олон мянган хадгаламж эзэмшигчийн хүү зогсдог тул зээлийг 28 хоногийн хугацаанд тодорхой хувиар тэглэж болохгүй биш шүү. Жишээ нь 4-р сарын 20 хугацаа дуусан хадгаламжийн хүү 5-р сарын 10 магагдгүй хугацааг шийдтэл зогссон байгаа гэж ойлгож болно. Хугацаагүй хадгаламжинд хүү тооцохгүй болсон

Avatar

Иргэн 2021-05-03 192.82.76.247

Банкныхан мэргэжлийн шуналын өвчтэй. Уг нь уян хатан бодлого баримталбал зүгээр.

Avatar

ЗОЧИН 2021-05-03 64.119.24.60

БАНК МӨНГӨ ТАРИАД УРГУУЛААД БАЙДАГ ГЭЖ БОДОО ЮУ. ЭНД ЧИНИЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭНЭЭС ТОМ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЯРИГДАЖ БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2021-05-03 64.119.24.60

ЯАГААД ШУНАЛ ГЭЖ. ТАЙЛБАРЛААЧ. БАНКИНД МӨНГӨ ЗҮГЭЭР УРГААД БАЙЖ БАЙДАГГҮЙ. ТЭР МӨНГӨ ЧИНЬ БАНКНЫ Ч МӨНГӨ БИШ.

Avatar

Зочин 2021-05-03 64.119.22.116

64.119.24.60 chi banknii ajiltan ym shig bna chi bitgii h*** unuudur gants mungu tarij urguulj bgaa gazar bank bolj bgaa bizdee unet metal avna bond gargaj bna turuus garch bgaa mungun ursgaliig hiij bna yu gh gd bgaa luivarchin hulgaich ve chi teneg hun gj bodoj bnuu ene zeel olgoson munguud chin bugd turuus garsan ternees ter irgediin hadgaljnaas chin garaagui muu erguu mal mini tahal uvchnii ued zeel huug 1 udaad 0 bolgoh estoi novshoo

Avatar

ЗОЧИН 2021-05-03 64.119.24.60

ЧАВААСДАА ЧАМ ШИГ ЭРГҮҮТЭЙ ЮУ ЯРИХ ВЭ.

Avatar

Зочин 2021-05-03 202.126.94.99

Тэглэх естой. Иргэд сайн дураар хоригдоогуй, тер муу ажиллаж евчин тарааснаас болсон.

Avatar

Зочин 2021-05-03 66.181.160.38

hadgalamjiiin huund ogoh mongo baihgui baihad yun gereenii daguu be mongo oloh osgoh tiim amarhanuu luivar hulgaigaar oldog baihaldaa i ene nogoo choloot zah zeeluu te iimel luivariin niigem bolood baigaamdaa hun chanar uneguidej mongonii booliin niigem

Avatar

Ц. Эрдэнэбат 2021-05-03 202.9.47.56

ЗЭЭЛТЭЙ ИРГЭД, ААН-ҮҮДИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЛЭЭ! ГЭХЭД ЗЭЭЛГҮЙ ӨДРИЙНХӨА ХООЛЫГ АРАЙ ГЭЖ ЗАЛГУУЛЖ БУЙ ИРГЭД БАС ХОХИРООД ҮЛДЭХ ҮҮ? АРАЙ ШУДАРГА БУС БАЙНА АА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж