Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2021.05.03/ тохиож буй. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2019 онд дэлхийн 180 улсаас 73 дугаар байранд жагсч, өмнөх жилийнхээс гурван байраар ухарч байсан бол энэ жил таван байраар урагшилж, 68-д жагссан нь багагүй ахиц, дэвшил гэж хэлж болно.
Хил хязгааргүй сурвалжлагчид /RSF/ байгууллагаас 2021 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улсын 2019 оноос таван байраар урагшилж, 68-д жагссан байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Дэлуар “Сэтгүүл зүй бол хуурамч мэдээллийн эсрэг шилдэг вакцин юм” хэмээн тодотгожээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индекс нь тус байгууллагын үнэлгээнд хамрагдсан 180 орны 73 хувьд хуурамч мэдээллийн эсрэг гол вакцин болох сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн болоод хэсэгчлэн хааж боомилсныг харуулсныг онцлон дурджээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Мэдээлэл болоод мэдээлэл, харилцаа холбооны бусад контент, тухайлбал, хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэг, зугаа цэнгэл, өгөгдөл зэрэг контентын хоорондын ялгааг онцлон тэмдэглэсэн.
Ингэх нь нийтийн ашиг сонирхлын төлөөх үнэн бодит, баталгаат мэдээ боловсруулахад сэтгүүл зүйн гүйцэтгэх онцгой үүргийг тодотгох, мэдээллийг нийтийн сайн сайхны төлөө байх боломжоор хангаж буй экосистемээс энэ бүхэн хэрхэн хамааралтай гэдэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Дэлхий даяар covid-19 цар тахал гарсантай холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөөнд халдах, мэдээллийг нэг урсгалаар хянах, дарангуйллын шинжтэй хууль тогтоомж гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг зөрчсөн, цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжлүүлэхгүй байх гээд олон ухралтууд Ази, Номхон далайн орнуудад тулгарчээ. Тиймээс ч RSF-ээс 2021 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг Ази, Номхон далайг цагтан хяналт /цензур/, хуурамч мэдээллийн дайрлага нөмөрсөн гэж товч, тодорхой дүгнэжээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргадаг дэлхийн үзүүлэлтээр дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөөний түвшин 2021 онд 2020 оныхоос дөнгөж 0.3 хувиар буурсан байна. Гэвч өнгөрсөн жилийн харьцангүй тогтвортой байдал нь 2013 онд уг үнэлгээг хэрэглэж эхэлснээс хойш дээрх үзүүлэлт 12 хувиар доройтсон гэдгийг анхаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг онцгойлон анхаарах ёстойг ч сануулжээ.
Хэвлэлийн эрх чөлөөгөөр өнгөрсөн жилээс таван байраар урагшилсан нь чамлахааргүй амжилт боловч цар тахал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг "хорионд" оруулсан.
Монгол Улсын хувьд цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжийн хязгаарлалтад орох, асуудлыг газар дээрээс нь сурвалжлах, нийтлэхэд хүндрэл учирсан. Ялангуяа Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон үед хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд маш бага орон тоогоор ажиллаж, уншигчдад бүрэн мэдээлэл хүргэхэд хүндрэлтэй байлаа.
Цар тахлын үед хэвлэлүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад гар бие оролцож, өөр өөрсдийн боломж, цаг хугацаандаа мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд цар тахлын үед олон нийтэд мэдээлэл хүргэхэд тэргүүн эгнээнд хүчин зүтгэж байна. Хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй нь олон нийтийг бодит мэдээллээр хангах, эрүүл мэндийн зохистой арга хэмжээний талаар таниулан сурталчлах, хуурамч мэдээллийг сааруулах, асуудал дэвшүүлэх, төр засгаас хариуцлага нэхэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргээ ч Монголын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд гүйцэтгэсээр ирсэн.
Гэвч Засгийн газраас цар тахлыг далимдуулан хуулинд хязгаарлалт хийж, нэг сувгаар мэдээлэл түгээх, сэтгүүлчдийн мэдээлэл авах эх сурвалжуудыг хязгаарлах, цар тахлын үеийн хууль зөрчвөл хариуцлага тооцох зэрэг хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд хийсэн.
Тухайлбал, УОК-ын дэргэд Эрсдэлийн хороо байгуулж, зөвхөн энэ хороогоор дамжуулан хэвлэл мэдээллийн байгуулагад мэдээлэл дамжуулах, түгээхийг санаархсан тохиолдол ч гарсан. Төрийн ордонд сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байх, цар тахлын үед ташаа мэдээлэл тараахгүй байхыг шаардах зэрэг үйлдлүүд ч Засгийн газар, УОК-ын зүгээр гаргасан. Товчхондоо царт тахлын үеийн хөл хорионд Монголын хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ч хөл хамт хоригдсон. Цаашид хатуу хөл хорио тогтоохгүй, халдварын тоо буурч, вакцинжуулалт идэвхтэй үргэлжилбэл "хоригдсон" хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах ард түмний эрх сэргэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Нөгөө талд иргэн бүр мэдээлэгч болсон, сошиал өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг болсон энэ цагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид сошиалаас ялгарахын тулд баримттай мэдээлж, хариуцлагатай байж, редакцийн бүтцээ сайжруулахад анхаарах шаардлагатайг цар тахал тод санууллаа. Тиймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү чамбайрч, сошиалзүй биш сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд хариуцлагатай, мэргэжлийн байж ялаграх цаг болжээ. Үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, дуу нэгтэй байж, хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө, хэвлэлийн эрх чөлөөнийхөө төлөө сэтгүүл бүр, хэвлэлийн мэдээллийн байгууллага бүр хичээх цаг болжээ.
Цар тахалтай хүндхэн цаг үеийг бид туулж байна. Цаашид хэдэн цар тахал ирэхийг, тааварлашгүй олон хүнд нөхцөл биднийг хүлээж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ цагаас эхлэн 108 жилийн түүхтэй, сэтгүүл зүйн салбараа, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалж, урагшлая.
Зочин 2021-05-03 66.181.161.113
Очиж очиж news.mn ийм юм ярихгүй ээ. Хамгийн хогийн сайт шүү. Олон ч гэмгүй хүүхэд эмэгтэйчүүд хэлмэгдүүлсэн дээ. Өөрийн толгойгоор хариуцах цаг ирнэ ээ.
Нээлттэй засаглал ТББ 2021-05-03 134.101.62.210
Шинэ үндсэн хууль
Нэгдүгээр зүйл.
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана.
3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн
чогсом 2021-05-03 124.158.81.27
Ганц өгүүлбэр зөв бичиж чадахгүй юун олон "зэтгүүлчид" гарч ирэвээ хэн тэднийг ямар мөнгөөр хооллодог болж байнаа.Тэдний уралдан, уралцан байж олж аваад түгээдэг мэдээлэл гэдэг хүн алсан,хонгилд үхсэн,хүүхэн хүчиндсэн,хүүхэд алга болсон,хөрөнгө идсэн,хулгай хийсэн гээд л дандаа хар мэдээ байдаг.Түүнийгээ тараахад эрх чөлөө дутаад байна гэнээ.Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүй.Сэтгүүлч гэж үнэхээр бие даасан мэргэжил бий юу.Хамгийн муу сурлагатай нь цагдаа болдог байсан бол нэг өрсөлдөгч гар
ssss 2021-05-03 103.229.120.16
zailaa olon setguurchid hereggui niigmiig taltsuulsan har massin medeelel hereggui ain
Зочин 2021-05-03 192.82.93.13
bugd hulsnii bicheechid baij
Зочин 2021-05-03 139.5.218.243
Зарим сэтгүүлчдэд ёс зүй, жудаг алга байна. Ахмад сэтгүүлчдээсээ их суралцах шаардлагатай байна. Алив мэдээлэлд ул суурьтай хандаж байх шаардлагатай болжээ
Өвгөн 2021-05-03 64.119.27.50
Манайд хэвлэн нийтлэх эрх чөлөө басч гэж уначхаагй харина эрх зүйн орчин нь дамчуурчин учир
мянгантаа бичиж орилоод нэмэргүй нэг намын колончлолд орсон улс шүү дээ. Харина түүний оронд
эсэргээрээ бүр нэг намаа хүлээн көвшөөрөөд түүнтэйгээ тэмцэж байвал харанхуй нийгэмд арай
дээр байжч дээр байжч мэднэ. Гэхдээ мөнч олон хүмүүсээ шоронд явуулж байж ухааран байхлаа.
Зочин 2021-05-03 66.181.176.121
Монголчууд шиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, хэн дуртайгаа дайрч давшилж, доромжилдог, болсон үйл явдлыг мушгиж гуйвуулдаг, гүжирдэж гүтгэн бусдын нэр төрийг нь гутааж харлуулдаг,хуурамч мэдээлэл тараадаг,бие биенээ үзэн ядах үзлийн гол з****г болгодог орон цөөн б**х аа. Хэвлэлийн эрх чөлөөний хувьд манайх барууны орнуудаас ч илүү. Баруунд хэн нэгний нэр төрд энгэж халдвал маш хүнд хариуцлага шийтгал хүлээнэ. Негр хүнийг негр гэж хэлэхэд л ихээхэн торгуул ногдуулдаг.Манайх дарангуйлалгүй.
Зочин 2021-05-03 192.82.77.119
Бүгд эрх баригчидтай Оюу толгойтой Сү Батболдтой хаалтын гэрээтэй улс яахаараа хэлэлийн эрх чөлөө ахидаг юм. Ойлрохгүй байна
Зочин 2021-05-03 66.181.176.121
Дүр эсгэсэн ардчилагчид хэнийг ч юу ч гэж гүтгэгж гүжирдэж чадна. Тэд буяныг нүгэл,нүгэлийг буян болгож хувиргасан, цагаандаа гарсан харгис хүмүүс.
Зочин 2021-05-03 66.181.185.16
Яаг үнэндээ монголыг ардчлал бол дүр үзүүлсэн хуурамч ардчлал шүүдээ
Монголд МАН гэсэн ганц намын цагдаажсан дэглэм л ноёрхож үнэг хэрэг дээрээ цагдаагийн өндөр албан тушаалтнуудын дарамт шантаажин дор төрийн бүх алба ажиллаж байгаа нь үнэн шүү
Сэтгүүлч 2021-05-03 202.126.90.65
ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААДАГ ХӨЛСНИЙ СЭТГҮҮПЧ НАРЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙХГҮЙ БОЛ ШАНТААЖЛАЖ МӨНГӨ НЭХЭХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА.
за би бна 2021-05-03 202.179.27.0
Энэ жил урагшилсан нь ахиц биш ээ. Сэтгүүлч ээ мэдэмхийрэхээ боль. ганц ч болтугай гадаад эх сурвалж гүйцэт унш. Манай өмнө эрэмбэлэгдсэн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал муудсан тул ухарч, тэр хэрээр манайх урагшилсан. Манайхны сайнд биш. Ингэж өнгөц дүгнэж том том баахаа боль.
ням. 2021-05-03 103.26.193.72
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг тэр чигээрээ хүний оюун нөлөөлөх чухал, тэр ялангуяа Үнэн мэдээллийг яаж хуурамчаас хамгаалах энэ чухал мэдээлэл гэдэг заавал эх сурвалжтай байх хэрэгтэй
иргэн 2021-05-03 202.179.24.73
Хэвлэлийн Эрх чөлөө ч гэх шиг Хэвлэлийнхэн Сэтгүүлчид Та нар өөрөө өөрсөдийнхөө Хэвлэн нийтлэх Эрх чөлөөгөө МАН-тай хаалтын Гэрээ гэж зүйлээр Амаа үдүүлж Эрхээ боомлуулчихаад байгаа шүү дээ, Сэтгүүлчид Та нар Өөрсад өө л Буруутай,
Зочин 2021-05-03 122.201.21.195
Buzar MAN-iin esreg ard tumen temtseh heregtei. North Korea 🇰🇵 bolloo shuu udahgui
Иргэн 2021-05-03 192.82.76.247
Манжийн дарлалд 200 гаруй жил ,МАН- ын дарлалд 100 жил болж байна даа. Иргэн хүн эрх чөлөө эдлэх цаг болоогүй юм байлгүй.
ТҮГЖИЛ 2021-05-03 64.119.21.55
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъяа гэвэл МАН-ын дарангуйлалаас салах хэрэгтэй. ЮУНЫ ӨМНӨ ЭНЭ СОНГУУЛИАР ТҮГЖИЛ ХҮРЭЛСҮХИЙГ УНАГАХ ХЭРЭГТЭЙ ЮМ.
🇲🇳 2021-05-03 202.21.108.52
Түгжил ээ! Чи нөхрөө хутгалж хаядаг гар бна даа! 🖕
иргэн 2021-05-03 124.158.97.104
Их хурал нь бэлгийн гажигтай гишүүнээ хамгаалж ёс зүйн хороогоор авч хэлэлцэх шаардлаггүй гэж үзэж байхад юуны сэтгүүлчидийн ёс зүй ярина вэ ????? !!!!!!!!! ийм засаг төрд ийм сэтгүүлчид таарах юм биш үү занданшатар аа !!!!!!!