Д.Амарбаясгалан: Ард түмний итгэл даах хүнийг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.02-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Ард түмний итгэл даах хүнийг нэр дэвшүүллээ

Д.Амарбаясгалан: Ард түмний итгэл даах хүнийг нэр дэвшүүллээ

МАН Бага хурлын  X хуралдаанаа  цахимаар хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулан, үндэсний аудитын газарт нийцлийн аудит хийлгэхээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна.Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд нэр дэвших болзол, шаардлага хангасан таван хүний нэрийг  Удирдах зөвлөлөөс гаргаж, намын анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлэн санал авчээ. МАН-ын дарга,  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар   нарын нэрийг намын бүх шатны байгууллагад хүргүүлэн, санал авахад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг олонхи нь дэмжсэн байна.

Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж,   намын бүх шатны байгууллага болон социологийн судалгаа, намын нийт гишүүдийн гаргасан судалгаанд үндэслэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийг  санал нэгтэйгээр Ерөнхийлөгчид  нэр дэвшүүлж, Бага хурлын Х хуралдаанд оруулжээ. Ингэснээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхийг Бага хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнийг хэллээ.  Энэ үеэр тэрбээр   “МАН-ын дарга У.Хүрэлсүх нь  төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг  чангатгах, хараат бус шударга шүүх, прокурорын тогтолцоог төлөвшүүлэх чиглэлд олон санал санаачилга гаргаж, манлайлан ажиллаж буй улс төрч юм. Нийгмийн шаардлагын хүрээн дэх нэг зарчим бол  байгалийн баялгийг тэгш бөгөөд  шударга хуваарилах явдал. У.Хүрэлсүх нь  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа алдагдсан орд  газрууд, байгалийн баялгийг төрийн  төдийгүй нийт ард түмний мэдэлд авчрах томоохон ажлуудыг хийж эхлүүлсэн. Үүний дотор Оюутолгойн гэрээг засаж сайжруулах зорилготойгоор Дубайн  гэрээг цуцлах,  Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Эрдэнэтийн 49 хувийг Монголын төрийн, ард  түмний мэдэлд авчрах томоохон шийдвэрийг  зоригтойгоор гаргасан бөгөөд үр шимийг нь Монголын ард түмэн хүртэж эхлээд байна. Тухайлбал, коронавирусийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед ард иргэдийн орлого багасч буй нөхцөл байдлыг харгалзсаны  үндсэн дээр хүүхдийн мөнгийг 100  мянгад  хүргэх шийдвэрийг Ерөнхий сайд байхдаа гаргасан. Мөн  “Эрдэнэт” үйлдвэрийн олж буй ашгаас нийт  айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын тог цахилгаан, дулааны  төлбөрийг долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл тэглэсэн шийдвэр нь Монголын ард түмэн нэн хүнд цаг үеийг эрсдэл багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. У.Хүрэлсүх нь Монгол  Улсын 30, 31  дэх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2016 оныг хүртэл улсын эдийн засагт учирсан уналт, саад бэрхшээлийг эхний ээлжид тогтворжуулах, цаашлаад богино хугацаанд огцом өсөлтийг бий болгох зорилт тавин ажилласан нь өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгсөн юм. Энэ хүрээнд Нефтийн үйлдэр, Цэвэрлэх байгууламж, төмөр замын бүтээн байгуулалт, автозамын шинэчлэлийн бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлуудыг амжилттай эхлүүлж,  амжилттай үргэлжлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны  тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн зэрэг өнөөгийн Монголын нийгэмд ард түмнээ талцуулж хуваадаг бус эв эеийг эрхэмлэн, зөвшилцөл ойлголцлыг чухалчилдаг албан тушаал юм. Тийм ч учраас МАН төрийн өндөрлөгүүд нь нэг зүгт харан эв эетэй байж, богино хугацаанд Монгол Улсад хөгжил  дэвшил бий болгож, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах чиглэлд хамтран ажиллах  зорилго тавин энэ удаагийн Ерөнийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь хяналт тавих бус эв нэгдлийг эрхэмлэгч, эв эеийг хичээгч, хагарч бутарсан улс төрийн намууд, ард  иргэд, тодорхой түвшний хүмүүсийг  зөвшилцүүлэх, эвлэрүүлэх томоохон үүргийг хүлээдгээрээ  илүү онцлог юм. Тийм учраас МАН Монголын нийт ард түмний итгэл, сэтгэлийг авч сонгогдох чадвартай итгэл дааж ажиллах,  бусад төрийн институцтэй хамтран богино хугацаанд  улс эх оронд хөгжил дэвшил авчирч чадах хүнийг нэр дэвшүүлсэн гэдгийг та бүхэндээ хэлье” гэлээ.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж