Нэн ховор, өндөр өртөг бүхий газрын ховор элементийг орлох материалыг гарган авч, шинжлэх ухаанд сүүлийн 30 гаруй жилд гараагүй томоохон амжилт авчраад буй монгол эрдэмтэн, профессор Д.Одхүүтэй цахимаар холбогдож ярилцлаа. Тэрбээр БНСУ-д докторын зэргээ хамгаалж, АНУ-д ажиллаж байгаад одоо урилгаар Инчоны Үндэсний их сургуулийн профессороор ажиллаж байгаа юм.
-Ярилцлагаа таны сүүлд хийсэн судалгааны ажлаас эхэлье. БНСУ-ын "KBS" зэрэг мэдээллийн сувгуудаар гарсан таны судалгааны ажлын ач холбогдлыг мэргэжлийн бус хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлаж болох уу. Хамгийн гол нь, таны судалгааны ажил амьдралд ямар ашиг тустай вэ?
-Энэхүү судалгааны ажил маань олон улсын судлаач эрдэмтдийн онолын болоод туршилтын багаас бүрдсэн үндэсний хэмжээний томоохон судалгааны төсөл. Өнөө үед хүмүүсийн хэрэглээнд нэлээд түгээмэл болоод буй цахилгаан автомашин нь газрын ховор элемент дээр суурилсан соронзон шинж чанар бүхий материалыг голлох эд ангиуддаа хэрэглэдэг. Жишээ нь, цахилгаан моторын үндсэн эд ангийг бүрдүүлэгч соронзон материалиуд болох Nd2Fe14B, SmCo5-д маш үнэтэй газрын ховор элемент Неодиум (Nd) болон Самариум (Sm) ордог бөгөөд эдгээр элементүүдийн нөөц нь хязгаарлагдмал, Хятадаас бүрэн хамааралтай байдаг нь өнөөдрийн хурдацтай өсөж байгаа электрон тоног төхөөрөмж болон цахилгаан автомашины хэрэглээнд маш том асуудал үүсгээд байна. Тийм учраас дэлхий даяар эрдэмтэд эдгээр газрын ховор элементүүдийг түгээмэл олдоцтой, газрын нөөц ихтэй хямд материалаар орлуулан солихоор эрчимтэй ажиллаж байгаа хэдий ч хараахан дээрх материалтай дүйцэхүйц шинж чанартай шинэ төрлийн материалыг олоогүй байгаа юм. Саяхан манай судалгааны багийнханы гаргасан онолын судалгааны ажил амжилттай болж, тухайн шинээр нэр дэвшүүлж буй материал нь хямд элементүүд болох төмөр, никель, азот зэргээс бүрддэг бөгөөд энэ нь газрын ховор элементүүд бүхий материалуудыг бүрэн орлох шийдэл болсон гэж үзэж байна.
Энэ нь сүүлийн 30 гаруй жилд гараагүй шинэ үр дүн бөгөөд одоогоор тус судалгаагаа патентжуулах болон лабораторийн түвшинд гарган авах туршилтыг хийж байна. Хэрвээ амжилттай хэрэгжиж чадвал цаашлаад үйлдвэрлэлийн түвшинд нэвтрэх судалгааг хийх юм.
-Таны судалгааны ажил олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн гэж сонссон. Энэ талаар, бас нууц биш бол өөр бүтээлүүдээсээ сонирхуулахгүй юу?
–Энэхүү судалгааны ажил маань материал судлалын чиглэлээр oлон улсад нэр хүндтэй “Acta Materialia’ сэтгүүлд хэвлэгдсэн. Өөрөөр хэлбэл, бидний судалгааны ажлыг олон улсын төвшинд амжилттай хүлээн зөвшөөрсөн гэдгийн баталгаа юм. Ер нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа хүмүүс ажлынхаа үр дүнг тухайн салбарынхаа мэргэшсэн эрдэмтдээр хянан зөвшөөрүүлж хэвлүүлэх нь судалгааны ажлын гол үнэлэмж болж чаддаг.
Одоогийн байдлаар өөрийн хийж буй материалын онолын загварчлал болон түүнийгээ лабораторийн туршилтад баталгаажуулсан эрдэм шинжилээний ажлуудаараа нийт 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн SCI түвшний сэтгүүлүүдэд хэвлүүлээд байна.
-Эдгээр судалгааны ажил нь таны хэдэн жилийн хөдөлмөр вэ?
-Монгол Улсын ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд 2004 онд эрдэм шинжилгээний ажилтнаар судалгааны ажлын гараагаа эхэлж байсан гэж бодохоор өдгөө 18 дахь жилдээ эрдэм шинжилгээ судалгааны ажлаа тасралтгүй хийсээр байна. Судалгааны ажлын үндсэн чиглэл гэвэл цахилгаан төхөөрөмжүүд, тухайлбал, ухаалаг гар утас, компьютер зэрэгт ордог мэдээлэл дамжуулах болон хадгалах эд ангиуд (RAM, HARD) болон дахин цэнэглэгдэх зай хураагуурт (Li-ion rechargeable battery) хэрэглэгддэг материалын судалгаа, сүүлийн үед цахилгаан автомашины моторын бүрэлдэхүүн материалын шинж чанарыг сайжруулах судалгаанд голлон ажиллаж байна.
-Та АНУ, БНСУ-ын олон компанид ажилласан туршлагатай юм билээ. Харин яагаад Инчоны үндэсний их сургуульд ажиллахаар болсон бэ?
-МУИС-ийн физикийн ангийг 2004 онд төгсөөд БНСУ-ын "Hyundai" компанийн үүсгэн байгуулсан Улсаны их сургуульд 2012 онд докторын зэргээ хамгаалсан. Түүнээс хойш Ази номхон далайн онолын физикийн төв (APCTP), Улсан хот дахь Шинжлэх ухаан технологийн хүрээлэн (UNIST), АНУ-ын Нортридж дахь Калифорни мужийн их сургууль (CSUN), Лос-Анжелос дахь Калифорнийн их сургууль (UCLA) зэрэг байгууллагуудад судлаачаар ажиллаж байгаад одоо урилгаар БНСУ-ын Инчоны үндэсний их сургуулийн (INU) физикийн тэнхимд үндсэн профессороор ажиллаж байна. Инчонд 2014 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байгаа.
НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЭЭД ӨГВӨЛ МОНГОЛ ОЮУНЫ ЧАДАМЖ ДЭЛХИЙД ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
-Монголын эрдэмтэд гаднын томоохон байгууллагуудад ажиллаж, амжилт гаргаж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг харах бахархалтай байдаг. Гэхдээ энэ эрдэм мэдлэг, чадвараа эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад зарцуулахгүй юм уу гэсэн харамсал олон монгол хүнд төрдөг байх?
–Тийм ээ, тэгэлгүй яахав. Судалгааны ажил хийх боломж бололцоо, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл монгол хүний оюуны чадамж дэлхийд өндрөөр үнэлэгдэх бүрэн боломжтой гэж хардаг. Миний хувьд мэдээж өөрийн хуримтлуулсан мэдлэг, чадвараа эх орныхоо хөгжилд оруулахыг хүсэлгүй яахав. Гадаадад суралцаж, эсвэл ажиллаж байгаа бусад эрдэмтэн, судлаач нар маань ч бүгд надтай адил бодолтой явдаг гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Миний хувьд Инчоны их сургуульд профессор болсон цагаасаа эхлэн эх орондоо нэн шаардлагатай, ирээдүйн чадварлаг боловсон хүчнүүдийг бэлдэхийн тулд докторын дараах олон судлаач болон оюутан залуучуудыг Монголоосоо элсүүлж, өөрийн судалгааны баг болон өөр бусад сургуулиудын судалгааны багт тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулан, судалгаа хийх боломжоор ханган ажиллуулж байна.
Мөн үндэсний хэмжээний их сургуулиуд хоорондын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хэд хэдэн гэрээг санаачлан гар бие оролцсон байдаг юм.
Цаашлаад БНСУ-ын Засгийн газар болон технологийн компаниудаас төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар илүү олон монгол залуусыг сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг нь санхүүжүүлэн, орчин үеийн шинэ техник технологи эзэмшүүлэн ирээдүйн монголын шилдэг инженер, эрдэмтэн залуусыг бэлдэх болно.
-Таны хувьд Монголдоо ирж ажиллах уу. Эх орондоо хэзээ ирэх вэ?
–Мэдээж эх орондоо очиж, ажиллаж амьдралгүй яахав. Удахгүй ойрын ирээдүйд болов уу гэж харж байна. Хүн ямар нэг мэргэжил эзэмшээд зогсохгүй тухайн мэргэжилдээ өндөр түвшинд мэргэших нь хамгийн чухал гэдгийг гол үзэл баримтлалаа болгодог. Хэдий 18 жилийн туршид судалгааны ажил хийсээр ирсэн ч гэсэн би өөрийгөө судалгааны ажлынхаа хүрээнд бүрэн дүүрэн мэргэшиж амжаагүй л явна гэж боддог. Тиймээс эх орондоо буцахаасаа өмнө, өөрийн судалгааны ажлын чадавх, чадамжийг улам сайжруулж, бататгахын зэрэгцээ өөрийн мэргэжлээр мэргэшсэн сайн шавь, залгамж халаа болох эрдэмтэн судлаачдыг төрүүлэхийг эрмэлзэж байна.
ЭНЭ САЛБАРТ БУСАД САЛБАРУУДААС ИЛҮҮ ОЛОН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД БАЙДАГ
-Та МУИС-ийн Физикийн тэнхимийн “бүтээгдэхүүн”. Гэтэл одоогоор уг тэнхимд элсэх оюутан олдохгүй бараг хаагдахад хүрээд байна. Сургуулийн захиргааны зүгээс таваас цөөн хүүхэд элсвэл тэнхимийн хөтөлбөрийг хаах шаардлага тавиад байгаа. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь зөв гэж харж байна вэ?
–Cуурь шинжлэх ухаан, ялангуяа физик, техник технологи, аж үйлдвэржилт нь улс орны хөгжлийн эх үндэс гэдгийг, мөн хүн төрөлхтний амьдралд ямар бодитой үр өгөөж өгч чаддаг вэ гэдгийг юун түрүүнд оюутан залууст маш тодорхойгоор таниулж, том дүр зургаар таниулах нь хамгийн чухал байна.
БНСУ-ын жишээг татахад, дунд болон ахлах сургуулийн сурагчдад зориулсан шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтрүүлгийг ихээр хийхийн зэрэгцээ, тухайн сурагчдыг их сургуулиуд болон технологийн ололт амжилт бүхий томоохон компаниудад зочлуулан шинэ техник, технологитой танилцуулдаг. Мөн дээрээс нь шинжлэх ухааны музей болоод шинжлэх ухааны холбогдолтой үзвэрийн газруудыг ихээр байгуулж олон нийтэд хүртээлтэй, нээлттэй байлгах зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол явуулж оюутан, залуусыг идэвхтэй оролцуулдаг.
Ер нь өндөр хөгжилтэй улс орнуудад шинжлэх ухааны салбар, түүнд ажиллаж байгаа мэргэжилтэн доктор профессоруудын нийгэмд эзлэх байр суурь, хүндлэл маш өндөр байдаг. Энэ нь бас тухайн хүүхэд, залууст шинжлэх ухааны чиглэлээр мэргэших, мэргэжлээ сонгоход нь голлох хүчин зүйл болдог байх гэж боддог.
Хамгийн ойрын жишээ гэхэд телевизийн суваг болон сошиал мэдээллийн хэрэгслээр тухайн улсад тулгамдсан болон өрнөөд буй асуудалд уг салбарын мэргэшсэн эрдэмтэн профессоруудыг урьж оролцуулан үндэс шалтгаан, тайлбар, гаргалгаа зэргийг шинжлэх ухаанч өнцгөөс таниулан мэдээлж байдаг юм.
-Магадгүй шинжлэх ухаанд дуртай, сонирхолтой ч эдийн засаг, амьдралын шаардлагаар өөр мэргэжил сонгож байгаа олон хүүхэд байгаа байх. Тэдэнд та юу гэж хэлэх вэ?
–Байгалийн суурь шинжлэх ухаанд суралцсанаар бидний оюун ухаан системтэйгээр хөгжиж цаашлаад ямар ч салбарт суралцаж ажиллах давуу тал үүсгэж байдаг. Тэр салбартаа илүү амжилт олох давуу талтай гэж ойлгож явдаг.
Түүнчлэн байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой хүүхэд залууст хандаж хэлэхэд сайн cудлаад үзвэл энэ салбарт бусад салбаруудаас илүү боломж, илүү олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг юм шүү гэж хэлмээр байна.
Мөн ямарваа нэгэн асуудалд хэзээд шантралгүйгээр тууштай хичээн суралцах нь амжилтанд заавал хүргэдэг гэдгийг хэлмээр байна. Ер нь бол оюуны өндөр чадамжаас илүү сууж сурсан буюу тэвчээр хатуужилтай хүн амжилтанд хүрдэг.
-Цаг наргүй ажлынхаа цагаас бидэнд зарцуулсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
оном 2021-05-03 66.181.160.115
ер нь бол үндсэн профессор болсон гэдэг л юм хэлээд бна даа. Үндсэн профессор гэхээр мэдэхгүй дээ.
Зочин 2021-05-03 125.179.89.169
Hund heregtei huuhed zaluusiig shinjleh uhaand handuulah, anhaarch avah sanaa ugsun saihan yriltslaga boljee. Iim l shinjleh uhaanch bolovsorson humuus uls orond min heregtei bolood bn. Tur iim humuusee bodlogiin tuvshind butsaad irehed n demjij ajillah heregtei bn daa. Erdmiin ajild n amjilt husei.
Зочин 2021-05-03 66.181.177.224
БИ ХОВ ЖИВ БИЧЭЭГҮЙ, ХҮН МУУЛААГҮЙ ЯАВАЛ ШУ-Г ХӨГЖҮҮЛЭХ, ХӨГЖИЛД ХҮРЭХ ТАЛААР САНАЛАА БИЧСЭН. ЯАГААД САНАЛЫГ УСТГААД БАЙГАА МАЛНУУД ВЭ ??????????????????
Эрдэмтэн 2021-05-03 66.181.177.224
МОНГОЛЧУУД УХААНТАЙ, АВЪЯАСЛАГ АРД ТҮМЭН. БИД НҮҮРС БАЯЛГАА, МАХАА ЗӨӨЖ ХӨГЖӨХГҮЙ,БАЯН ЧИНЭЭЛЭГ ХЭЗЭЭЧ БОЛОХГҮЙ. ЭДИЙН ЗАСГАА ӨНӨӨ МАРГААШДАА Л ТЭЖЭЭЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГО. ШУ ТЕХНОЛОГИЙН ХҮЧТЭЙ ХӨГЖИЛГҮЙГЭЭР БИД ЭНЭ БАЙРАНДАА БАЙСААР Л БАЙХ БОЛНО. ЯПОН, СОЛОНГООС ЖИШЭЭ АВ. ТЭД БАЯЛАГГҮЙ БОЛОВЧ ШУ-ЫГ УХААЛГААР ЗӨВ ХӨГЖҮҮЛЖ, ХӨРӨНГӨ МӨНГӨ ХАЯЖ ЧАДСАН УЧРААС ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ЭДИЙН ЗАСАГТАЙ 10 УЛСЫН ТООНД БАГТАЖ БАЙГАА ЮМ. ОДОО ТӨР ЗАСАГ, БАЯН КОМП-Д ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ МӨНГӨӨ ЗОРИУЛЦГААЯ.
Эрдэмтэн 2021-05-03 66.181.177.224
ШУ-Г ОЙЛГОДОГГҮЙ, ЧАДВАР МУУТАЙ АТААРХАГЧ НАР ДООР БААХАН ХОГ БИЧЖЭЭ. ШУ БОЛ СУУРЬ СУДАЛГААН ДЭЭР Л ХӨГЖДӨГ ЮМ. ШУ-НЫ ҮНДЭС БОЛСОН ФИЗИК, МАТЕМАТИК, БИОЛОГИ ГЭХ МЭТ СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНД ЗАЛУУЧУУД ШАМДАН СУРАЛЦАЖ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БАЙЖ БИД ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ЗЭРЭГЦЭН АЛХАНА. МУ-ЫН ЗГ ГАДААДАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭРДЭМТЭДЭЭ МОНГОЛД ТАТАН АВЧИРЧ ЦАЛИН БОЛОН АЖИЛЛАХ НӨХЦӨЛҮҮДИЙГ БҮРЭН ХАНГАЖ ШУ, ТЕХНОЛОГООР ДЭЛХИЙН ТҮВШИНД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Зочин 2021-05-03 124.158.86.183
Монголынхоо нэрийг гаргаж яваа мундаг эрдэмтэнд талархаж байна. Том амжилт хүсье. Монголдоо ирж ажиллаарай.
Baharhaj bn 2021-05-03 117.16.196.177
Delhiid Mongol gesen neriig gargaj yvaa zaluusaaraa baharhamaar. Mongol bish delhii unelj medeelliin heregseleeree taniltsuulj, neelt ololtiin shinjleh uhaanii setguuld hevlegdene gedeg uuruu Mongol zaluusiin maani chansaag iltgej baina gedegtein sanal neg bn. Zalgamj halaa ireeduin olon Mongol zaluustaa tusalj shinjleh uhaan hugjsun gazar avaachij surgaj baigaad n talarhay. Bayrlalaa. Saihan medee bn.
Нээлттэй засаглал ТББ 2021-05-03 134.101.62.210
Шинэ үндсэн хууль.
Хорин нэгдүгээр зүйл.
1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ.
Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч)
4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана.
Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно.
5.Улсын Их Хурал д
Зочин 2021-05-03 66.181.191.143
Туршилтын нөхдүүд байнга ийм үлгэр ярьдаг. Баахан туршилт хийхдээ дата засаад диплом бичдэг салбар шүү. Монголын Шинжлэх Ухааны Академийнхан туршилт хийлгэж баахан диплом бичдэг. Үлгэр ярьж, Зохиол бичсэн ч туршилтын худал үр дүн чинь ил гарна. Та нарын худал хуурмаг залилангийн гэмт хэргийг чинь шоронгийн хаалга хүлээж байгаа шүү. Монголыг залилан хийж доктор , профессор гэх мэт цолоор амьдрагсад гэмт хэрэгтэнээс ялгаагүй шүү.
ШУА хулгайч нарт 2021-05-03 66.181.191.143
Энэ мэтийн туршилтын хүмүүс худал ярих магадлал 99% шүү. Монголын худалч гэж нэр авна. Байгалийн бүтээсэн элементийг нэг Монгол нээж илрүүлдэг ёстой худал байхгүй. Монголын Шинжлэх Ухааны Академид худалч хогнууд дүүрэн, ШУА-ын Физик Технологийн Хүрээлэнгийнхэн нэг нэгнийгээ хамгаалах гэсэн зохиол бичиж тавих хэрэггүй шүү. Инээдэмтэй зүйл бүү ярь. Туршилтынхан баахан датаа засаад л диплом бичдэг. Шорон та нарыг хүлээж байгаа шүү.
Зочин 2021-05-03 117.16.196.177
Iim hugiin handlagatai ta met humuusees bolj shinjleh uhaan tehnology-t handah zaluusiin handlaga ugui bolj bn. Ene n ergeed udaan hugatsaaniihaa yvtsad Mongol ulsiig unuudriinh shig doroitold avchirch bn. Chi ene setgehgui handlagaaraa buruud huvi nemeree oruulj baigaagaa medej bnuu ? Yalanguya ene deerh zaluu shig uchnuun olon Mongol zaluus hunii gazar ajillaj amidarch bn, bid eh orondoo butsmaar bn gej setgelee ilerhiilj bn. Ta met yumnuudaas bolj irj chadahgui baigaag oilgoj bnuu.
Зочин 2021-05-03 66.181.191.143
Монголын шинжлэх ухааны академид баахан туршилт хийж доктор болсон сүрэг хүн сууж байгаа. Туршилтийнхан өгөөж бараг байхгүй. Хэн тэндээс үр өгөөж гаргав? Нэг нөхөр доктор болсон тэр л өгөөж хүртсэн. Монголын ард түмэнд өгөөж наалдсан юм байхгүй. Дэлхийд юу ч зараагүй. Мөнгө олоогүй юм чинь докторын цалингийн буцааж авах хэрэгтэй. Доктор профессор гэдэг нөхдөөс Монголын ард түмний татварын мөнгийг нэхэх хэрэгтэй.
Зочин 2021-05-03 1.210.103.170
iim humuus bas baidgaa. medeelliin erin zuund amidarch baij. unen hudaliin medej murduh heregtei bol bichheesee umnu ehleed ner usaar n haana yu hiidgiig n google deed uzchih, ter heleed baigaa ur dun amjilt erdem shinjilgeenii uguulliig n bas ter setguuliin zeregleliig n haigaad uzchih. tegeed daraa n henees ch guigaagui chadlaaraa amjilttai yvaa zaluus erdemtdee unen hudalchaar n shuumjil.
Зочин 2021-05-03 140.112.103.127
Шинэ засаг энэ залууг МУИС-ийн захиралаар тавьчаач, МУИС болон суурь судалгааг сэв хийтэл босгоод ирэх залуу байна. Ер нь өндөр хөгжсөн улсууд, Их сургууль, академийг физикчидээр удирдуулдаг жишигтэй юм байна лээ. Манайх ч бас соци нийгэмд ийм жишигтэй байсан юм байна лээ, физикүүд арай өөр сэтгэдэг болоод л дэлхийд ийм хандлага байдаг байлгүй.
Зочин 2021-05-03 64.119.23.188
мэдрэлт мөнгөгүй юугаа хийхэв бас нэг хулгайч нэмэгдэнэ
Зочин 2021-05-03 59.153.115.187
nobel prize avakh , hitecg company aan baiguulakh ajil aan USA d heh aas oor songolt ugui shuu . ekh oron chin setgeld chin ,gekh d aan ajil uils bol resources tei gazar d hedeg
Зочин 2021-05-03 66.181.182.243
Япон ,солонгос улс шинжлэх ухааныг ойлгоноо,манай дарга нар ойлгохгүй ээ,
Зочин 2021-05-03 66.181.161.57
Мундаг юмаа.Газрын ховор элемэнтийн нөөцтөй уурхай Манай улсад ганцхан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт нэг байдаг юм нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог гэсэн. Тэгээд ерөнхийдөө улс орнууд Хятад улсаас хараат байдаг юм.Амжилт хүсье.
Монгол улсын Иргэн 2021-05-03 202.55.188.45
Ийм л мундаг ухаантай залуучуудтай зөндөө ш дээ. Улс төр гэж цүнх баригч далдаакууд улс орныг самраад бна.
Зочин 2021-05-03 202.126.90.58
Дараа нь зэс орлох материал гаргаарай. Оюутолгой гэх х****л хэрүүлээс хурдан салмаар байна. Нүүрс ч яахав удахгүй шороо болно. Амар амар газар амрана биз.
Зочин 2021-05-03 64.119.20.176
Хувь хүмүүсийг дэвшилтэт технологи ашиглах буюу шинэ санаа гаргах эрмэлзэлтэй болгохын тулд тэдэнд хангалттай өгөөж хүртээх институцийн тогтолцоо шаардлагатай. (Brain Snowdon)
Өсөлтөд анхаарч буй ямар ч улс хамгийн чадварлаг хүмүүсээ эдийн засгийн бүтээлч салбаруудад хуваарилах ёстой. (Landes)
Зочин 2021-05-03 1.210.103.170
Умар мундаг юм бэ манай монголчууд. зөв хандлага хэрэгтэй зүйлтэй сайхан урилцлага байна. ийм залуус маань эх орондоо хурдан ирээсэй шинжлэх ухаанч хүмүүсээр монгол дутаж байна шүү
Зочин 2021-05-03 66.181.160.70
Даанч манай төрийн бодлого тэдэнд эх орондоо ирэх боломжийг бүрдүүлж өгөхгүй байна.
Зочин 2021-05-03 139.5.216.10
Ireed heregguidee. ih sanasan gazar hooson honono shuu. end hen ichih nuurgui, hem hudlaa yaridag, hen tom bietei n amidarch chadna
Зочин 2021-05-03 64.119.23.110
Баярлалаа. Санаа авахаар зүйлс олон байлаа
Зочин 2021-05-03 124.158.96.106
Коксжсон нүүрсийг орлох юм битгий хийчихээрэй, бурхан минь….
Зочин 2021-05-03 64.119.23.188
хаха би коксжсон нүүрс зэс 2ийг орлох материалын судалгаан дээр сууж байна удахгүй үр дүн гарнаа
Zochin 2021-05-03 192.82.73.130
Medrelee hend gaihuulaad suudgiim chaavaas
Тулгаа 2021-05-03 203.91.115.49
Гайхалтай. Ажлын амжилт хүсэн ерөөе.