11 аймагт 93 мянган тун вакцин хүргэх цуваа хөдөллөө | News.MN

11 аймагт 93 мянган тун вакцин хүргэх цуваа хөдөллөө

11 аймагт 93 мянган тун вакцин хүргэх цуваа хөдөллөө

11 аймагт 93 мянган тун вакцин хүргэх цуваа хөдөллөө

Манай улс 21 аймагт оршин суух хүн амаа бүрэн дархлаажуулах ажлыг үе шаттайгаар эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1,114,234 байна. Одоогийн байдлаар орон нутгийн иргэдийн 174903 нь вакцины нэгдүгээр тун, 47553 нь хоёрдугаар тунд хамрагджээ.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ "Одоогоор зорилтот бүлгийнхээ 43 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдээ Covid-19-ийн эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-ний өдөр гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх асуудалд анхаарч, Засгийн газар хичээн ажиллана" гэсэн юм.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакцин 121 мянган тунг түгээсэн. Өнөөдөр (2021.05.02) 93 мянган тун вакциныг 11 аймагт илгээх явуулын багийн цуваа хөдөллөө. Үүнд:

-Өмнөговь аймагт 14000 тун,

-Сүхбаатар аймагт 8000 тун,

-Ховд аймагт 13000 тун,

-Архангай аймагт 10000 тун,

-Говьсүмбэр аймагт 4000 тун,

-Баянхонгор аймагт 10000 тун,

-Хэнтий аймагт 6000 тун,

-Дорноговь аймагт 13000 тун,

-Төв аймагт 6000 тун,

-Дундговь аймагт 5000 тун,

-Дархан-Уул аймагт 4000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээх аж. Түүнчлэн зарим алслагдсан аймгууд руу вакцин нэмж илгээхээр бэлтгэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-02 103.212.119.99

Спутник ирэх юмуу? Энэ спутник хүлээсэн нялцгаруудад төрийн нүүрийг харуулах цаг болсон!! Халдвар авч нийгэмд тарааж үхэл нэмэгдүүлж бгаа нь гэмт хэрэг шүү!!! Явах суух бүх эрхийг боомилбол таарна!!!

Avatar

Оорко 2021-05-02 43.242.243.89

Вациндаа бүрэн хамрагдацгаая.
2 тундаа хамрагдсан иргэд орон нутагт чөлөөтөй
зорчих найдвар бүрдэж байгаа юм шүү.
Өөрийн болон бусдын эрх ашгийг хүндэлж голж шилэлгүй вакциндаа хамрагд аа.
9911 тэй дугаар мэт сэтгэж болохгүй ээ эрүүл мэнд ээ ТӨРИЙН БОДЛОГО ОО. НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОЙЛГО.

Avatar

зочин 2021-05-02 122.201.31.226

вакцин голж шилсэн хотын эрхийн балай тэнэгүүдийг анхаарахаа болиод хөдөөний биднийгээ бушуухан вакцинжуулаад өгөөчээ.

Avatar

Зочин 2021-05-02 66.181.161.46

ЗА ХЯТАД ВАКЦИНААР ШАХУУЛЖ ДЭЭ

Avatar

Зочин 2021-05-02 66.181.180.124

ЭНД БИЧСЭН МАЛАА, ЧИ ХЯТАДЫН БИОТЕХНОЛОГИ ЯМАР ТҮВШИНД ХҮРСЭНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Avatar

Зочин 2021-05-02 58.108.51.214

Dornogovil Umnugoviig ehleed anhaarmaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж