Говь-Алтай аймаг хатуу хөл хорионы хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2021.05.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Говь-Алтай аймаг хатуу хөл хорионы хугацааг сунгалаа

Говь-Алтай аймаг хатуу хөл хорионы хугацааг сунгалаа

Говь-Алтай аймагт өнөөдөр (2021.05.02) Covid-19-ийн 26 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 86 болоод байна. Халдвар эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан аймгийн хэмжээнд тогтоосон хатуу хөл хорионы хугацааг энэ сарын 8-ныг хүртэл сунгах шийдвэр гаргаснаа тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Сүүлийн 24 цагт PCR шинжилгээнд 615, түргэвчилсэн шинжилгээнд 389 иргэнийг хамруулсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь Төгрөг, Есөнбулаг, Эрдэнэ, Тайшир зэрэг сумдаас илэрчээ. Одоогоор Говь-Алтай аймагт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын 965 иргэн байгаагаас 887 нь гэрийн ажиглалтад, 78 иргэн тусгаарлан ажиглах байранд байгаа аж.

Говь-Алтай аймгийн ЭМГ-ын дарга Ц.Туяа “Нийт халдвар авсан иргэдийн 90.6 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Харин найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 19 хүртэлх насны 12 хүүхэд Covid-19 авсан. Халдвар авсан дийлэнх тохиолдол нь 30-35 насныхан байна.

Дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Сүүлийн 24 цагт Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 1037 хүн, хоёрдугаар тунд 204 хүн хамрагдлаа” хэмээв.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж