МАН-ын цахим Бага хурал өнөөдөр болох тов зарлагдсан ч эхлэх цаг нь тодорхойгүй байна. 100 жилийнхээ ойтой золгосон эрх баригч нам энэ өдөр Бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөжээ.
Тус намаас МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нар нэр дэвшихээр өрсөлдөж байгаа мэдээллийг эх сурвалж өгч буй юм. МАН-ын зарим гишүүд У.Хүрэлсүх МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон хэмээн мэдээлж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ