Усанд осолдсон гурван иргэний цогцсыг эрэн хайх ажил үргэлжилж байна | News.MN

Усанд осолдсон гурван иргэний цогцсыг эрэн хайх ажил үргэлжилж байна

Усанд осолдсон гурван иргэний цогцсыг эрэн хайх ажил үргэлжилж байна

Усанд осолдсон гурван иргэний цогцсыг эрэн хайх ажил үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн төвөөс урд зүгт 4 км-т байх Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын усанд хүний цогцос байна гэх дуудлага өчигдөр (2021.05.01) тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт очжээ. Дэлгэрмөрөн голын урд эргээс 10 метрийн зайтай 30 см-ын гүнтэй усанд Мөрөн сумын харъяат, 51 настай иргэн Б нас барсан байдалтай олдсон байна. Алба хаагчид цогцсыг уснаас гарган, тус аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.

Урин дулааны цаг ирж буйтай холбоотойгоор иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байгаа юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 21-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолджээ. Энэ үеэр гурав, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолдсон.

Өнөөдрийн байдлаар усанд осолдсон долоон иргэнээс дөрвийнх нь цогцсыг олоод байна. Харин Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат 50 настай иргэн Г, Рашаант сумын харъяат 32 настай иргэн У, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат 8 настай иргэн Б нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй юм.

Одоогоор тус эрэн хайх ажиллагаанд Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд оролцож байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-02 192.82.78.128

3 НАСТАЙ ХҮҮГ АВАРСАН ХҮМҮҮСИЙГ МАГТААЧЭЭ. ЭСВЭЛ ТЭР ХҮҮ ӨӨРӨӨ СЭЛЭЭД ХӨВӨӨД ГАРААД ИРСЭН ЮМ УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж